Дэлхийн өнцөг булан бүрээс цугларсан 120 үзэсгэлэнтэй бүсгүй 68 дахь удаагийн “Дэлхийн Мисс”ийн титмийн төлөө өрсөлдөхөөр Хятадын Санья хотод арваннэгдүгээр сарын 12-ны өдөр иржээ. Нээлтийн арга хэмжээний үеэр бүсгүйчүүд өөрсдийн үндэсний хувцсаар гоён, өөрийн улсын өвөрмөц түүх соёлыг сурталчлан Санья хоттой танилцах ёслолын алхалт хийсэн байна.
Арванхоёрдугаар сарын 8-ны өдрийг хүртэл үргэлжлэх энэхүү тэмцээний үеэр бүсгүйчүүд топ моделийн тэмцээн, спортын уралдаан тэмцээн, сайн үйлсийн аян болон бусад олон талын чадварыг шалгасан шалгуурт оролцох юм байна. Хятадын аялал жуулчлалын төв болсон Санья хотод ийнхүү найм дахь удаагаа “Дэлхийн Мисс” тэмцээн зохион байгуулагдаж байна.
Эх сурвалж: EHAINAN.GOV.CN
Холбоотой мэдээ