Богдхан ууланд сүрэглэн явдаг зэрлэгшсэн ноход элбэгшин гөрөөс, туулай, тарвага зэрэг амьтад барьж, ууланд аялж буй иргэд рүү дайрах явдал гарч байгаатай холбогдуулан өнгөрсөн жил явагдсан устгалын ажлыг энэ жил үргэлжлүүлэн хийхээр боллоо. Байгаль хамгаалагчдын явуулсан судалгаагаар Богдхан ууланд 73 зэрлэгшсэн нохой тоологдсон байна. 11-р сарын 19-нөөс эхлэн нэг сарын хугацаанд ажлын өдрүүдэд явагдах устгалын ажилтай холбогдуулан иргэдийг тохижуулсан буюу зөвшөөрсөн замаас өөр чиглэлээр явахгүй байхыг анхааруулж байна.
Дархан цаазат газарт амьтан агнах хориотой, байгаль хамгаалагчид галт зэвсэг хэрэглэх эрхгүй байдаг тул Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Нийслэлийн Байгаль орчны газар, Хот тохижилтын газар хамтран мэргэжлийн анчдаар устгалыг хийлгэх гэж байна. Ууланд аялахдаа амьтан хооллохгүй, нохой төөрүүлж хаяхгүй, сул чөлөөтэй тавихгүй байхыг уриалж байгаа бөгөөд энэ нь хотын тэлэлтээс шалтгаалан тархац нутаг нь улам бүр хумигдаж буй зэрлэг амьтад суурин газар руу шахагдан орж ирэхгүй байхад чухал нөлөөтэй юм гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээлэв.
Хөвчын хар 2018-11-15 66.181.161.122
!!!!!!!!! +18 Би дэмжиж байна.юм л бол улс төрчхөө болиод нигэмийн захиалгаар ачин хүн юм бол хэдэн сумны мөнгөнд гар таталгүй энэ ажилд оролц амьтан бол ан ан бол амьтан яадаж гох дарж үзээгүй байж том ан яаридаг хүүхдүүд зөв ан хийж сураг үргэээ гох дар.аидсаа дар.
Зочин 2018-11-15 2.53.191.240
харин тийн
зочин 2018-11-15 202.21.124.131
Улс төрд бгаа зэрлэгшсэн хүмүүсийн устгал хэзээ явагдах вэ
Зочин 2018-11-15 2.53.191.240
естой доо