Сайн дурын бүлэг бэлтгэх сургалтыг зохион байгуулж байна

Хуучирсан мэдээ: 2018.11.15-нд нийтлэгдсэн

Сайн дурын бүлэг бэлтгэх сургалтыг зохион байгуулж байна

Сайн дурын бүлэг бэлтгэх сургалтыг зохион байгуулж байна

Нийслэлийн Онцгой байдлын газраас МУЗН-ийн Гамшгийн менежментийн хөтөлбөрийн ажилтнуудтай хамтран “Сайн дурын бүлэг” бэлтгэх сургалтыг зохион байгуулж байна.

Нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллах үүрэг бүхий сайн дурын бүлэг бэлтгэх сургалтад оролцогчид гамшгаас хамгаалах менежментийн мэдлэгээ дээшлүүлэх, аюулт үзэгдэл, ослын голомтод эрэн хайх, аврах, нэрвэгдэгсдэд анхны болон сэтгэлзүйн тусламж үзүүлэх, олон нийтэд сургалт, сурталчилгаа явуулах чадавхтай болох юм.

Түүнчлэн Онцгой байдлын байгууллага, Улаан загалмайн дунд шатны хорооны үйл ажиллагааг дэмжин ажиллах  чадвар эзэмших зорилготой  тус сургалт  Монголын Улаанзагалмай нийгэмлэгийн “Хүүхэд, залуучуудын хөгжлийн төв”-д 11 дүгээр сарын 17-ныг  хүртэл үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж