Франц хатны сувдан зүүлт 36 сая ам.доллараар зарагдлаа

Хуучирсан мэдээ: 2018.11.15-нд нийтлэгдсэн

Франц хатны сувдан зүүлт 36 сая ам.доллараар зарагдлаа

Франц хатны сувдан зүүлт 36 сая ам.доллараар зарагдлаа

Францын XVI Луи хааны хатан Марие Антонеттийн сувд болон алмаз бүхий гоёлын зүүлтийг өчигдөр /2018.11.14/ Швейцарт Сотбигийн дуудлага худалдаагаар 36 сая ам.доллароор зарж, сувдын үнэлгээний дэлхийн рекордыг тогтоолоо.

Сотбигийн дуудлага худалдаагаар өчигдөр зарагдсан зүйлс дотор хатны титэм, Бурбоны удмынхны /Испаниас гаралтай хаан ширээний залгамжлагчдын гэр бүлийн нэр/ хэрэглэж байсан үнэт эдлэлүүд зарагджээ. Нэгэн үед Европыг ноёрхож байсан Бурбоны удмын гишүүдийн эдэлж хэрэглэж байсан зүйлсийг гар урлалын түүхэн дэх гайхамшиг, хосгүй бүтээл хэмээн нэрийддэг.

Сувдан зүүлтийн дуудлага худалдааны анхны үнэ нь 2 сая ам.доллар байжээ. Марие Антонеттийн энэхүү зүүлт нь Сотбигийн брокероос дэлгэгдсэн Бурбоны удмынхны эдэлж хэрэглэж байсан үнэт эдлэлийн томоохон цуглуулгын нэгэн хэсэгт багтана. Тэдний хэрэглэж байсан зарим үнэт эдлэлийг 200 жилийн турш олон нийтэд дэлгээгүй байв. Өчигдөр зарагдсан үнэт эдлэлүүдэд Марие Антонеттийн хүзүүний зүүлтээс гадна сувдан ээмэг, нэрийн эхний үсэг бүхий алмазан бөгж, түүний авга ах, Францын 10-р Чарльз хааны алмазан титэм зэрэг зарагдаж, нийт үнэлгээ нь 53 сая ам.долларт хүрчээ.

Марие Антоннетийн сувдан зүүлтээс өмнө 2011 онд Английн жүжигчин Элизабет Тэйлорын хүзүүний сувдан зүүлт дуудлага худалдаагаар 11,8 сая ам.доллараар зарагдсан нь түүхэнд хамгийн үнэтэйд тооцогдож байжээ.

Марие Антонетт нь Францын XVI Луи хаантай гэрлэхээсээ өмнө Австрийн гүнж байжээ. Харин Францын хувьсгалын үеэр өөрийн хүүхдүүд болон XVI Луи хаантай хамт оргохоосоо өмнө бүх үнэт эдлэлдээ эх орон Австри руугаа явуулж амжжээ. Тэрээр хувьсгалын дараа 1793 онд 37 насандаа цаазаар авахуулсан юм.

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж