“25 дугаар суваг” телевизийн бэлтгэн хүргэдэг “21000” реалити шоуны ээлжит дугаар арваннэгдүгээр сарын 26-нд цацагдаж эхэлнэ. Тус нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт УИХ-ын гишүүн асан, Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэ, дуучин А.Хишигдалай нар оролцох юм. Тэд 10 хоногийн турш 21 мянган төгрөгөөр амьдарч, хоорондоо өрсөлдөх нь. Энэ талаар дуучин А.Хишигдалайгийн сэтгэгдлийг сонслоо. Тэрбээр “Өмнө нь 21000 шоу нэвтрүүлэгт оролцоно гэж бодож байгаагүй. Яах вэ нэвтрүүлгийн зүгээс санал тавьсны дагуу зүгээр л орохоор шийдлээ. Гэхдээ нэвтрүүлгийн ялагч болохын төлөө оролцоогүй. Бодит амьдрал дээр 21 мянган төгрөгөөр амьдрах хэцүү шүү дээ” гэлээ.
Өмнө нь энэхүү нэвтрүүлэгт олны танил эрхмүүдээс гадна тэрэгчин залуу Г.Батхүү оролцож, ялагч болсон нь үзэгчдээс өндөр үнэлгээ авсан билээ. Мөн тус нэвтрүүлэгт оролцсон “Захиалгат инээд” хамтлагийн жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Р.Адъяа, Ө.Мөнх-Эрдэнэ нарын өрсөлдөөн тун сонирхолтой болж өнгөрснийг үзэгч та бүхэн санаж байгаа болов уу.
Холбоотой мэдээ