“Галлериа Улаанбаатар” төв нээлтээ хийлээ

Хуучирсан мэдээ: 2018.11.15-нд нийтлэгдсэн

“Галлериа Улаанбаатар” төв нээлтээ хийлээ

“Галлериа Улаанбаатар” төв нээлтээ хийлээ

Улаанбаатар хотын төв Төрийн ордны зүүн хэсэгт бидний нэрлэж заншсанаар Хэвлэх үйлдвэрийн барилга шинэ өнгө үзэмжтэй болоод удаж байна. Тэртээ 1929 оны түүхэн дурсгалт энэ барилгыг “Таван богд” группийнхэн орчин үеийн архитектурын өвөрмөц шийдлийг хослуулан тав тухтай дээд зэргийг орчинг бий болгож чаджээ.

ТАВ ТУХТАЙ ОРЧИНД ТАНЫ ХҮССЭН БҮХЭН БИЙ

Хотын төвд байрлах “Галлериа Улаанбаатар” төв өнөөдөр /2018.11.15/ нээлтээ албан ёсоор хийлээ. Энэхүү төвөөс олон үйлчилгээг нэг дороос авах боломжтой болсон байна.

Төвийн нэгдүгээр давхарт “Пицца Хат” олон улсын сүлжээ рестораны анхны ресторан салбар нээгдсэн. Энэ салбарын онцлог нь пиццанаас гадна төрөл бүрийн хоол, салат, коктейл, дарсаар үйлчлэх юм. Мөн гэр бүлээрээ орох дуртай KFC олон улсын сүлжээ ресторан байрлана. Байнгын үйлчлүүлэгчтэй болсон япон хоолны “Нагоми” рестораны салбар үйл ажиллагаагаа явуулаад эхэлжээ. Үүнээс гадна олон улсын нислэгийн тийз авахыг хүсвэл “Эйрлинк Монголиа” компанийн салбараар үйлчлүүлж, дэлхийн хотуудын нислэгийн мэдээллээ аваад явах боломжтой болсон байна. Тав тухтай орчинд кофе ууж тухлахыг хүссэн хэн бүхэнд caffeBene нээлттэй байна.

“Галлериа Улаанбаатар” төвийн хоёрдугаар давхарт үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжсэн, эх орноо гадаадад сурталчилах нэгэн суваг болсон үндэсний бэлэг дурсгалын “Сувенир хаус” дэлгүүр, “Хаан” банкны бизнес төв нээгджээ.

“ГОВЬ”, “ГОЁО” БРЭНДҮҮДТЭЙ ТАНИЛЦАХ БОЛОМЖ

Дэлхийн ноолуурын нийлүүлэлтийн 40 хувийг дангаараа бүрдүүлж буй манай улс энэ давуу талаа ашиглан эдийн засагт эерэг тоонууд авчрах бүрэн боломж бий. Тэгвэл Монголын ноолуурын бүтээгдэхүүний салбарт орон зайгаа хэдийн эзэлсэн “ГОВЬ”, “ГОЁО” брэндүүд хөгжил дэвшлийн шинэ түүхийнхээ нэгэн хуудсыг баяжуулж байна. Энэ бол “Галлериа Улаанбаатар” төвийн бас нэгэн давуу тал бөгөөд хотын төвдөө дэлхийн хамгийн том ноолууран хувцасны дэлгүүрт саатахад нээлттэй боллоо. Монголчуудын сэтгэлээ шингээн урласан ноолууран бүтээгдэхүүнийг дэлхий дахинд сурталчилан таниулах нэгэн гарц уг төвд ирсэн хэн бүхний өмнө нээлттэй байна. Та зочлоорой.

“Таван богд” группийн маркетингийн албаны ахлах менежер Г.Нямхүү:

Өнөөдөр “Галлериа Улаанбаатар” төв нээлтээ хийж, үйлчлүүлэгчдээ угтан авч байна. Улаанбаатар хотын зүрхэн хэсэгт байрлах уг төвд онцлох хоёр зүйл байна. Түүний нэг нь дэлхийн номер нэг кашмер буюу Монгол ноолуураар дэлхийг гоёх “Говь”, “Гоёо” брэндүүд 2500 метр кв талбайтай дэлгүүрийнхээ нээлтээ хийлээ. Мөн өнгөрөгч 2017 онд хамгийн өсөлттэй дэлхийн шилдэг брэнд болоод байгаа Little Sheep олон улсын ресторан гуравдугаар давхарт нээсэн нь олны талархлыг хүлээж байгаад баяртай байна. Энэ нь уг төвийн онцлог гол нээлт байгаа юм. “Таван богд” группийн үйл ажиллагаа явуулдаг салбар байгууллагууд “Галлериа Улаанбаатар” төвд бүтээгдэхүүнээрээ иргэдэд үйлчилж байна. Түүний нэг хэсэг нь “Жуулчин” компанийн “Galleria Souvenir Store” болон “Хаан” банкны сүүлийн үеийн тохижилттой “Galleria Business” салбар юм. Олон улсын томоохон салбаруудаас КFC, Pizza Hut болон япон хоолны “Нагоми” ресторан шинэ төвүүдээ нээж байгааг дурдахад таатай байна.

LITTLE SHEEP ХОТ ПОТ РЕСТОРАНЫ ДЭЛХИЙН ХАМГИЙН ТОМ САЛБАР НЭЭГДЛЭЭ

“Галлериа Улаанбаатар” төвийн гуравдугаар давхарт Little Sheep хот пот олон улсын сүлжээ рестораны салбар нээгдлээ.

2017 оны дэлхийн хамгийн өсөлттэй брэнд “Little Sheep” Хот Пот олон улсын сүлжээ ресторан өнгөрөгч нэгдүгээр сард “Home Plaza Little Sheep” салбараа Хан-Уул дүүрэгт нээж байсан билээ. Тэгвэл энэхүү алдартай салбарын хоёрдахь нь “Галлериа Улаанбаатар”-т нээгдсэн нь үйлчлүүлэгчдийнхээ талархалт хэдийнэ хүртээд байна.

“Little Sheep” рестораны шинэ салбар нь нийт 2450 метр кв талбайд, нийт 460 хүнийг нэгэн зэрэг хүлээн авах хүчин чадалтай аж. Нүүдэлчин монголчуудын уламжлалт хэв маягийг агуулсан сонирхолтой шийдэл бүхий интерьер дизайнтай, тав тухтай тохилог орчныг үйлчлүүлэгтээ зориулсан байна. Мөн дуу тусгаарлагч бүхий 104 хүний багтаамжтай VIP өрөөнүүд, 50-70 хүний хүлээн авалт хийх монгол гэрийн хийцийг агуулсан хүндэтгэлийн хэсгийг бэлджээ. Мэдээж хүүхэд тоглох болон алжаал тайлах массажны өрөөтэйгээ гадна их хотын залууст зориулсан бар, лоунж зэрэг бүх зүйлийг өвөрмөцөөр багтааж чадсан байна.

“Little Sheep” рестораны шинэ салбарын нээлтийн урамшуулалыг арваннэгдүгээр сарын 20-ны өдрийг хүртэл зарлаад байгаа юм.

“Таван богд” группийн “Little Sheep” рестораны маркетингийн албаны дарга Г.Халиунаа:

“Little Sheep” рестораны дэлхийн хамгийн том салбар болох 460 хүний суудалтайгаар нээлтээ хийж байна. Энэхүү брэнд маань Монголоос үүсэлтэй халуун тогооны ресторан юм. 20 жилийн дараа олон улсын стандартын дагуу эх орондоо ирээд байна. Бид энэхүү салбарынхаа хамгийн том салбарыг Монголдоо нээх зорилготой байсан. Тиймээс өнөөдөр хотын төв хэсэгт нээж чадлаа. “Little Sheep” бусад халуун тогооны ресторанаас юугаараа давуу талтай вэ гэхээр амталгаатай амталсан шөлөөр ялгаатай. Манай шөлөнд долоон төрлийн эмийн ургамал орсноороо хүний биеийн дархлааг сэргээх, алжаалыг тайлах давуу талтай. Манай ресторан нэмэлтээр хонины толгой, шарсан хаа гэх мэтчилэн бүтээгдэхүүнийг үйлчлүүлэгчтээ санал болгож байгаа. Рестораны нэг давуу тал нь бүх бүтээгдэхүүн шим тэжээлтэйгээр шинээрээ үйлчлүүлэгчдэд хүрч байдаг. Тэр утгаараа дүрлэг байрлуулсан зэрэг шинэлэг зүйлүүд их бий. Та бүхэн гэр бүлээрээ, хайртай дотны хүмүүстэйгээ манай ресторанд зочлон амтат шөлийг зооглон нэгэн өдрийг дулаан уур амьсгалтай өнгөрүүлээрэй гэж хүсэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж