Google компани Оросын хуулийг дагаж мөрдөхөө илэрхийллээ

Хуучирсан мэдээ: 2018.11.16-нд нийтлэгдсэн

Google компани Оросын хуулийг дагаж мөрдөхөө илэрхийллээ

Google компани Оросын хуулийг дагаж мөрдөхөө илэрхийллээ

Google компани ОХУ-ын хууль, журмыг мөрдөхөө илэрхийллээ хэмээх мэдээллийг Оросын Хяналтын албаны орлогч дарга Вадим Субботин РИА Новости агентлагт өглөө. Тэрбээр  Google компанийн төлөөлөлтэй уулзсаны дараа энэхүү мэдээллийг өгчээ.

ОХУ-ын Хэрэглэгчийн хяналтын газраас интернэтийн хориотой эх сурвалжийн жагсаалтыг гаргаж, Холбооны хэмжээнд систем болгосон юм. Харин Google компани энэ системд холбогдохоос татгалзсан учраас зөрчил үүсч Google компанид 500-700 мянган рублийн торгууль ногдуулна хэмээн мэдэгдээд байсан юм.

ОХУ-ын нутаг дэвсгэр дээр хориглосон интернэтийн эх сурвалжаас хайлт хийсэн хайлтын оператор компаниудыг торгох эрх олгосон хууль эрх зүйн акт өнгөрсөн есдүгээр сарын 26-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн бөгөөд Оросын хайлтын Mail.Ru, "Спутник", "Яндекс" зэрэг операторууд системд холбогдоод байгаа юм.

Лхагва гаригт болсон уулзалтаар хоёр тал ерөнхийдөө тохиролцоонд хүрсэн хэмээн Вадим Субботин хэллээ. Гэхдээ Google компанийн зүгээс  “техникийн зарим нэг нюанс” байгааг хэлсэн ажээ. “Техникийн зарим нэг асуудлаар бид ойрын үед хамтарч ажиллана, хамгийн гол нь манай хууль эрх зүйн зохицуулалтыг хүлээн авсан нь бидний хувьд хангалттай” хэмээн тэр хэлжээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж