ХЗДХЯ-ны ТНБ-ийн даргаар Г.Билгүүнийг томилжээ | News.MN

ХЗДХЯ-ны ТНБ-ийн даргаар Г.Билгүүнийг томилжээ

ХЗДХЯ-ны ТНБ-ийн даргаар Г.Билгүүнийг томилжээ

ХЗДХЯ-ны ТНБ-ийн даргаар Г.Билгүүнийг томилжээ

Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар Г.Билгүүн томилогдож, өнөөдөр /2018.11.15/ ажлаа хүлээн авчээ.

Засгийн газар өчигдрийн /2018.11.14/ хуралдаанаараа Төрийн албаны зөвлөлөөс ирүүлсэн сонгон шалгаруулалтын саналыг үндэслэн дээрх томилгоог хийсэн байна.

Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Г.Баясгалан нь өнгөрсөн наймдугаар сард Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргаар томилогдсон тул шинээр хүн томилох шаардлага үүссэн юм.

Хуульд зааснаар яамны Төрийн нарийн бичгийн даргыг сонгон шалгаруулалт зарлаж, шалгалтаар хамгийн өндөр оноо авсан хүнийг Төрийн албаны зөвлөлөөс санал болгодог. Эл зарчмаар сонгон шалгаруулалт хийгджээ.

Шинэ албанд томилогдоод байгаа Г.Билгүүн нь төрийн албанд 15 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн яаманд мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хэлтсийн дарга, газрын дарга, Улсын бүртгэлийн ерөнхий газар болон Архивын ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байжээ.

Г.ХОРОЛ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2018-11-15 66.181.182.81

Бизнeсийн нэг фракцийнхаа хүний хүүг томилжээ. Хуульч хүн байх ёстой биш үү

Zochin 2018-11-15 103.212.119.58

Хууль зүйн салбар боловсон хүчингүй болсны тод жишээ

Irgen 2018-11-15 202.126.88.58

Наадмынхаа намтрыг тавиачээ. Ямар сургууль төгссөн бэ?

Зочин 2018-11-15 202.9.40.102

ядарчихсан согтуу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж