Газрын тосны үнэ сүүлийн найман сарын доод түвшинд уналаа | News.MN

Газрын тосны үнэ сүүлийн найман сарын доод түвшинд уналаа

Газрын тосны үнэ сүүлийн найман сарын доод түвшинд уналаа

Газрын тосны үнэ сүүлийн найман сарын доод түвшинд уналаа

Газрын тосны үнэ мягмар гарагт сүүлийн найман сарын үнэмлэхүй түвшинд уналаа. Энэ нь дэлхийн эдийн засгийн донсолгооноос үүдэн эрэлт буурах аюул тулгарсантай холбоотой. Олон улсын бенчмарк Brentийн үнэ 6.6 хувь буюу 4.65 ам.доллараар бууж баррель нь 65.47 ам.доллар хүртлээ хямдарсан нь долдугаар сараас хойш тохиолдож буй үнэмлэхүй уналт болов. АНУ-ын газрын тосны фьючерс болох West Texas Intermediate 7.1 хувиар буюу 4.24 ам.доллараар хямдарч баррель нь 55.69 ам.долларт дөхлөө. Сүүлийн 12 арилжааны 11-д нь доош уруудсан Brent-ийн үнэ аравдугаар сард оргилдоо тулсан үеийнхээсээ даруй 20 ам.доллараар буув. Үнэ буурах хандлагатай болоод нэлээд хугацаа өнгөрсөн ч мягмар гарагийн уналт опционы зах зээлд ноцтой туссаныг арилжаач нар анхааруулж байлаа. Газрын тосны фьючерст 400 сая гаруй баррельтай тэнцэх бухын позиц хадгалсаар байгаа мөнгөний менежерүүдийг үнийн энэхүү уналт аварга алдагдуулж болзошгүй.

ОПЕК дэлхийн газрын тосны эрэлтийг ирэх онд өдөрт 1.29 сая баррелиар шинэчлэн тооцоолсны дараа мягмар гарагт үнэ унажээ. Энэ нь өмнө тооцоолсноос өдөрт 70 мянган баррелиар багассан үзүүлэлт болов. Долдугаар сард тус картель ирэх оны өсөлтийг өдөрт 1.45 сая баррель хэмээн тооцоолж байжээ. Шинэчилсэн тооцоо нь Саудын Араб газрын тосны бэлэн нөөцийг ихэсгэхгүйн тулд ОПЕК-ийн гишүүн болоод гишүүн бус олборлогчдын хамт нийлүүлэлтээ багасгах нь гэсэн таамаг дэгдээлээ. Үйлдвэрлэгчид дэлхийн эдийн засгийн удаашрал, худалдааны дайн, хөгжиж буй зах зээлийн валютын ханшийн сулралд түгшиж байгаа нь газрын тосны эрэлтэд “дарамт” болсныг ОПЕК тайлбарлав.

Нөгөө талд нь АНУ-д нийлүүлэлт өсөж эхэллээ. Энэ сард Техас, Нью Мексико зэрэг занарын тосны бүсүүдэд олборлолт өдөрт 117 мянган баррелиар өсөж 7.8 сая баррельд хүрэх тооцоог Вашингтон мягмар гарагт гаргасан юм. Улмаар арванхоёрдугаар сар гэхэд занарын тос олборлолт өдөрт 7.9 сая баррельд хүрч шинэ аварга амжилт тогтооно хэмээн АНУ-ын Эрчим хүчний Мэдээллийн агентлаг тооцоолоод байна.

“Энэ бүхнийг нийлүүлээд харах юм бол газрын тосны зах зээлд үнэ 85 ам.доллар хүрэх магадлал буурна” хэмээн Barclays-ын шинжээч Майкл Коэн тайлбарлав. Мягмар гарагт АНУ-ын гол том компаниудын хувьцааны үнийн S&P 500 индекст эрчим хүчний компаниудынх хамгийн сул буюу 2.4 хувийн уналттай гарлаа.

Ирэх 2019 онд ОПЕК-ийн гишүүн бус АНУ тэргүүтэй олборлогчдын нийлүүлэлт анх тооцоолсонтой харьцуулахад өдөрт 120 мянган баррелиар илүү буюу өдөрт 2.2 сая баррель байх төлөвтэйг тус картель тооцоолжээ. Дүнд нь нийт олборлолт өдөрт бараг 62.1 сая баррель болно.

“ОПЕК-ийн бус олборлогчдын нийлүүлэлт 2019 онд дэлхийн газрын тосны эрэлтээс давж, зах зээлд хэт илүүдэл үүсгэхээр байгаа”-г ОПЕК анхааруулж байна. Зах зээлд тэнцвэр бариулахын тулд нийлүүлэлтийг 10 дугаар сарын түвшнээс өдөрт нэг сая баррелиар бууруулах шаардлагатай гэсэн тооцоог ОПЕК-ийн гишүүн, гишүүн бус олборлогчид хамтран гаргасныг Саудын Арабын эрчим хүчний сайд Халид Аль-Фалих даваа гарагт мэдэгджээ. Иранд тавьсан хоригтой уялдан нийлүүлэлт тасалдах эрсдэлээс сэргийлэх зорилгоор олборлолтоо өсгөхийг ноён Трамп ОПЕК болон холбоотнуудад нь уриалсан юм.

Саудын Араб олборлолтоо өдөрт 11 сая баррельд хүргэж өсгөхөөр амалсан ч АНУ энэ сарын эхээр Иранаас газрын тос импортлогч гол улсуудыг хоригоос чөлөөлсөн нь зах зээлд хэт нийлүүлэлт үүсгэх аюул учруулав. Ердөө сарын өмнө 85 ам.доллар байсан газрын тосны үнэ эргээд 70-аас доош орлоо. Үйлдвэрлэгчид олборлолтоо багасгах яриа хэлэлцээ өрнүүлж байгаа ч ноён Трамп энэ долоо хоногт Twitter-ээр дамжуулан ОПЕК-ийг дахин шахлаа. “Газрын тосны үнэ бүр хямд байх ёстой” хэмээн бичжээ.

Эх сурвалж: "Засгийн газрын мэдээ" сонин

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

х** 2018-11-15 139.5.217.47

Өссөн бол өссөн. бандан тас.

Avatar

Зочин 2018-11-15 202.170.84.188

за одоо нөгөө Гарын тосны газрынхан, шатахуун импортлогч нар үнээ буулгана биздээ… Сарын өмнө л дэлхийн зах зээлд үнэ өссөн учраас үнээ нэмлээ гэсэн сүржин тайлбар хийгээд байсан. Одоо буулгахыг нь харий

Avatar

Шунхлай 2018-11-15 202.131.245.243

Буулгаахгүй дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж