Кисэносато Кюүшюү башёг орхихоор боллоо

Хуучирсан мэдээ: 2018.11.15-нд нийтлэгдсэн

Кисэносато Кюүшюү башёг орхихоор боллоо

Кисэносато Кюүшюү башёг орхихоор боллоо

Японы мэргэжлийн сүмо бөхийн Кюүшү башё эхлээд тав дахь өдрөө үргэлжилж байна. Кюүшюү башёг дөрөв дараалсан уналтаар эхлүүлсэн их аварга Кисэносато энэ удаагийн башёг дундаас нь орхихоор шийджээ. Сүмогийн ертөнцийн сүүлийн 19 жилийн хугацаанд хамгийн өндөр амжилттай яваа Япон сүмоч Кисэносато 2017 оны нэгдүгээр сард мэргэжлийн сүмо бөхийн 72 дахь их аварга болсон юм.

Өдгөө 32 настай Кисэносато их аварга цол хүртсэнээсээ хойш ердөө ганцхан башёг дуустал барилджээ. Өнгөрсөн есдүгээр сарын башёг 10 даваа таван унаатайгаар өндөрлүүлсэн тэрбээр өмнөх найман башёг дараалан дундаас нь гарсан байна. Ийнхүү тааруу амжилт гаргаж байгаад түүний бэртэл эдгэхгүй удааширч байгаа нь нөлөөлж байгаа гэжээ.

Эх сурвалж: kyodonews

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж