ОХУ-ын Магадан муж эдийн засгаа солонгоруулах үүднээс Колымад өнгөт металл олборлоно хэмээн Колымийн Засгийн газар Пүрэв гаригт /2018.11.15/ мэдээллээ.
Өнөөдрийн байдлаар Магадан мужид зөвхөн алт, мөнгө, мөн бага хэмжээний чулуун нүүрс олборлож байгаа юм. Ялангуяа алтны олборлолт сүүлийн жилүүдэд тогтвортой нэмэгджээ. Энэ Тенькинийн тойрогт алтны хэд хэдэн уурхай ашиглалтад орсонтой холбоотой бөгөөд энэ 2018 онд Магадан муж 32 тонн алт олборлох төлөвлөгөөтэй.
Уул уурхайн нөөц боломжоо ашиглан өнгөт металийн олборлолтоо нэмэгдүүлэхийг Засгийн газраас санал болгож байгаа бөгөөд шаардлагатай дэд бүтцийг бий болгоход Засгийн газар дэмжлэг тусалцаа үзүүлэхэд бэлэн байгаа ажээ.
Урьдчилсан тооцоогоор Колымийн зэсийн нөөц 44 сая тонн бөгөөд үүнээс гадна цагаан тугалга, вольфрам зэрэг өнгөт металийн хангалттай нөөц байгаа юм.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ