Гүтгэлгийн асуудлыг намрын чуулганаар оруулах боломж бий

Хуучирсан мэдээ: 2018.11.15-нд нийтлэгдсэн

Гүтгэлгийн асуудлыг намрын чуулганаар оруулах боломж бий

Гүтгэлгийн асуудлыг намрын чуулганаар оруулах боломж бий

Гүтгэлгийг Зөрчлийн хуулиар шийдвэрлэж байгаа нь хүний эрхийн олон улсын байгууллагын санааг зовоож байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Энэ асуудлыг мэргэжлийн хүмүүсээс тодрууллаа.

ГҮТГЭЛГИЙГ ИРГЭНИЙ ТУХАЙ ХУУЛЬД ОРУУЛСНААР МАРГААНЫГ МАШ ОЛОН ХУВИЛБАРААР ШИЙДВЭРЛЭХ БОЛОМЖ ҮҮСНЭ

Хуульч Б.Пүрэвсүрэнгээс гүтгэлгийг Зөрчлийн тухай хуулиар шийдвэрлэх болсонтой холбоотойгоор үүсч буй асуудлын талаар тодрууллаа

-Гүтгэлийг Зөрчлийн тухай хуулиар шийдвэрлэх болсон нэг жилийн хугацаанд энэ төрлийн хэчнээн хэрэг бүртгэгдсэн бэ?

Зөрчлийн тухай хууль нь 2017 оны долдугаар сараас хэрэгжиж эхэлсэн. “Глоб интернэшнл” төвөөс гаргасан судалгаагаар хууль хэрэгжсэнээс хойш зөвхөн сэтгүүлчтэй холбоотой 100 гаруй хэргийг Зөрчлийн тухай хуулиар шийтгүүлсэн байдаг. Олон улсын конвенц нь гүтгэлгийг Монгол Улс нь Эрүүгийн хуулиас авсан нь сайшаалтай ч Зөрчлийн хуулиар шийдвэрлэж байгаа нь  санаа зовоож байна гэж үзэж байгаа. Өмнө нь Эрүүгийн хуулийн 110, 111 дүгээр заалтад гүтгэх, доромжлох хэмээх санкц байсан. Энэ хуулийн үед гүтгэхтэй холбоотой жилд 4-5 хэрэг бүртгэгдэж байсан.

-Зөрчлийн тухай хуулийн 6.21-т заасны дагуу гүтгэх, доромжлох нь нэг зүйл заалтад багтаж байгаа. Үүнээс эхлээд Зөрчлийн тухай хуульд маш олон маргаантай зүйл бий. Энэ байдлыг зохицуулах ямар боломж байна вэ?

-Одоо мөрдөж байгаа Зөрчлийн тухай хуулийн 6.21-т гүтгэх, доромжлох гэсэн ойлголтыг нэг болгоод хуульчилсан байна. Гүтгэх, доромжлох хэмээх ойлголтыг ялгаж оруулахгүй бол эргэлзээ үүсээд байна.

Гүтгэлэгтэй холбоотойгоор хувь хүнийг хоёр сая, хуулийн этгээдийг 20 сая төгрөгөөр торгож байгаа. НҮБ болон хүний эрхийн олон улсын байгууллагаас өгч буй зөвлөмжөөр гүтгэх, доромжлохтой холбоотой зүйл заалт Эрүүгийн хуульд байж хэрхэвч болохгүй гэдгийг Монгол Улсын Засгийн газарт хүргүүлж байгаа. Тиймээс гүтгэлгийг Зөрчлийн тухай хуулиас Эрүүгийн тухай хууль руу шилжих нь ухралт болно. Харин гүтгэлгийг Иргэний тухай хуульд оруулснаар үйлдэлд нь биш гэм хор учруулсан хүнд хариуцлага хүлээлгэх зэрэг маш олон хувилбараар шийдвэрлэх боломж үүснэ. Мөн Сэтгүүлчийн ёс зүйн кодоор зохицуулах зэрэг гарц байна.

ХАРИУЦЛАГА ТООЦДОГ СИСТЕМИЙГ САЙЖРУУЛБАЛ ГҮТГЭЛГИЙГ ИРГЭНИЙ ХУУЛИАР ШИЙДВЭРЛЭХ БОЛОМЖТОЙ

Улсын прокурорын ерөнхий газрын Сургалт судалгааны төвийн хяналтын прокурор Г.Оюунболдоос энэ байдлыг шийдвэрлэхэд хуулийнхан ямар оролцоотой талаар тодрууллаа.

-Гүтгэлэгтэй холбоотой зөрчил ихэвчлэн юунаас үүсч байна вэ?

-Гүтгэлэгтэй холбоотойгоор Зөрчлийн тухай хуулиар шийтгүүлж байгаа хүмүүсийн 80 гаруй хувь нь сэтгүүлч байна. Эндээс харахад сэтгүүлчид Зөрчлийн тухай хуулийн талаар зөв ойлголттой байх хэрэгтэй. Бусдыг доромжилсон худал мэдээлэл цацах нь ямар зүйл болохыг ойлголгүй торгуулж байгаа асуудал байна. Түүнийг шалгаж байгаа хууль сахиулагчид нь ур чадварын хувьд ялгаатай, сэтгүүл зүйн салбарын талаар буруу ойлголттой байдаг зэрэг хоёр талдаа өөр ойлголттой байдаг. Хууль зүйн салбарт Эрүүгийн хууль, Зөрчлийн хуульд нэмэлт өөрчлөлт хийх гэж байгаа энэ үед гүтгэлгийг аль талд хэрхэн шийдвэрлэх вэ гэдгийг сэтгүүл зүйн байгууллагууд ярилцах хэрэгтэй.

-Гүтгэлгийг Иргэний тухай хуулиар шийдвэрлэхэд ямар асуудал үүсдэг вэ?

-Аль ч хуулиар шийдвэрлэсэн их төвөгтэй зүйл үүснэ. Гол нь Иргэний хуулиар шийдвэрлэвэл сэтгүүл зүйн байгууллага өөрөө хариуцлага тооцдог системийг сайн бүрдүүлэх шаардлагатай болно. Энэ асуудлыг шийдвэрлэж чадсан цагт гүтгэлгийг Эрүүгийн, Зөрчлийн тухай хуулиас авч болно. Өөрөөр хэлбэл, гүтгэж байгаа хүнд хариуцлага тооцдог систем байдаггүй тул өнөөдрийг хүртэл гүтгэлгийг Эрүүгийн эсвэл Зөрчлийн тухай хуулиар шийдвэрлэж ирсэн. Гүтгэлэгтэй холбоотойгоор хуулийн хариуцлага хүлээж байгаа хүмүүс нь ихэвчлэн сэтгүүлчид байдаг. Энэ салбар хөгжөөд хариуцлагын системтэй болоод, орчин үеийн сэтгүүл зүйн байгууллага шиг болчихвол Иргэний хуулиар шийдвэрлэх бүрэн боломжтой.

-Зөрчлийн тухай хуульд холбогдох асуудлыг бүртгэхээс эхлэх шийдвэрлэх хүртэл ямар хүмүүс ажиллаж байна вэ?

-Зөрчлийн хэрэг бүртгэх эрхтэй хүмүүс хэргийг шалгадаг. Зөрчлийн тухай хууль хэрэгжээд жил болох хугацаанд буруу зөрүү ойлголт байсан. Үүнийг Хууль зүйн дотоод хэргийн яам, Хууль зүйн байнгын хороо зэргээр засч, янзлаад, Засгийн газрын намрын чуулганаар оруулах гэж байгаа. Энэ үеэр гүтгэлэгтэй холбоотой асуудлыг оруулж, нэг тийш нь шийдвэрлэх боломж бий.

Сэтгүүл зүйн салбар хуулийнханд ямар байдлаар ажлаа ойлгуулах нь өөрсдийнх нь мэдэх асуудал.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж