Хавдар судлаач эмч нар чууллаа

Хуучирсан мэдээ: 2018.11.15-нд нийтлэгдсэн

Хавдар судлаач эмч нар чууллаа

Хавдар судлаач эмч нар чууллаа

Өнгөрөгч лхагва гараг жил бүр зохион байгуулагддаг Хавдар судлаач эмч нарын чуулга уулзалт эхэллээ. Тус арга хэмжээ 13 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд  Монголын эм хангамжийн ууган байгууллага Монгол Эм Импэкс Концерн нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Хавдар Судлалын Үндэсний Төвтэй хамтран зохион байгуулж байна. Тус арга хэмжээнд Улаанбаатар хотын төрийн болон хувийн хэвшлийн эмнэлэг болон орон нутгийн эрүүл мэнд , эмнэлгийн байгууллагын эмч мэргэжилтнүүд хамрагдаж гадаадын эмч мэргэжилтнээс орчин үеийн хавдрын бай эмчилгээний талаарх мэдээллийг авч харилцан санал солилцсон юм.

Эмч мэргэжилтнүүд нь орчин үеийн анагаахын шинжлэх ухаанд гарч буй дэвшил, инноваци, эмчилгээний чиг хандлагын талаарх мэдээллээр өөрийн мэдлэг мэдээллийг шинэчилж, цаг ямагт сурч мэдэж байх шаардлагатай онцгой мэргэжлийн хүмүүс юм. Эмч мэргэжилтнүүдийн мэдлэг чадвар дээшлэх нь аливаа эмчилгээний чанар сайжрах, цаашлаад эрүүл мэндийн салбарын суурь үзүүлэлт чанаржих үндсэн шалтгаан болно. Мөн төр болон хувийн хэвшлийн байгууллагууд, эмч мэргэжилтнүүд хоорондын уялдаа холбоогоо сайжруулах замаар хамтран ажиллах цар хүрээгээ өргөжүүлэн нэгдсэн цогц менежментээр аливаа өвчлөлтэй тэмцэх шаардлагатай байгаа юм. Иймдээ ч Монгол Эм Импэкс Концерн энэ чиглэлийн дагуу Хавдар Судлалын Үндэсний Төвтэй хамтран "Хорт хавдрын тулгамдсан асуудал" сэдвийн дор "Хавдар судлаач эмч нарын 13 дахь удаагийн чуулга уулзалт"-ыг амжилттай зохион байгуулж байна.

Хавдар Судлалын Үндэсний Төв, Монгол Эм Импэкс Концерны хамт олонд нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэн тус арга хэмжээг хамтран зохион байгуулсанд талархал илэрхийлж өргөмжлөл гардуулсан юм.
Монгол Эм Импэкс Концерн нь эмч мэргэжилтнүүдийн мэдлэг чадварыг дэмжих зорилгоор ДОКТОР СТАДИ хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж дотоодын болон олон улсын сургалт, симпозиумыг тогтмол зохион байгуулдаг бөгөөд иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд ч анхаарч хэрэглэгчдэд зориулсан сэтгүүлийг улирал тутам гаргадаг.
Энэ жил Монгол Эм Импэкс Концерны үүсгэн байгуулагдсан түүхт 95 жилийн ой тохиож байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж