"МЭК" ХХК-аас Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах шаардлагатай эсэх талаар иргэдээс судалгаа авчээ. Ингэхдээ тус судалгааг Улаанбаатар хотод оршин суудаг сонгуулийн насны 750 иргэнээс 2018 оны арваннэгдүгээр сарын 13-14-ний өдрүүдэд квотчилсон санамсаргүй түүврийн аргачлалаар түүвэрлэж цуглуулсан байна.
Судалгаанд оролцсон нийт иргэний 28 хувь нь огцруулах шаардлагагүй гэж үзсэн бол 16 хувь нь огт шаардлагагүй, 30 хувь үнэлж мэдэхгүй байна гэж хариулжээ.
Э.ЖОНОН
Холбоотой мэдээ