Сар шинийн сонголт – Слобода

Хуучирсан мэдээ: 2015.02.17-нд нийтлэгдсэн

Сар шинийн сонголт – Слобода

Эртний Грекийн агуу философич Сократаас “Таны насан дээр эрүүл чийрэг байгаагийн шалтгаан нь юунд байна вэ? Танаас залуухан хүмүүс олон янзын өвчтэй байх юм” гэхэд Сократ “Би амьдрахын төлөө иддэг бол таны яриад байгаа тэр хүмүүс идэхийн төлөө амьдардаг” гэж хариулжээ.

Тэгэхээр хүний эрүүл явах үндэс, урт наслалт, гоо сайхан бидний өдөр тутам идэж хэрэглэж байгаа хоол хүнстэй салшгүй холбоотой.

Насанд хүрсэн хүн хоногт хоногт идэж буй хоол хүнсний 30-35 хувь нь уураг, 15-20 хувь нь өөх тос, 45-50 хувь нь нүүрс ус эзэлж байх хэрэгтэй гэж мэргэжилнүүд зөвлөж байна. Мөн түүний зэрэгцээ хүнснээс шаардлагатай эрдэс бодис, амин дэмээ авах ёстой. Харин тэжээллэг бодисын дутагдал болон илүүдэл, буруу хооллолт нь аливаа өвчлөл, эрт хөгшрөлт, хорт хавдар үүсэхэд нөлөөлж байдаг.

Түүнчлэн тухайн хоол хүнсийг хэрхэн бэлтгэж орцондоо юу хэрэглэж байхаас бидний эрүүл мэнд шууд хамаарч байдаг. Мөн бид дэлгүүрээс хүнсээ цуглуулахдаа бүтээгдэхүүний сав баглаа боодлоос өөрт ашиг тустай тэжээллэг бодисууд агуулагдаж байгаа эсэхийг, хадгалалтын горим, биед хортой нэмэлт химийн гаралтай амт үнэр оруулагч нэмсэн эсэхийг сайтар шалгах нь зүйтэй.

Бид энгийн зүйл дээр анхаарч байх ёстой бөгөөд хоол хүнсээ хэчнээн цаг минут, температур, юутай хольж бэлтгэх нь тухайн бүтээгдэхүүнийг хоол болгох уу хор болгох уу гэдгийг шийдэж байдаг юм.

Тухайлбал, бидний өдөр тутам хэрэглэдэг наранцэцгийн тос маш олон төрлөөр гадуур худалдаалагддаг. Хоол хүнсийг хайрч хуурах, шарж боловсруулахад хэрэглэдэг төдийхнөөр боддог ч наранцэцгийн тос нь хүний эд эс, арьсны уян хатан чанар болон бие махбодийн бодисын солилцоог хангах, холестерины хэмжээг бууруулах зэрэг олон төрлийн ашиг тустай.

Зарим ургамлын тосыг халаах явцад канцероген хэмээх хорт хавдар үүсгэгч бодис бий болдог бол Оросын “Слобода” тосонд ийм бодис үүсдэггүй гэдгээрээ онцлог. Химийн бордоо ашиглаагүй, экологийн цэвэр нөхцөлд тарьж ургуулсан наранцэцгээс гаргаж авсан энэхүү тосонд бидний эрүүл мэндэд ашигтай А, E, F амин дэмийн агууламж хамгийн өндөр байдаг.

Түүнчлэн ургамлын гаралтай нүүрс ус, уураг, эрдэс бодис, лецитин, цус төлжилт, ясны хөгжил, мэдрэлийн систем дэмждэг фитин, бие махбодийн дархлаа, бодисын солилцоог сайжруулдаг инулин зэрэг бодисууд агуулагддаг.

Наранцэцгийн тосны найрлагын 99,9 хувь нь ханасан болон ханаагүй тосны хүчил агуулагддагаараа гайхалтай.

СЛОБОДА нь цэвэр байгалийн гаралтай, химийн нэмэлт бодис агуулаагүй учир ОРГАНИК-КОНТРОЛЬ тэмдгийг зүй ёсоор эзэмшигч юм.

Мөн хамгийн гайхалтай нь “Слобода” тосны ууршилт бусад тосноос 2 дахин бага тул таны эдийн засагт ч хэмнэлттэй.

Наранцэцгийн тосны ашиг тус

  1. Линолены хүчил бие махбодийн дархлааг дэмждэг
  2. Холестерины хэмжээг бууруулдаг
  3. Хорт хавдар үүсэхээс сэргийлдэг
  4. Е амин дэм ихээр агуулагддаг учир залуужуулах үйлчилгээтэй. Токоферол нь чөлөөт радикалуудын эсрэг хүчтэй антиоксидант бөгөөд эд эсийн хөгшрөлтийг удаашруулдаг
  5. Атеросклероз буюу судасны хатуурал, тромбофлебит буюу венийн судасны бөглөрөл, элэг, ходоод, уушги, нарийн бүдүүн гэдэсний өвчлөлөөс сэргийлдэг
  6. Эмэгтэйчүүд, толгой, шүдний өвчний үед хэрэглэдэг
  7. Уураг, нүүрс ус зэрэг бодисын солилцоог сайжруулж, ой тогтоолтыг сайжруулж, бэлгийн болон дотоод шүүрлийн булчирхайнд эерэг нөлөө үзүүлдэг

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж