2019 оны төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа | News.MN

2019 оны төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа

2019 оны төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа

2019 оны төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хууль болон дагалдан батлагдсан хуулиуд, УИХ-ын  тогтоолуудад бүхэлд нь хориг тавилаа. Энэхүү хоригоо Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод гардуулж өгч, зохих хууль, журмын дагуу хэлэлцэн шийдвэрлэхийг хүслээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын хоригт:

Улсын Их Хурал 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийг баталж, 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Ерөнхийлөгчийн Тамгын газарт ёсчлон ирүүлсэнтэй танилцлаа.

Монгол Улсын төсөв бол өнөө маргаашийн өчүүхэн эрх ашигт үндэслэх ёсгүй, хэтийн ололт, үр дагавар, эрсдэлийг тооцсон нэгдмэл бодлого, улс орны эдийн засгийн тусгаар тогтнол, хараат бус, бие даасан байдлыг хангах нэгдсэн зорилтын хүрээнд батлагдах ёстой Монгол төрийн бодлого мөн.

Монгол Улсын 2019 оны төсвийн талаар Улсын Их Хурлын дарга өөрийн байр суурийг илэрхийлэхдээ Тамгын газрынхаа төсвийн зардлыг 10 хувиар бууруулахаа мэдэгдэж, төсвийн зардлаа 10 хувиар бууруулахыг төрийн бүх шатны байгууллагад уриалсан, энэхүү уриалгыг Ерөнхийлөгчийн хувиар дэмжиж, хэмнэлтийг 15 хувьд хүргэх, хэмнэсэн хөрөнгөөр уул уурхайн бус экспортын үйлдвэрүүдийг дэмжин хөгжүүлэх, тухайлбал 170 мянган ажилсаг малчин өрхийн жил бүр үйлдвэрлэдэг мал аж ахуйн түүхий эдийг боловсруулж экспортлох “аж үйлдвэрийн комбинат”-уудыг санхүүжүүлэх, зураг төсөлгүй хууль зөрчин тусгагдсан барилга байгууламжуудыг төсвөөс хасах, төсвийн байгууллагуудын хэт үрэлгэн зардлуудыг танах, чиг үүрэг нь давхардмал, эрхлэх асуудал нь тодорхойгүй дэд сайд, орлогч дарга гэх мэт албан тушаалуудыг цомхотгох зэрэг тодорхой санал, санаачилгууд гаргасан.

Үндэсний аюулгүй байдлыг хангах төрийн нэгдмэл бодлого боловсруулах үйл ажиллагаа болон хэрэгжүүлэх явдлыг уялдуулан зохицуулах, хяналт тавих чиг үүрэг бүхий Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хоёр гишүүнээс гаргасан маш тодорхой уриалга, санаачилгыг Улсын Их Хурлын гишүүд хүлээн авч, төсвөө чамбайруулахын оронд зураг төсөлгүй барилга, арга хэмжээг нэмэх, “гишүүний мөнгө”-ийг 5 тэрбумаас 8 тэрбум хүртэл өсгөх, Улсын Их Хурлын даргын төсвийг 15 орчим хувиар нэмэгдүүлэх зэргээр улам дордуулж, 42 гишүүний ирцтэйгээр хуралдан, 26 гишүүний саналаар улс орны “хөгжих эсвэл хямрах”-ын үндэс болдог төрийн чухал бодлогыг нэн хариуцлагагүй баталж байгаа нь Улсын Их Хурлын өнөөгийн бүрэлдэхүүний үйл ажиллагаанд эргэлзэх хандлагыг улам лавшруулж, улс төр, нийгэм, эдийн засгийн хямралыг бодитой болгох ноцтой үр дагаварт хүргэхээр байна.

Түүнчлэн төсөв батлахад Улсын Их Хурлын 33 гишүүн оролцоогүй, батлагдсан төсөвт хууль зөрчсөн, улс орны хөгжлийн бодлогод нийцээгүй олон асуудал тусгагдсан зэрэг нь “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ”, “Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” гэсэн Үндсэн хуулийн үзэл санаа, зохицуулалтыг бүрэн зөрчигдсөн гэж дүгнэхэд хүргэж байна.

Миний бие төсвийн хоёрдугаар хэлэлцүүлгийн үеэр Улсын Их Хурлын чуулганы 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн нэгдсэн хуралдаанд оролцож, төсвийн талаар өөрийн байр суурийг тодорхой илэрхийлж дэлгэрэнгүй үг хэлсэн. Мөн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд нарт албан бичгээр тухайлан хандаж улс орны нийтлэг эрх ашиг, хувь заяатай холбоотой төрийн бодлогыг засаж, алдаа завхралыг арилгах асуудал тавьсан боловч үр дүнд хүрсэнгүй.

Тиймээс төсвийн бодлогоо эргэн харж, улс орны эрх ашгийг дээдэлсэн, сахилга бат хариуцлагыг эрхэмлэсэн, хэмнэлттэй, үр ашигтай төсөв батлах, хууль зөрчсөн, улс орны хөгжлийн бодлого, зорилтод нийцэхгүй дараах асуудлуудыг засах зайлшгүй шаардлага байгааг Улсын Их Хуралд дахин сануулж, хориг тавихаас өөр аргагүйд хүрч байна.

  1. Төсвийн нийт зарлага 11.5 их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ 9.6 их наяд төгрөг болж төсвийн алдагдал 1.9 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 5.4 хувьтай тэнцэхээр батлагдсан. Энэ нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-т заасан “нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл нь тухайн төсвийн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр хувиас илүүгүй алдагдалтай, эсхүл ашигтай байх” тухай шаардлагад нийцээгүй, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийн “Төсвийг …батлах …эрх бүхий байгууллага, …нь төсвийн зарчмыг мөрдлөг болгож, хэрэгжүүлэх үүрэгтэй”, 6 дугаар зүйлийн 6.2.1-ийн “Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан тусгай шаардлагыг хангах” гэснийг тус тус зөрчсөн.

Урьд өмнө байгаагүй хэмжээний асар их алдагдалтай төсөв баталж, дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 32.8 хувьтай тэнцэх зардал төлөвлөсөн нь дэлхий нийтийн эдийн засагт хямрал, доргилт үүсэх нь тодорхой болсон үед байж боломгүй, эрсдэлтэй болчимгүй бодлого болжээ.

  1. Олон жил давтагдаж байгаа “гишүүний мөнгө”-ийг 5 тэрбумаас 8 тэрбум төгрөг хүртэл өсгөн, татвар төлөгчдийн мөнгийг Улсын Их Хурлын гишүүдийн тойрогт “авлига” мэтээр хуваарилж, зураг төсөлгүй олон барилга, байгууламж барихаар тусгасан. Энэ нь Барилгын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.11-д заасан “зураг төсөлгүй барилга байгууламжийг улсын төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгуулахгүй байх” шаардлагыг зөрчсөнөөс гадна Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “…хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 8-ийн “хууль, Улсын Их хурлын бусад шийдвэрийн биелэлтийг хянан шалгах”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” гэсэн суурь зохицуулалтуудад нийцэхээргүй байна.
  1. Нүүрсний экспортыг 42 сая тонн хүртэл өсгөн, уул уурхайн салбарын орлогыг 1.3 их наяд төгрөгөөр нэмэгдүүлж 3 их наяд төгрөгт хүргэхээр тусгасан. Үүнийг Үндэсний аудитын газар биелэхээргүй хийсвэр орлого, эрсдэл болно гэж дүгнэсэн бөгөөд энэ нь мөн Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.2-ийн “жил бүрийн төсвийн зарлагыг орлого болон санхүүжүүлэх бусад эх үүсвэрээр нь бүрэн нөхдөг байхаар төлөвлөн баталж, хэрэгжүүлэх” зохицуулалтад нийцэхгүй, зөрчилдөж байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний үнийн өсөлт саарч, дэлхийн эдийн засагт аюулын дохио хангинаж байгаа нөхцөлд хэт өндөр, хийсвэр орлого төсөвлөх нь эдийн засгаа санаатайгаар хорлох, зардлыг хэт өсгөснөө хаацайлах, хуурах оролдлого мөн бөгөөд урьд жилүүдэд ийм хандлага гарч улс орны эдийн засгийг сүйтгэн доройтуулж байсныг мартах ёсгүй юм.

  1. Хоёр жилийн дараагаас төлөгдөж эхлэх ёстой гадаад өр, зээлүүдийн үндсэн төлбөрийн асуудлыг анхаараагүй, валютын хуримтлал үүсгэх, төлбөр төлөх график хугацааны талаар огт төлөвлөөгүй орхисон, Засгийн газрын өрийн нийт хэмжээ 19.5 их наяд хүрсэн байхад сүүлийн гурван жилийн нийлбэрээр 7 их наядын алдагдалтай төсөв баталж Засгийн газрын өрийн хэмжээг огцом нэмэгдүүлэх нөхцөл бүрдүүллээ. Энэ нь төсөв батлахад зайлшгүй харгалзан үзэж баримтлах ёстой “Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-ын эдийн засгийн аюулгүй байдлыг хангах зорилтууд болон “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ын эдийн засгийн тогтвортой хөгжлийн зорилтуудтай нийцэхээргүй байна.
  1. Төсвийн зарлагыг 11.5 их наяд байхаар баталсан хэрнээ ирэх онд инфляцийг 8 хувьд барих зорилт тавьсан нь огт авцалдахгүй, Монгол банкнаас бодлогын хүүг нэмэгдүүлж арилжааны зээл хумигдах, үр дүнд нь иргэдийн ажил эрхлэлт, орлогыг эрс хумих нөхцөл бүрдэх, хүний хөгжлийг тооцоолоогүй, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах хэмжигдэхүүнийг тусгаагүй зэрэг засаж залруулах зүйл олон байна.
  1. Улсын Их Хурлын гишүүдийг дэмжих сан гэж нэрлэгдэх хүртлээ үйл ажиллагаа нь гажуудан, гэмт хэргийн талбар болох болсон Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан болон бусад зээл олгодог сангуудын зээлийг төрийн захиргааны байгууллагаас олгодог байдлыг 2019 оны 01 дүгээр сарын 01-нээс эхлэн таслан зогсоож, улсын төсөвт батлагдсан эх үүсвэрээ нээлттэй, ил тод, хүртээмжтэй бизнесийн зарчмаар зээлдүүлэх хууль эрх зүйн орчны өөрчлөлтийг 2019 оны төсвийн тухай хуультай хамт өргөн барьж батлуулах шаардлагатай. Товчлон хэлбэл ирэх оны 01 дүгээр сарын 01-нээс эхлэн Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас жинхэнэ жижиг, дунд үйлдвэрүүд жилийн 3 хувийн хүүтэй зээл авч болохуйц нөхцөлийг бүрдүүлэх ёстой.

Мөн гадаад өр зээлийн асуудалд онцгой анхаарч алдагдалгүй төсөв батлах, хууль зөрчсөн үрэлгэн зардлуудыг танаж, хэмнэсэн 500 тэрбум төгрөгөөр уул уурхайн бус экспортын үйлдвэрүүдийг дэмжин хөгжүүлэх, “аж үйлдвэрийн комбинат”-уудыг санхүүжүүлэх зорилтыг бодитойгоор шийдвэрлэх нь төсвийг шинээр батлах нэг том үндэслэл болж байна.

Эдгээр алдаа завхралыг бүрэн засаж, улс орны эрх ашиг, аюулгүй байдал, хөгжлийн бодлого, зорилтод нийцүүлэхийн тулд Монгол Улсын 2019 оны төсвийг дагалдах хууль тогтоомжуудын хамт шинээр боловсруулан, Улсын Их Хурлаар дахин хэлэлцэж батлах шаардлагатай.

Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын 2019 оны Төсвийн тухай хууль болон Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Соёлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай Монгол Улсын хуулиуд, түүнчлэн Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын зарим дэд заалт хүчингүй болсонд тооцох тухай, Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Их Хурлын 2018 оны 79, 80 дугаар тогтоолд бүхэлд нь хориг тавьж байна.

Хоригийг зохих хууль, журмын дагуу хэлэлцэн шийдвэрлэнэ үү” гэжээ.

Эх сурвалж: PRESIDENT.MN

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

43 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Irgen 2018-11-15 174.231.156.245

Hulgaich nar ard tumnii ner barij baigaad biye biyenee boikotloj temzeldej bna.Topoor,Jenko,Mi,Zi nar mafiin tolgoilogch nar shuu dee.Zi,Jenko hoyor bol zasag uunaaaj ashig olood surchihsan garuud shuu dee.Uurin namiin altanhuyagiin zasgiin gazriig unagasan shuu dee.Ardiin namiin zasgiig bol harin ch neg unasan deer ni zanaltaigaar nemeed devseed hayachih bailgui.Tegeed daraa yurunhiilugchiin zasaglaltai bolno geed horoo nairuulaad yavj bgaa.

Avatar

Bt 2018-11-15 73.98.135.72

Ih hural tarahgui bh garts tusuwuu hahin hynah unheer tsag ueuu medreegui dow jalganii tusuw uls turiin untsguusuu shu

Avatar

Зочин 2018-11-15 202.21.106.123

ЖДҮ сан тараасан мөнгөө олж авч иргэдэд нь өг.Мөнгө авсан их хурлын гишүүдийг шорон руу нь явуулж нөхөн сонгуульдаа бэлд.\nЭсвэл сонгуульд хамт өрсөлдсөн дараачийн хүнийг шууд их хурлын гишүүн болгох хэрэгтэй. Тийм хуулийн гарц гаргалгаа хайж болохгүй бол хуулиндаа өөрчлөлт оруулж яаралтай энэ асуудлыг шийд.

Avatar

Зочин 2018-11-15 202.21.106.123

ЖДҮ сан тараасан мөнгөө олж авч иргэдэд нь өг.Мөнгө авсан их хурлын гишүүдийг шорон руу нь явуулж нөхөн сонгуульдаа бэлд.\nЭсвэл сонгуульд хамт өрсөлдсөн дараачийн хүнийг шууд их хурлын гишүүн болгох хэрэгтэй. Тийм хуулийн гарц гаргалгаа хайж болохгүй бол хуулиндаа өөрчлөлт оруулж яаралтай энэ асуудлыг шийд.

Avatar

Зочин 2018-11-15 202.21.106.123

Тойрог болгонд төсвийн мөнгийг 8 тэрбумаар тараадаг нь буруу ш дээ.Юу хийх юм бэ. Зарим тойрогт ихдэнэ.Тэрний оронд томоохон үйлвэр барьж ажлын байр бий болго л доо.

Avatar

ХАЗАРА САРТУУЛ 2018-11-15 202.9.43.87

өнөөдрийн 3 сая монголчууд бид улс орноо авч явж нэг л чадахгүй болоод байгаа тул афганистанаас сонгуулын насны буюу мөн ажиллах хүчний 20 с 30 насны 2000000 хазарчуудыг эх орондоо урьж иргэншил олгоё оо,,,тэгж байж л бид ч эх орон мааньч хөгжих болтой,,,өнөөдрийн бид жинхэнэ монголчууд биш нэг л дорой ёстой нөгөө оркууд болоод байх шиг баЙНА,,,

Avatar

Дорж 2018-11-15 145.255.173.106

Бодож хэрэгтэй.

Avatar

Зочин 2018-11-15 66.181.188.254

Хазарууд Монголчуудтай ямар ч хамаа байхгүй. Генийн шинжилгээ хийгээд Түрэг гентэй гэдэг нь батлагдсан юм. Учираа мэдэж байж мэдэмхийрж бай

Avatar

Zochin 2018-11-15 139.5.219.254

Horig tawij karmandaa heden tsaasaa hiih gej bgaa biz! Muusain mudakuud!!! Eronhiilogch ter Enhbold 2laa hulgaich!!!

Avatar

Oyutan 2018-11-15 103.229.122.146

Eronhiilogch horig tavih hugatsaa bdg daa. Khuuli zorchij horig tavijee gj,

Avatar

Зочин 2018-11-15 103.26.194.67

Хуцаа

Avatar

Зочин 2018-11-15 202.179.26.70

Хориг гэхээсээ сануулга гэх юмуу даа. Учир нь УИХ хүлээж авахгүй бол хориг талаар болно. Тэгэхээр энэ бол хориг биш. Буруу үг хэрэглэж байна. Хуучин Үндсэн хуульд Ерөнхийлөгч хориг тавилаа л бол УИХ яаж ч чаддаггүй байлаа. Хориг бол зөрчиж болдоггүй зүйл. Гэтэл УИХ зөрчих эрхтэй. Тийм болохоор хориг гэж нэрлэхээ болих хэрэгтэй байна. Хүмүүст буруу ойлголт өгөөд байна. Хориг.

Avatar

Зочин 2018-11-15 202.9.43.204

Uneheer l gishuunii usalgaa aldagdal 2-oo yunii umnu bolimoor bnaaa

Avatar

Зочин 2018-11-15 64.119.25.7

тэнэгтээрээ. өөрсөдөө 3 их наядын хүүгүй зээл гаргаж ББСБ ажиллуулж байгаа хулгайч нарт иргэний зориг ёсзүй ярьж яг рарагдаач

Avatar

Zochin 2018-11-15 50.227.79.61

Manai gishuud er zorig gargaad 8 terbumaasaa buren tatgalzmaar bna,ene munguroo heden saihan uildvertei boloe l doo,ajilin bair sain nemegdene,aj amidaral ch deeshlene

Avatar

Зочин 2018-11-15 122.201.31.222

Энд худлаа юм нэг ч алга. Зүйл нэг бүр голчтой болжээ. Гэхдээ нэг асуулт байна. Баттулга, Зи 2 үнэнээсээ санаа тавьж энэ хоригийг үйлдсэн үү? Эсвэл ямар нэг байдлаар Уих- н ажилд саад тавьж аажмаар хугацаа алдуулан улмаар бүрэн эрхийнх нь хэрэгжилтийг саатуулах гэж байна уу?

Avatar

Зочин 2018-11-15 103.26.195.244

Зүйтэй хориг тавиад зогсохгүй цэргийн хүчээр луйврын их хурлыг хүчээр тараах хэрэгтэй

Avatar

Зочин 2018-11-15 66.181.181.25

Зандалчилж байна уу?

Avatar

Зочин 2018-11-15 59.153.84.218

Хамгийн гол нь юунд мөнгө зарах гээд байгаа нь л сонирхол татаад байгаа юм, өөрийнхөө эхлүүлсэн гэдэг юмуу зүйлд л төсвийг чиглүүлэх талаар үргэлж бодоод байгаа хүн дээ

Avatar

Ард 2018-11-15 202.21.106.104

Ер нь ерөнхиилөгч төсөв зохиовол яасан юм.бүх хүнд таалагдах төсөв дэлхийд байхгүй л дээ

Avatar

irgen 2018-11-15 103.229.123.73

Их хурал одоо энэ боломжийг ашиглаад тойргийн мөнгө зөнгөө болиод их бүтээн байгуулалтад мөнгөө зарцуулах Ерөнхийлөгчийнхөө саналыг хүлээн авч алдаагаа засах хэрэгтэй.

Avatar

Зочин 2018-11-15 66.181.181.25

Майдар хотын бутээн байгуулалтанд уу?

Avatar

Зочин 2018-11-15 202.21.118.6

Bolomjgui

Avatar

mongol 2018-11-15 66.181.185.63

Ene ih hurliin gishuud ih oron ard tumnee boddog l yam bol erunhiilugchiin horigiig huleej avah estoi ugui bol edniig shuud ogtsruulahaas uur zam uldehgui shuu

Avatar

Amar 2018-11-15 202.179.25.26

Маш зөв.Хүрэлсүх одоо байрны засвар хийх, комьютэр, сандал ширээ солих нэрээр хурган дарга нарын завшдаг 20%-ийг төсвөөс хасах хэрэгтэй.

Avatar

Amar 2018-11-15 202.179.25.26

Зөв.Засвар,компьютэр,сандал ширээ нэрээр хурган дарга нарын завшдаг зардал болох 20%-ийг хасах хэрэгтэй.

Avatar

Зочин 2018-11-15 66.181.188.104

Хориг тавьсаныг анхааралтай судлан төсвөө дахин нягтлан ярилцах хэрэгтэй оллоо. Ер нь дэд сайдууд, орлогч дарга түүний аппратыг шууд л хасах зариг гаргаж болнодоо . харин олон сургууль цэцэрлэгийг нэг загварын зургаар барих бол түүнийг зураг төсөвгүй гэж хасаж болохгүй шүү. Түүнийг холболтын зураг хийгээд л шийддэг юм. Харин " аж үйлдвэрийн комбинат " гэж хэтийн төлөвлөгөөнд байхгүй, зураг төсөвгүй , төрийнх юм уу хувийнх юм уу мэдэгдэхгүй объект од хөрөнгө гаргахыг шаардаж байгаа нь болохгүй

Avatar

Зочин 2018-11-15 194.230.155.162

Genko Toporiigoo saihan h**** shaalaa sh dee

Avatar

ЗАСГИЙН ГАЗАР ТӨБЗГ Ц.НЯМ-ОСОРЫГ ОГЦРУУЛ 2018-11-15 64.119.24.94

ТӨБЗГ-ЫН ДАРГА Ц.НЯМ-ОСОР ӨӨРИЙН ХУВИЙН ХОС ЭРХЭС КОМПАНИДАА ЖДҮСАНГААС 500.000.000 ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ АВЧ ЖИРИЙН ИРГЭДИЙНХЭЭ БОЛОМЖЫГ ХУЛГАЙЛЖ, АЛБАН ТУШААЛАА УРВУУЛАН АШИГЛАЖЭЭ. ЗАСГИЙН ГАЗАР ТӨБЗГ-ЫН ДАРГА Ц.НЯМ-ОСОРЫГ ОГЦРУУЛ.

Avatar

зочин 2018-11-15 202.131.228.20

Монгол улсын ерөнхийлөгчийн хориг тавьсан явдалд Ерөнхийлөгчид баяр хүргэж, ийм байплаар УИХ-ын гишүүд ингэж ажиллаж улсын төсвийг ийм хайхарамжгүй маг их алдагдалтай байдлаар баталж байгаа явдал бол өмнөт хөршийн захиа даалгаварыг биелүүлж байгаа боловуу гэж ухаж байна.

Avatar

Зочин 2018-11-15 150.129.142.183

соёмбо эрдэнийг баталж болохгүй

Avatar

Зочин 2018-11-15 202.72.245.204

МОНГОЛЧУУД УУЛ НЬ ЧОНОНД ХОНИО ДААТГАДАГГҮЙСАН ХАРИН БИД ӨӨРСНИЙ ЭД ХӨРӨНГӨ САН ХӨМРӨГ ӨӨ ХУЛГАЙН БҮЛЭГТ ТАВИАД ӨГЧИХДӨГ ХАЧИН ЮМ АА

Avatar

ахмадууд 2018-11-15 66.181.191.211

Амьд явсан хүн алтан аяганаас ус ууна гэдэг худлаа юм байна,амь насс хайрлахгүй улс эх орныхоо төлөө зүтгэнэ гэж тангараг өргөөд амьдралынхаа насны тэн хагасыг төр-ард түмний сайн сайханы төлөө зүтгэсэн би насныхаа эцэст монголын төр намын эрхшээлд орж,төрд ийм олон луйварчид хулгайч гэмт хэрэгтэнүүд цуглаж орогнохыг үзнэ гэдэг их харамсалтай байна,энэ бол ганц миний үг биш,миний үеийнхэний үг шүү?УИХ нэртэй Улсын Их Хулгайч нар толгой хоргодох байр болсон намаа аваад төрөөс зайлах цаг болжээ

Avatar

Зочин 2018-11-15 202.21.96.134

400 тэрбум – АСЕМ – цацсан гээд байгаа, УБ хотын түгжрээд байгаа хэсгүүд дээр тойроод гардаг давхар зам барих хэрэгтэй байлаа. Өнөөдөр монголчууд төдийгүй гадаадууд монголын энэ замын түгжээнээс залхаж байна. Явах газаргүй, хот зохион байгуулалт гэж юм алга. 400 тэрбум 300 сая доллар болно, манай хүнд гарууд 100 сая долларыг нь хусна, үлдсэн 200 сая доллараар хэдэн зам, гүүр барих байсан болоо??? Монголчуудад энэ АСЕМ гэдгээр юугаа хийх юм бэ? Хэдэн дарга нарт зориулан байшин барьж авсан

Avatar

Зочин 2018-11-15 183.177.106.67

ЕӨӨК МИНЬ ДЭЭ. ӨӨР ХИЙХ АЖИЛ АЛГА УУ.

Avatar

Zochin 2018-11-15 203.91.115.44

Ёстой доо Хөөрхий зайлуул

Avatar

Зочин 2018-11-15 202.131.245.243

Төрийн тэргүүн өөрөө л ордон дотуур салтганаж гүйгээд байх юм аа? Намбагүй гэдэг нь. Гүүр даваад урсгал сөрж гүйхгүй.

Avatar

Зочин 2018-11-15 59.153.84.163

Битгий сайт бүхэн дээр энэ сэтгэгдэлээ бичээд бай! мэдээний доор сэтгэгдэл бичдэг хүмүүсийн тухай Баабар гуай нэгэнтээ ингэж бичиж билээ …нийгэмдээ гадуурхагдсан доожоогүй, дорой, хархад үнэхээр хөгийн өрөвдмөөр… гар хангагч онанистууд…

Avatar

Би бнах 2018-11-15 145.239.7.54

Хаха арай л

Avatar

Хуцаарай 2018-11-15 145.239.7.54

Би луйварчин биш

Avatar

Зочин 2018-11-15 183.177.98.174

Маш зөв. 8 тэрбумаар тойрогтоо шал дэмий цацаад дуусна шүү дээ. Өнгөрсөн хугацаанд мөнгийг аманд ч гүй хамранд ч гүй шал дэмий юманд их зарцуулсан дөө. Засгийн газар болгон ерөнхий сайд болгон ажиллах хугацаандаа ядаж нэг том үйлдвэрлэлийн цогцолбор байгуулсан бол өдийд бид ингээд арчаагаа алдаад сууж байхгүй байлаа. 91 оноос хойш 6 удаагийн парламент ядаж 6 том үйлдвэрийн бааз парк хийсэн бол….. Жижиг дунд үйлдвэр хөгжихөөр бол хөгжихөөр гэвч том үйлдвэрүүд эхэлж хөгжиж байж араас нь хөгждөг

Avatar

Зочин 2018-11-15 202.179.26.70

Ганц том үйлдвэр барьсан нь цементийн үйлдвэр. Дотоодын хэрэгцээг бүрэн хангаж байгаа. Хятадаас авахаа больсон. Анзаарсан бол хятад цемент Монголд байхгүй болсон. Дандаа монгол цемент. Нөгөө муу нэртэй Чингис бондоор санхүүжүүлж бариулсан үйлдвэр. Одоо энэ олон орон сууцнууд монгол цементээр баригдаж байгаа. Гадагшаа их хэмжээний валют урсдаг байсныг ийнхүү бага ч атугай зогсоосон хэрэг.

Avatar

Д 2018-11-15 145.239.7.54

Луйвар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж