А.Радванская 29 насандаа зодог тайллаа

Хуучирсан мэдээ: 2018.11.15-нд нийтлэгдсэн

А.Радванская 29 насандаа зодог тайллаа

А.Радванская 29 насандаа зодог тайллаа

Мэргэжлийн талбайн теннисний шилдэг тамирчдын нэг Польш улсын А.Радванская 29 насандаа зодог тайлж буйгаа албан ёсоор зарлалаа. 2012 оны Уимблидоны шигшээд шалгарч байсан Польш бүсгүй 2005 оноос мэргэжлийн түвшинд өрсөлдөж эхэлсэн бөгөөд 13 жилийн карьераа ийнхүү өндөрлүүлж байна. А.Радванская карьерынхаа турш WTA-н цуврал тэмцээнүүдээс 20 цом хүртэж байсан бөгөөд 2012 оны 7 сард хамгийн өндөр буюу дэлхийн чансааны #2-д эрэмбэлэгдэж байсан.

Тэрээр “би урьдны адил дасгал хийж, тоглож чадахгүй болсон”. Үнэхээр ч тэр 2016 оноос бэртэл гэмтлийн улмаас чансаа бууж өдгөө 75-д эрэмбэлэгдэх болсон. “Энэ шийдвэрийг гаргах амаргүй байлаа” гэж ярьсан байна. Ийнхүү Польш теннисчин А.Радванская бэртлийн асуудлаас болж их спортоо орхиж байна.

Б.БЯМБАБАЯР

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж