Монгол Улсаас Канад Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Я.Ариунболд 2018 оны 11 дүгээр сарын 13-нд Канад Улсын Амбан захирагч эрхэмсэг хатагтай Жюли Паетад Итгэмжлэх жуух бичгээ барив.
ИЖБ барьсны дараа Элчин сайд Я.Ариунболд Амбан захирагчтай уулзах үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын мэндчилгээг уламжилж, Монгол-Канадын харилцаа, хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв.
Эх сурвалж: ГХЯ
иргэн 2018-11-15 202.9.43.140
Энэ бас хэний хамаатан бэ?
Zochin 2018-11-15 79.126.254.45
Bayar hurgej, amjilt huseye. Batbayar