13 настай охин амиа алдсан хэргийг үнэн зөвөөр шийдэхийг хүслээ

Хуучирсан мэдээ: 2018.11.15-нд нийтлэгдсэн

13 настай охин амиа алдсан хэргийг үнэн зөвөөр шийдэхийг хүслээ

13 настай охин амиа алдсан хэргийг үнэн зөвөөр шийдэхийг хүслээ

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт “Очир” зочид буудалд өнгөрсөн оны наймдугаар сард 13 настай охин М бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан билээ.

Тэгвэл энэ хэргийг үйлдсэн гэх хоёр этгээдэд холбогдох хэрэг өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байна. Харин өнгөрсөн долоо хоногт шүүхээр урьдчилсан хэлэлцүүлэг нь болж, хэргийг шүүх хурлын товыг гаргасан. Тодруулбал, энэ сарын 21-нд буюу ирэх лхагва гарагт Баянзүрх дүүргийн шүүхэд н.Жавхлан, н.Амарболд хоёрт холбогдох хавтаст хэргийг хэлэлцэнэ.

Талийгаач охины ар гэрийнхэн энэ хэргийг үнэн зөвөөр шийдэж, гэмт этгээдүүдэд зохих ялыг оноохыг хүсч байгаа юм. Тиймээс Монголын эмэгтэйчүүдийн холбооноос “Хүчирхийллийг хүчгүйдүүлье” хэмээх тайван жагсаалыг хийх болсон талаараа өнөөдөр /2018.11.15/ мэдээлэв. Хэвлэлийн хуралд талийгаач охины охины эмээ оролцож өөрийн байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр "Шүүх эмнэлгийн дүгнэлтээр анх шүдтэй байсан хүүхэд, шүдгүй болоод ирсэн. Энэ ноцтой асуудлыг эсэргүүцэж шүүх эмнэлэгт өргөдөл гаргасан. Гэтэл хоёр дахь хариу нь буцаад шүдтэй гараад ирсэн.Энэ мэтчилэн шүүх эмнэлгийн зөрүүтэй дүгнэлт олон байгаа. Урьдчилсан мөрдөн байцаалт дутуу дулимаг хийгдсэн, шүүх эмнэлгийн акт буруу гарснаас болж хэрэг удаашраад байна” гэв.

Э.АРИУН  

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж