"Богдхан ууланд хууль бусаар мод бэлтгээгүй ой цэвэрлэх ажиллагаа хийж байна" | News.MN

"Богдхан ууланд хууль бусаар мод бэлтгээгүй ой цэвэрлэх ажиллагаа хийж байна"

"Богдхан ууланд хууль бусаар мод бэлтгээгүй ой цэвэрлэх ажиллагаа хийж байна"

"Богдхан ууланд хууль бусаар мод бэлтгээгүй ой цэвэрлэх ажиллагаа хийж байна"

Сүүлийн өдрүүдэд Богдхан уулын ДЦГ-т мод бэлтгэж байгаа тухай мэдээлэл тараад байгаа билээ. Тэгвэл энэ талаар Богдхан уулын ДЦГ-ын хамгаалалтын захиргаанаас тодруулахад дараах хариуг өглөө.

Энэ оны 8 дугаар сарын 16-наас Нүхтийн аманд ойн цэвэрлэгээний ажил эхэлсэн бөгөөд тухайн газар бартаа саад ихтэй, уулын эгц огцом налуу болон цаг агаарын хувьд бороо ихтэй халтиргаа гулгаатай, техникийн саатлаас одоог хүртэл цэвэрлэгээний ажил дуусаагүй байгаа аж. Нүхтийн ам талаас айл ихтэй хашаа барьсан тул Жаргалантын амаар дамжуулан цэвэрлэгээний ажил хийгдэж байгаа гэдгийг онцоллоо.

Мөн "Ойн цэвэрлэгээ хийх гэрээний дагуу "Ойн шинэс трейд" ХХК ойн сангийн Богдхан уулын Дархан цаазат газрын Бумбатын амны 40 хэсэглэл 11, 6 дахь ялгаралд тусгаарлалт хийсэн 10 га талбайд цэвэрлэгээний огтлолт, цэвэрлэгээний ажлаар нийт 374 метр куб, хэрэглээний 62,8 метр куб, түлээний мод 312 метр куб модыг 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 20 хүртэл хугацаанд цэвэрлэгээний ажил, цэвэрлэгээний огтлолт хийлгэхээр гэрээ байгуулан ажиллаж байна" гэлээ.

-Монгол улсын “Ойн тухай” хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4, 32 дугаар зүйлийн 32.1, 36 дугаар зүйлийн 36.2,

-Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3, 30 дугаар зүйлийн 30.3,

-Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн “2018 онд ойгоос бэлтгэх модны дээд хязгаар батлах тухай” А/235 тоот тушаалыг үндэслэн “Ойн шинэс трейд” ХХК-тай ойд цэвэрлэгээ хийх гэрээ байгуулан хортон болон түймэрт өртсөн Залаатын аманд /9 хэсэглэл 11, 13 ялгарал 17.3 га/ цэвэрлэгээний огтлолт, цэвэрлэгээнд хэрэглээ 207.4, 924.7 метр куб нийт 1132.1 метр куб Нүхтийн аманд /32 хэсэглэл 15 ялгарал/ 12 га талбайд нийт 600 метр.куб, хэрэглээ 150, түлээ 450 метр.куб, нийт 600 м3 модыг 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн гэрээ байгуулсан байна.

2018 оны 10 дугаар сарын 5-ны байдлаар 50м3 хэрэглээ, 160м3 түлээ гарсан гэв.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2018-11-15 122.201.22.206

Ацнууд , ачиж явсан мод нь нойтон бсан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж