Төслийн хүрээнд ашиглагдах багаж, тоног төхөөрөмжийг танилцуулах сургалтыг зохион байгууллаа

Хуучирсан мэдээ: 2018.11.15-нд нийтлэгдсэн

Төслийн хүрээнд ашиглагдах багаж, тоног төхөөрөмжийг танилцуулах сургалтыг зохион байгууллаа

Төслийн хүрээнд ашиглагдах багаж, тоног төхөөрөмжийг танилцуулах сургалтыг зохион байгууллаа

Онцгой байдлын ерөнхий газар, Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран “Монгол Улсын Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийг 2017-2019 онд хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Төслийн хүрээнд Японы ЖАЙКА олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас хүлээлгэн өгсөн барилга байгууламжийн газар хөдлөлт тэсвэрлэлтийн үнэлгээ хийхэд болон төслийн хүрээнд төлөвлөгдсөн сургалтуудад ашиглагдах багаж, тоног төхөөрөмжийг хэрхэн ашиглах талаарх сургалтыг энэ сарын 12-13-ны өдрүүдэд “Барилгын хөгжлийн төв”-д зохион байгууллаа.

Сургалтад 21 аймгийн барилга, лаборатори хариуцсан мэргэжилтнүүд, нийслэл дүүргүүдийн мэргэжлийн хяналтын газрын дэд бүтцийн хяналтын улсын байцаагч нар, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын барилгын чанар, аюулгүй байдлын хэлтсийн мэргэжилтнүүд зэрэг нийт 60 гаруй инженер хамрагдсан юм.

Хоёр өдөр үргэлжилсэн тус сургалтаар ЖАЙКА олон улсын байгууллагаас барилга байгууламжийн газар хөдлөлт тэсвэрлэлтийн үнэлгээ хийх зориулалт бүхий багаж төхөөрөмжийг танилцуулж, бодитоор хэмжилт хийн, хэмжилтийн үр дүнг төслийн хүрээнд боловсруулсан “Барилгын газар хөдлөлтийн тэсвэрлэлтийн үнэлгээний аргачлал”-д хэрхэн ашиглах талаар мэдээлэл өгсөн юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж