Уурын зуух дэлбэрч галч амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2018.11.15-нд нийтлэгдсэн

Уурын зуух дэлбэрч галч амиа алджээ

Уурын зуух дэлбэрч галч амиа алджээ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд хийж гүйцэтгэсэн хяналт шалгалтын талаар өнөөдөр /2018.11.15/ мэдээлэл хийв.

Хяналт шалгалтын явцад агаарын чанарыг сайжруулах бүсэд харьяалагдах 138 хороог хариуцсан 152 улсын ахлах байцаагч ажилласан байна. Энэ үеэр Зөрчлийн тухай хуулиар зөрчил гаргасан иргэн, хуулийн этгээдэд нийт 88 сая 140 мянган төгрөгийн торгууль ногдуулан 123 халаалтын зуухыг төвлөрсөн шугамд холбох ажилд хяналт тавьжээ. Мөн 1501 обьектын энгийн зуухыг бүрэн шаталтат сайжруулсан зуухаар солиулсан байна.

Харамсалтай нь, иргэд мэргэжлийн байгууллагын зөвлөгөө, мэдээллийг аваагүйгээс болж нэг иргэн амь насаа алдсаныг холбогдох албаны хүмүүс анхаарууллаа. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг “Тул эрт” компанийн хаалганы үйлдвэр нь халаалтын зуух ашиглахдаа тусгай зөвшөөрөлтэй мэргэжлийн байгууллагаар халаалтын зуухыг угсарч суурилуулаагүйгээс галч амь насаа алдсан байна. Осол гардаг өдөр халаалтын зуухны тогоо дэлбэрсэн аж. Энэ хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа гэв.

Түүнчлэн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас иргэний гомдол мэдээллийн дагуу Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг Эко констракшин ХХК-ны барилгын хашаанд шалгалт хийсэн байна. Энэ үеэр гурван харуулын байр, дөрвөн ажилтны түр орон сууц, цайны газар агуулахын халаалтад түүхий нүүрс хэрэглэж зуух ашиглаж байсан зөрчил илэрсэн байна. Тус компани агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх журмыг зөрчсөн тул халаалтын зуухны үйл ажиллагааг зогсоож, лацдах арга хэмжээ авчээ.

Тиймээс  агаар бохирдуулсан иргэн аж ахуй нэгжийн талаар цаг алдалгүй мэдээлэл өгч хамтран ажиллахыг холбогдох албаны хүмүүс  уриалав.

ЭМЧ БАГШ НАР АГААР ЦЭВЭРШҮҮЛЭГЧИЙГ ӨРӨӨНДӨӨ БАЙРШУУЛСАН ЗӨРЧИЛ ИЛЭРЧЭЭ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Агаарын чанарын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил:

Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн хүрээнд агаар цэвэршүүлэгчтэй холбоотой асуудал, агаар бохирдуулагч томоохон эх үүсвэрүүдэд хяналт шалгалтыг хийж байна. Шалгалтын явцад иргэн, аж ахуй нэгж хууль зөрчсөн тохиолдолд их гарсан.

Агаарын чанарын бүсэд 138 хороо хамрагддаг. Агаарын бохирдлыг бууруулахад иргэдийн оролцоо хэрэгтэй байна. Хог хаягдал шатааснаас болж агаарт Диоксин, фуран хорт хий дэгдэж хөрсөнд шингэдэг. Энэ нь эх хүүхдийн эрүүл мэнд, хүний биед маш хортой. Диоксин, фуран хөрсөнд 10-12 жил, агаарт 32 хоног, хүний биед 3-20 жил болж байж хагас задарна. Хоол хүнс, агаар усаар дамжин хүний биеийн өөхлөг хэсэгт хуримтлагдаж гажигтай хүүхэд төрөх, дутуу төрөх, чихрийн шижин, сурах чадвар буурах, дархлаа сулрах, уушгины өвчлөл, арьсны өвчлөлүүдийг үүсгэдэг. Мөн дотоод орчны агаарын бохирдлыг бууруулахад агаар цэвэршүүлэгчийг багш зөв ажиллуулж байна уу үгүй юу гэдэг нь чухал. Шалгалтын явцад  багш нар цонхоо онгойлгоод агаар цэвэршүүлэгч ажиллуулсан, цэвэрлэгээ хийгдээгүй зөрчил илэрсэн. Бид бүхэн 1700 орчим агаар шүүгчийг шалгахад 500 орчимд цэвэрлэгээ хийгдээгүй болохыг илрүүллээ. Мөн гялгар ууттай нь ажиллуулсан тохиолдол ч бий. Тиймээс бид өөрсдөө маск зүүж хүүхдэдээ хэвшүүлж зөрчил гаргасан иргэн аж ахуй нэгжийг цаг алдалгүй бидэнд мэдээлэх хэрэгтэй. Ингэснээр агаарын бохирдлыг бага ч болов бууруулж чадна.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Г.Сайнбаяр:

Боловсролын байгууллага агаар цэвэршүүлэгчийн  ач холбогдлыг мэдэж байгаа ч агаар цэвэршүүлэгч ажиллуулахыг хүсэхгүй байна. Эрүүл мэнд, боловсролын байгууллага нь энэ төхөөрөмжийг буруу ажиллуулж байсныг илрүүллээ. Агаар цэвэршүүлэгчийг өрөө тасалгаанд буюу сургууль цэцэрлэгийн анги танхимд тавих зориулалттай. Гэтэл зориулалтын газарт байршуулаагүй эмч багш нар өрөө тасалгаандаа ашигласан зөрчил илэрсэн. Ерөнхий боловсролын сургуулийн зарим багш нар агаар цэвэршүүлэгчийг зориулалтын танхимд байршуулсан ч гялгар уутыг нь аваагүй болон огт цэвэрлээгүй зөрчлийг илрүүлж зөвлөмж өгсөн. Агаар цэвэршүүлэгчийг долоо хоногт 2-3 удаа цэвэрлэхгүй бол эргээд хорт бодис ялгаруулах сөрөг талтай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж