Хашоггийг хөнөөсөн алуурчдын тээшинд юу байсан бэ?

Хуучирсан мэдээ: 2018.11.15-нд нийтлэгдсэн

Хашоггийг хөнөөсөн алуурчдын тээшинд юу байсан бэ?

Хашоггийг хөнөөсөн алуурчдын тээшинд юу байсан бэ?

Саудын Арабын иргэн “Washington post” сонины сэтгүүлч Жамаль Хашоггигийн хэрэг одоо ч дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа билээ. Саудын Арабын эрх баригчдыг хүчтэй шүүмжилдэг байсан сэтгүүлч Хашогги Туркийн Истанбул хот дахь Саудын Арабын консулын газар руу энэ оны  аравдугаар сарын 2-ны өдөр бичиг баримт бүрдүүлэхээр ороод амиа алдсан нь тогтоогдсон. Сэтгүүлчийн үхэлд Саудын Араб хамаатай болох нь хэд хэдэн баримтаар нотлогдоод байгаа гэж Турк улс мэдэгдээд байгаа юм.

Сэтгүүлчийг алга болсон өдөр түүнийг хөнөөлгөхөөр 15 хүний бүрэлдэхүүнтэй алуурчдын багийг Саудын Арабаас илгээсэн гэсэн байр суурь дээр Турк улс хатуу зогсож байгаа. Тэгвэл дээрх 15 хүнийг Туркийн хилээр нэвтрэхэд авч явсан тээшийг нь рентген туяагаар шалгахад сэтгүүлчийн алахдаа ашигласан байж болзошгүй багажууд илэрчээ. Рентген туяаны төхөөрөмжөөс буулгасан зургийг Туркийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд цацаж эхэллээ. Саудын Арабын алуурчдын баг хэмээн нэрлэгдээд байгаа хүмүүсийн тээшинд тариур, бага оврын цахилгаан бороохой, мэс заслын хутга, хайч, мэс заслын шархыг боодог багаж зэрэг эд зүйлс байгааг зургууд нотолж байгаа ажээ. Үүнээс гадна 10 ширхэг гар утас, холбоо дамжуулах зөөврийн гурван радио станц, дуу чимээ намсгагч зэргийг илрүүлсэн байна.

Эх сурвалж: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж