ИБУИНХУ-ын Цог жавхлант хатан хаанд ИЖБ-ээ өргөн барив

Хуучирсан мэдээ: 2018.11.15-нд нийтлэгдсэн

ИБУИНХУ-ын Цог жавхлант хатан хаанд ИЖБ-ээ өргөн барив

ИБУИНХУ-ын Цог жавхлант хатан хаанд ИЖБ-ээ өргөн барив

Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Н.Тулга 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Букингэмийн ордонд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс болон бусад эзэмшил газар нутгийн Хатан хаан, Хамтын нөхөрлөлийн тэргүүн, Цог жавхлант Хоёрдугаар Элизабетад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

Итгэмжлэх жуух бичиг барих үеэрээ Элчин сайд Н.Тулга Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын мэндчилгээг Цог жавхлант Хоёрдугаар Хатан хаанд уламжилж, Монгол Улс, ИБУИНХУ хоорондын найрсаг харилцааг улам бэхжүүлэн хөгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв. Цог жавхлант Хатан хаан Элчин сайдын Итгэмжлэх жуух бичгийг нь хүлээн авч, энэхүү албан тушаалд дахин томилогдсонд нь баяр хүргэж, хоёр улсын хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлэв.

Эх сурвалж: ГХЯ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж