Баянзүрх дүүргийн нутаг, Жуковын гудамжинд гарсан шугам сүлжээний гэмтлийг Дулааны шугам сүлжээний инженерүүд шуурхай арга хэмжээ авч засжээ. Тэд өчигдөр /2018.11.14/ 14.00-17.00 цагийн хооронд ажилласнаар орон сууцууд халаалтаа хэвийн авч эхэлсэн байна. Энэ талаар “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-тай холбогдоход “Орон сууцуудын халаалт хэвийн болсон. Хэрэглэгчийн салаа шугамд гэмтэл гарч, “Амгалан” цахилгаан станц түр зогсолт хийсэн. Энэ асуудлыг өчигдөр шуурхай шийдвэрлэсэн” гэх тайлбар өглөө. Хэрэв дүн өвлийн хүйтэнд ийм асуудал гарсан бол хэдхэн цагийн дотор шугам сүлжээ хөлдөх аюултай аж.
Холбоотой мэдээ