Талийгаачийн шүүх эмнэлгийн дүгнэлт гараагүй гэв

Хуучирсан мэдээ: 2018.11.15-нд нийтлэгдсэн

Талийгаачийн шүүх эмнэлгийн дүгнэлт гараагүй гэв

Талийгаачийн шүүх эмнэлгийн дүгнэлт гараагүй гэв

Хан-Уул дүүргийн XV хорооны нутаг дэвсгэр “KH апартмент” хотхоноос хүн унасан байна” гэсэн дуудлага цагдаагийн байгууллагын 102 тоот утсанд аравдугаар сарын 24-ний өдрийн 17.26 цагт ирсэн байдаг.

Дуудлагын дагуу хэргийн газар очиход 22 настай загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнэ өндрөөс унасан байдалтай олджээ. Цагдаагийн байгууллагаас урьдчилсан дүгнэлтээр амиа хорлолт байж болзошгүй гэж үзэж байгаа бол талийгаачийн ар гэрийнхний зүгээс охиноо хүнд алагдсан хэмээн үзэж шүүх эмнэлгийн дүгнэлтийг эцсийн найдвараа болгон хүлээж буй.

Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Талийгаачийн шүүх эмнэлгийн дүгнэлт гарсан. Гаднын нөлөөгүй амиа хорлолт байсан” хэмээн бичиж буй нь ташаа мэдээлэл гэдгийг албаны эх сурвалж мэдээлэв.

Энэ асуудлаар  ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүүгээс тодрууллаа.

Тэрбээр “Өндрөөс унаж амь насаа алдсан Ч.Чамин-Эрдэнийн шүүх эмнэлгийн дүгнэлт гараагүй байгаа гэдгийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс мэдээлж байна” гэлээ.

Ч.Чамин-Эрдэнийг амиа хорлосон уу эсвэл гаднын нөлөөтэй амиа алдсан уу гэдгийг шүүх эмнэлгийн дүгнэлтээр эцэслэн тогтоох юм. Шүүх эмнэлгийн дүгнэлт хуулийн дагуу ажлын 21 хоногийн дотор гарах ёстой байдаг аж.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж