Хунтайж Чарльз Диана гүнжийн талаарх дурсамжаа хуваалцжээ

Хуучирсан мэдээ: 2018.11.15-нд нийтлэгдсэн

Хунтайж Чарльз Диана гүнжийн талаарх дурсамжаа хуваалцжээ

Хунтайж Чарльз Диана гүнжийн талаарх дурсамжаа хуваалцжээ

Уэлийн хунтайж Чарльз өчигдөр /2018.11.14/ 70 нас хүрлээ. Их Британийн хаан ширээ залгамжлагч түүний 40 жилийн амьдрал савангийн дуурийн зохиол мэт л өнгөрчээ.  1981 онд Уэлийн хунтайж Чарльз  Диана Спенсер хэмээх бүсгүйтэй гэрлэсэн нь хос залуусын амьдрал орвонгоороо эргэсэн түүхтэй.

70 насныхаа төрсөн өдөрт зориулан хунтайж Чарльз намтраа олон нийтийн хүртээл болгож байна. Тэрбээр өөрийн намтар түүхэндээ  Дианатай хамт амьдарч байх үеийн дурсамжаа үнэн бодитоор нь өгүүлсэн гэнэ. Шинэ сенсаци болсон тус бүтээл нь дөрвөн хэсэг ярилцлагаас бүрдсэн бөгөөд арваннэгдүгээр сарын 04-нд худалдаанд гарчээ. Зохиолч сүүлийн арван жилийн туршид Их Британийн хаан ширээ залгамжлагч хунтайж Чарльзийн амьдралын үнэ цэнэтэй гэсэн мэдээллийг цуглуулан ийнхүү ном болгожээ. Түүний намтар зохиолд дурдагсан хэсгээс сонирхуулж байна.

АНХНЫ СЭТГЭГДЭЛ

Чарльз номынхоо энэ хэсэгт өгүүлэхдээ “Бидний гэрлэлтэд би хэнийг ч буруутгахгүй. Болоод өнгөрсөн зүйлд ээж, аав маань хариуцлага хүлээх ёсгүй. Энэ бол миний алдаа. Би Дианаг өмнө нь сайн таниагүй байж. Хэд хэдэн удаа уулзсаны дараа бид өөр , тохирохгүй хүмүүс гэдгээ ойлгосон. Диана маш өнгөцхөн хүн. Тэр намайг болон миний амьдралыг үзэх үзлийг ойлгодоггүй байсан” хэмээв.

ГЭРЛЭЛТ

"Дианатай хоёр шөнө өнгөрүүлсний дараа олон нийт, хэвлэл мэдээллийн зүгээс надад маш их дарамт ирсэн. Тэд Их Британийн хаан ширээ залгамжлах хунтайж залуу хатагтайтай суух ёстой гэсэн шахалтыг үзүүлэх болсон. Ингээд би буцах зам үгүй, галт тэрэг аль хэдийн хөдөлчихсөнийг ойлгосон юм. Диана албан ёсны дарга хэмжээнд дургүй байсан. Тэр байнга л гэрт ямар нэгэн байдлаар скандал үүсгэдэг байсан. Эхэндээ би түүнийг аргаддаг байсан боловч сүүлдээ энэ бүхнээс залхаж эхэлсэн. Товчхондоо бид тийм ч аз жаргалтай байгаагүй" гэв.

САЛАЛТ

"Диана 20 настай хүүхэд байсан. Тэр Барбара Картлендын романыг уншиж, тэрхүү зохиолоор гэр бүлийн амьдралаа төсөөлдөг байв. Дианагийн дурсамж, бидний амьдралын талаарх түүний бодол бүгд түүхийн баримт гэж авч үздэгт харамсаж байна. Үнэндээ, хайргүй хүнтэйгээ амьдрах ямар хэцүү байдаг гэдгийг хэн ч ойлгохыг хүсээгүй шүү дээ".

А.АНИР

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж