Forbes-ийн Залуу бизнесмэний жагсаалтад багтсан оросууд

Хуучирсан мэдээ: 2018.11.16-нд нийтлэгдсэн

Forbes-ийн Залуу бизнесмэний жагсаалтад багтсан оросууд

Forbes-ийн Залуу бизнесмэний жагсаалтад багтсан оросууд

Forbes сэтгүүлээс гаргадаг 30 хүртэлх насны дэлхийн шилдэг бизнес эрхлэгчийн жагсаалтад Оросын гурван залуу багтсан байна.

 

Жагсаалтыг бизнесийн үйл ажиллагааны чиглэлээр нь гаргадаг ажээ. Эрсдэлтэй хөрөнгө оруулалтын чиглэлд Day One Venture санг үүсгэн байгуулагч Мария Дрокова орсон байна. Тэрбээр өмнө нь залуучуудын улс төрийн "Наши" хөдөлгөөний тэргүүн байсан юм.

Forbes сэтгүүлийн онцолсноор Мария Дрокова Day One Venture санг байгуулахаас өмнө  Runa Capital эрсдэлийн хөрөнгө оруулалтын санд ажиллаж байгаад, дараа нь Acronis компанид Глобал коммуникац хариуцсан дэд ерөнхийлөгчөөр дэвшин ажиллажээ.  Day One Venture нь стартапуудад хөрөнгө оруулахаас гадна коммуникацийн салбарт бас хөрөнгө оруулдаг.

 

Хэрэглэгчдэд хэрэгтэй үйлчилгээ бий болгогчид жагсаалтад Артем Федяев, Дарья Ребенок гэсэн гэр бүлийн хос орсон байна. Тэд Grabr нэртэй хил дамнасан үйлчилгээг үүсгэн байгуулсан хүмүүс юм. Артем Федяев, Дарья Ребенок хоёр 14 сая ам.долларын хөрөнгө амжилттай татаж бизнесээ эхэлсэн бөгөөд одоо 900 мянган хэрэглэгчтэй болоод байгааг сэтгүүл онцолсон байна.

Өнгөрсөн жилийн жагсаалтад гадаад орны визний мэдүүлгийг автоматаар бөглөх үйлчилгээг санаачилсан Артем Голдман, мөн блокчэйнд суурилсан Ethereum төслийг санаачлагч Виталик Бутерин нар өнгөрсөн 2017 оны жагсаалтад багтаж байжээ.

 

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж