Өмнөд Солонгос: Орон даяар нам гүм болох өдөр | News.MN

Өмнөд Солонгос: Орон даяар нам гүм болох өдөр

Өмнөд Солонгос: Орон даяар нам гүм болох өдөр

Өмнөд Солонгос: Орон даяар нам гүм болох өдөр

Өмнөд Солонгосын хагас сая сурагчид бүхий л амьдралынхаа турш бэлдсэн шалгалтаа өнөөдөр /2018.11.15/ өгч байна. Өмнөд Солонгосын сурагчид ахлах сургуулиа төгсөөд элсэлтийн ерөнхий шалгалтаа амжилттай өгөхийн тулд маш олон жилийн турш уйгагүй бэлддэг бөгөөд шалгалтаа сайн өгснөөр сайн их сургуульд орох төдийгүй ирээдүйд эрхлэх ажил, орлого, хаана, хэрхэн амьдрахыг нь хүртэл шийддэг амьдралынх нь чухал мөч юм.

ЭЕШ-ыг энэ жил өгч буй оюутан Ко Ин Сү “энэ бол бидний ирээдүйгээ сайн сайхан болгох боломж учраас 12 жилийн турш зөвхөн үүнд зориулж л хичээлээ сайн хийх хэрэгтэй болдог. Унасан тохиолдолд бэлдэж байгаад дараа жил нь дахиад л өгдөг болохоор тав, зургаан жил дараалан шалгалтад орсон хүмүүс ч байдаг” хэмээн хэлжээ.

ЭЕШ нь жил бүрийн арваннэгдүгээр сард зохион байгуулагддаг бөгөөд шалгалтын өдөр сурагчдад саад болохгүйн тулд улс орон даяараа чимээгүй болдог аж. Энэ өдөр дэлгүүр, банк хаалгаа барьж, хөрөнгийн биржүүд хүртэл орой онгойдог. Ихэнх барилгын ажлууд зогсож, онгоц газардах болон цэргийн сургуулилт хийх цагийг хүртэл шалгалттай уялдуулан хойшлуулдаг байна. Харин энэхүү чимээгүй байдлыг гагц шалгалтаасаа хоцорч буй сурагчдыг авчирч буй цагдаагийн машины дуу чимээ л эвдэнэ. Эцэг эхчүүдийн хувьд энэ өдөр сүм, хийдэд очиж, хүүхдүүдийнхээ төлөө залбирч өнгөрүүлдэг.

Шалгалтын материалыг бэлдэх багш нар ч бас багагүй хөдөлмөрийг зарцуулдаг байна. Жил бүрийн есөн сард улсын өнцөг булан бүрээс 500 багшийг цуглуулан, уулын бөглүү тосгонд аваачиж, бүтэн сарын турш шалгалтын материалыг бэлдүүлдэг гэнэ. Энэ үед багш нарт амьдарч байгаа газраасаа гадагш гарах, утас, интернэт ашиглахыг бүрэн хориглосноор гэрийнхэнтэйгээ ч холбогдож чадалгүй нэг сарыг өнгөрүүлдэг төдийгүй ойр дотнын хүмүүстээ шалгалтын материал бэлдэж байгаа гэдгээ мэдэгдэж болдоггүй учраас аялалд явлаа хэмээн хэлдэг байна.

Шалгалтын хариу нь нэг сарын дараа албан ёсны веб сайтад нийтлэгддэг.

Шалгалт тэдний хувьд яагаад чухал вэ?

Өмнөд Солонгос нь дэлхийн хамгийн өндөр боловсролтой иргэдтэй улсын нэг бөгөөд сурагчид ямар их сургуульд орох нь тэдний ирээдүйг бүрэн шийддэг болохоор шалгалтын төлөө үхэн хатан бэлдэцгээдэг ажээ. Өмнөд Солонгосын бүх сурагчид шилдэг гурван их сургууль буюу Сөүлийн, Солонгосын болон Ионсей их сургуульд орохыг хүсдэг байна. Учир нь томоохон, нэр хүндтэй компаниуд эдгээр сургуулийн төгсөгчдийг авах эрмэлзэл илүү байдагтай холбоотой ажээ. Тэдний хувьд энэ гурван их сургууль нь Харвард, Оксфордын их сургуультай дүйцэхүйц өндөр шалгууртай байдаг.

Нийт ахлах сургууль төгсөгчдийн 70 хувь нь их дээд сургуульд элсэн орж чаддаг бол зөвхөн нэг хувь нь эдгээр гурван сургуульд элсэж чаддаг байна.

Шалгалтын стрессээс үүдэлтэйгээр сэтгэл гутралд орох, амиа хорлох явдал цөөнгүй байдаг нь Өмнөд Солонгосын 10-30 насны залуучуудын нас баралтын тэргүүлэх шалтгаан нь амиа хорлолт байдгаас харагдана.

Шалгалтад бэлдэхийн тулд хичээл зүтгэлээс гадна сайн багш нараас давтлага авахад маш их мөнгө зарцуулдаг нь сүүлийн жилүүдэд өмнөд Солонгост төрөлтийн тоо эрс буурч байгаад шууд нөлөөлж байна. Учир нь эцэг эхчүүд нэг хүүхдийг л төрүүлж өсгөн, сайн сургуульд оруулахын тулд маш их мөнгө зарцуулдгаас олон хүүхэдтэй болох боломжгүй болдог ажээ.

Эх сурвалж: ВВС

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ok 2018-11-15 64.119.26.161

манайд , олон сая хүнтэй амтай улсуудын хөгжлийн арга барил, соёл хоол гээд нээх тохирохгүй, турк со, энэтхэг, хятад, орос ч юмуу, илүү скандиваны орнууд швец ч юмуу, зэрлэг капитализм монголд хэрэггүй, илүү хүнээ бодсон хүнээ дээдэлсэн норвеги шиг хагас соц бол яг болно, 3хан хүн шүү дээ, монголд бол хүн их чухал боловсролтай байнаууу боловсролгүй байнауу, хүнээ л бодох ёстой, швед норвеги шиг боловсрол, эмнэлэг үнэгүй байх ёстой, хамгийн гол нь хүүхдээ хулгай , худлаа яридаг болгож болохгүй

Avatar

зочин 2018-11-15 182.160.35.172

МАНАЙ ДУНД БОЛОВСРОЛ ДАМПУУРСАН, ЮУ Ч МЭДЭХГҮЙ ХҮҮХДҮҮДИЙГ ГАРГАЖ БАЙНА

Avatar

зочин 2018-11-15 59.153.115.70

за яахав дээ солонгос шиг болж муусайн хүүхдүүдээ амиа хорлоход хүргээд яах вэ.хар бор ажил хийж амьдрана гэдэг хөгжилтэй тиймэрхүү орнуудад асар хүнд амьдрал болохоор л тийм байгаа юм шүү дээ.

Avatar

Зочин 2018-11-15 202.21.106.141

Японд бас элсэлтийн шалгалтын дараа бөөн амиа хорлолт. Монголд боловсрол мэдлэг чухал биш хар ухаантай овтой зальтай байхад давгүй амьдраад болоод байх учир тэнэгтэж амиа хорлох гүй. Тэгээд манай олон дээд сургууль коллежийн хэмжээний боловсрол олговол их юм. .

Avatar

Campus University 2018-11-15 216.162.47.70

German 83 say hun amtai. ulsiin 92 ih surguulitai. Unees harahad 800-900 myangan hun amid neg ih surguulitai bga yum. Manaih tegsen 146 ih bolon deed surguulitai ch geh shig

Avatar

Зочин 2018-11-15 66.181.178.225

Германд манайхаар бол мсүт-г төгсөөд, ажиллаж амьдралаа аваад явах бүрэн боломжтой, дараа нь их сургуульд ч сурч болдог. Гиназиум төгсөөд шаардлагаа бүрэн хангавал дэлхийд хамгийн боломжийн үнээр чанартай боловсрол эзэмших бүрэн нээлттэй.Боловсрол заавал үнэтэй байж чанаржина гэж манайхан их ярьдаг, харин эсэргээрээ манайх шиг цөөхөн хүнтэй улсад шудрага шалгуураар шалгагдаж тэнцсэн хүүхдүүдээ дахин төлбөрийн шалгуур тавилгүйгээр суралцах боломжтой болгох засгийн бодлого илүү хэрэгтэй

Avatar

зочин 2018-11-15 182.160.35.172

МАНАЙХ ГЕРМАН БИШ, ГАЗАР БУУМААР БАЙНА ШҮҮ

Avatar

Campus University 2018-11-15 103.10.20.118

Gehdee german shig bolovsorliin sistemtei bolj bolno

Avatar

Campus University 2018-11-15 216.162.47.70

German 83 say hun amtai. ulsiin 92 ih surguulitai. Unees harahad 800-900 hun amid neg ih surguulitai bga yum. Manaih tegsen 146 ih bolon deed surguulitai ch geh shig

Avatar

зочин 2018-11-15 182.160.35.172

МАНАЙД ГЕРМАНЫ ТОГТОЛЦОО ТОХИРОХГҮЙ, ГАЗАР БУУЖ МОНГОЛЫН НӨХЦЛӨӨ ХАРЖ СУРЪЯ

Avatar

Зочин 2018-11-15 203.91.114.244

манайх чанартай 10 их дээд сургууль байхад болно доо.

Avatar

bmb 2018-11-15 64.119.18.184

манай хан шалгалтын өмнө 3 шөнө суугаал тэнцдэг шдэ. эд нар бүтэн жил бэлдэнэ лдээ хэхэхэ

Avatar

Ih surguulia bagasgiya 2018-11-15 103.10.20.118

Bi Turked 6 jil amidarsan. Teghed yag uuntei ijil baidlaar shalgalt boldog. Dahin shalgalt ogch bga suragchdiig oruulaad jild 1.2 say suragch shalgalt ogdog gsen. Alban yosnii 88 ih surguuli bdag. Buur 5 jil daraalan shalgaltand unasan huuhed ch bsan. Manaih shig ih surguuli, ireedui, ajil mergejilee hudaldaj avdag uls tsoone. Huviin ih surguuliig bagasgah heregtei. Campus baiguulah n heregtei shiidel. Neg Campus dundjaar 60 – 80 myngan oyutantai bdag

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж