Хурдан морины шинэ үе эхэлжээ | News.MN

Хурдан морины шинэ үе эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2010.07.14-нд нийтлэгдсэн

Хурдан морины шинэ үе эхэлжээ

Эрчит хурдан хүлгэд нь
Эмээл дэрвүүлэн дүүлдэг
Ир нь ханасан бөхчүүд нь
Ид хаваа гайхуулдаг
Эрхийндээ эрчтэй мэргэд нь
Цэц булаалдан намналддаг
Дэлхийд ганцхан Монгол наадам
Дэлгэр сайхан болж өндөрлөлөө

Морь сонирхогчдын тааврыг талаар болгож “урмыг нь хугалсан” энэ жилийн баяр наадмыг наадамчин олон “битүү морьдын” уралдаан боллоо хэмээн дүгнэж буй. Нээрэн ч сүүлийн жилүүдийн улсын баяр наадмын өнгийг тодорхойлж буй шинэ монгол адуу буюу массын нэрлэдгээр эрлийз адуунууд зонхилсон /ялангуяа бага насанд/ энэ удаагийн наадмаар олон сайхан хурдан буян тодорч, уясан эзэн унасан хүүхэд наадамчин олноо баясгалаа. Баяр наадмын эхний өдөр хязаалан, шүдлэн насны морьд шандсаа шалгасан бөгөөд хязаалангийн уралдаанд "Алтай" констракшны захирал Х.Бат-Эрдэнийн халтар үрээ түрүү магнай болсон. Халтар үрээ нь шинэ монгол адууны төлөөлөл бөгөөд Манлай уяач С.Ганхуягийн унаган адуу юм. Шүдлэндээ улсын наадамд хорин хэдээр давхисан ч Баянхонгор аймагт болсон Ламын Гэгээн Лувсанданзанжанцаны мэлмий гийсний 370 жилийн ойн баяр наадамд аман хүзүүнд хурдалж байсан буян. Аман хүзүүнд хурдалсан Манлай уяач, “Симба” группын Ерөнхийлөгч Ц.Батсайханы хонгор үрээ мөн л шинэ монгол адууны төлөөлөл. Эх нь монгол гүү эцэг нь араб халзан азарга бий. Даагандаа улсад арван хэдээр давхиад, Заамарын бүсийн наадамд түрүүлж байсан. Өнгөрсөн жил шүдлэндээ улсад хорин хэдээр давхиад Баянхонгорын наадамд түрүүлж байсан, энэ цагийн хурдан хүлгүүдийн нэг. Харин айргийн гуравт хурдалсан С.Батаагийн хүрэн үрээ эрлийз адуунуудтэй эн тэнцүү уралдсан цөөн монгол адууны нэг юм. Дөрөвт хурдалсан бор үрээ бол хязааландаа улсын наадамд аман хүзүүдэж, соёолондоо түрүүлж байсан алдарт “Зоос” бор үрээний төрсөн дүү  юм. Харин айргийн тавд хурдалсан бор  хязаалан Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул С.Дамбажавын адуу.

ХХААХҮЯ-ныхан одтой байлаа

Доод гурван насны нэг, шүдлэнгийн уралдааны цувааг харахад мөн л шинэ монгол адуу ихэнх нь байлаа. Түрүү магнай болсон “Бурхан Халдун” группын ерөнхийлөгч, Манлай уяач Н.Мөнхдашийн бор /ягаан халзан/ үрээ мөн л эрлийз адуу. Гарсан цагаасаа өнгөлсөөр барианд орсон бор үрээ аргагүй бэлэн давхилтай адуу гэдэг нь харагдаж байв. Аман хүзүүнд хурдалсан хар үрээ бол Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн захирал Ч.Ганзоригийн хүү “Эрдэнэс MGL” компанийн захирал Г.Тэмүүлэнгийн адуу. Манлай уяач С.Ганхуягийн алдарт ногоон үрээний төрсөн дүү хар үрээ АХ-ын 88 жилийн ой Үндэсний их баяр наадамд айргийн тавд хурдалж, “Дорнод – 2009” зүүн бүсийн уралдаанд түрүүлж байсан хурдан буян юм.  Айргийн гурав, дөрөвт хурдалсан ХХААХҮЯ-ны “Тариалан эрхлэх сан”-гийн тэргүүнээр ажиллаж байсан Ч.Пэрэнлэйн бор, загал үрээнүүд мөн л шинэ монгол адууны төлөөлөл. Бор үрээ нь АХ-ын 88 жилийн ойд айргийн дөрөвт хурдалж, Баянхонгорын даншигт айргийн гуравт хурдалсан хурдан хүлэг. Шүдлэн насанд айргийн тавд хурдалсан хүрэн халзан үрээ бол Х.Бадамжунай сайдын том хүргэн Э.Анарын адуу. Цахиур халзан хэмээгддэг энэ үрээ шинэ монгол адууны төлөөлөл бөгөөд эх нь Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уугуул яруу найрагч А.Төмөр-Очирын унаган адуу, харин эцэг нь ОХУ-аас авчирсан Англи азарга юм байна.

Айргийн таван азарганы дөрөв нь Төв аймгаар овоглож байв

 Баяр наадам албан ёсоор эхэлдэг долдугаар сарын 11-нд морь сонирхогчдын хамгийн их шимтэрхэн үздэг азарга, их насны морьдын уралдаан болдог. Дээд насны морьдын уралдаан өрсөлдөөн ихтэй жинхэнэ таавар уралдуулдаг билээ. Төрийнхөө их баяр наадамд зургаа түрүүлж, хоёр айрагдан, шигшмэл морьдын “Их хурд” уралдаанд нэг түрүүлж нэг аман хүзүүдэн, бүсийн наадмуудад гурав айрагдсан энэ цагийн эгэлгүй хурдан хүлэг Амгалан төрийн Ажнай шарга азарга хөлний бэртлийн улмаас уралдахгүй болсон нь азарганы уралдааныг нэлээд сонирхолтой болгосон юм. Морь сонирхогчид таван даншигт түрүүлсэн Л.Цандэлэгийн “Соёмбо” хүрэн, хязааландаа улсын наадам  болон Алтан-Овооны тахилга наадамд тус тус түрүүлж, соёолондоо “Дүнжингаравын хурд”-д гурвалж, улсын наадамд аман хүзүүдсэн Б.Цэндбаатарын “Тугал ухаа” болон Б.Билэгдэмбэрэлийн хүрэн халзан, Б.Баасанбазарын “Сувдан зээрд” гээд олон хурдан хүлгүүдэд найдлага  таавар уралдуулж байсан.

Гэсэн хэдий ч гарсан цагаасаа өнгөлөн хөтөлсөөр байсан Тугал ухаа үзүүр дээр суун, тавд хурдалж УИХ-ын гишүүн асан “Ажнай” корпорацийн ерөнхийлөгч Д.Бат-Эрдэнийн нэр дээр цоллогдсон. Нэг хэсэг мориныхоны дунд 150.000 ам.доллараар зарагдаж, адуунд шинэ үнэ тогтоолоо хэмээн яригдаж байсан ч Б.Цэндбаатар уяач “бэлэглэсэн юм” хэмээн няцааж байв. Энэ уралдааны өөр нэгэн онцлог нь айргийн таван  азарганы дөрөв нь Төв нутгаар овоглогдсон уяачдын хурдан хүлгүүд байсан бөгөөд сүүлийн жилүүдэд тогтмол сайн наадаж байгаа аймгийн Алдарт уяач Оюунбилэгийн уяаны нэг азарга нь түрүүлж, нөгөө нь дөрөвт хурдалсан. Харин сорилго сунгаануудад тогтмол дээгүүр давхиж байсан Соёмбо хүрэн, Сувдан зээрд,Пума хул зэрэг азарганууд энэ удаа айрагдаж чадсангүй.

Алтайчууд аархсан Их насны морьдын уралдаан

Их насны морьдын уралдааныг ийн дүгнэж болохоор байсан. 310 гаруй хурдан хүлэг тоосоо өргөсөн энэ уралдааны түрүү, аман хүзүүний морьдын эзэд Алтай  нутгаар овоглосон эрхмүүд байсан юм. Түрүү морины эзэн “Мандал Алтай” компанийн захирал С. Балдандорж Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын уугуул, харин аман хүзүүнд ирсэн халтар хээр морины эзэн “Туушин” компанийн захирал Н.Зоригт тус аймгийн Шарга сумын уугуул.  Гуравт хурдалсан сартай хонгор морь бол Өвөрхангай аймгийн  Хайрхан дулаан сумын уугуул, "Бат-Үйлс” компанийн захирал М.Эрхэмбаярын адуу. Энэ хонгор морь  2008 онд зохиогдсон  “Заамарын хурд” төвийн бүсийн уралдаанд айргийн тавд хурдалж байсныг морь сонирхогчид санаж байгаа байх. Энэ жилийн азарганы уралдаанд  айраг түрүү хүртэж байгаа эрхмүүд бол улсын наадамд анх удаа өндөр амжилт үзүүлж байгаа “шинэхэн” уяачид аж. Их насны морьдын айргийн дөрөвт Манлай уяач С.Ганхуягийн бор хурдалсан. “Дүнжингаравын хурд-2010” хаврын бүсийн уралдаанд түрүүлсэн бор морь айрагдаж, түрүүлэх морьдын тааварт яригдаж байсан юм. Түвдэн Манлайн алагаас хойш 28 жилийн дараа улсын наадамд их морь түрүүлгэн магнай тэнийж байсан Ховдчууд энэ жил мөн л айраг амсан бахдалтай сайхан наадлаа. Ховд аймгийн Дуут сумын уугуул Б.Даваанямын хар өнгөрсөн жил  Говь-Алтай аймагт болсон Максын ах дүүсийн алдрыг тэмдэглэх наадамд аман хүзүүдэж, 1000 морины уралдаанд айргийн тавд хурдалж байсан юм.

Аваргын аз гийсэн соёолонгийн уралдаан

 Энэ жилийн баяр наадамд сумогийн Их аварга Асашёорюү Д.Давгадорж, Даян аварга А.Сүхбатын нарын уясан хурдан хүлгүүд одтой сайхан давхиж, айргийн тав дотор орлоо. А.Сүхбат аваргын унаган адуу “Хишиг” хэмээх хүрэн азарга гурвалж, сартай хонгор даага нь аман хүзүүнд хурдалсан бол Их аварга Асашёорюү Д.Давгадоржийн бор соёолон айргийн тавд хурдалж, хурсан олныг омогшууллаа. Угаасаа Улаанбаатарчуудын тэн хагас нь шахуу ирж үздэг соёолонгийн уралдаанд их аваргын үрээ айрагдсан нь улам дуулиан тарьж, адис авах гэсэн наадамчин олон хамгаалалтынхныг багагүй сандаргаад авсан. Жилээс жилд зургаан насны морьдын соёолонгийн уралдаанд тусгайгийнхан, нохойтой цагдаа нар давхар хамгаалалтанд гарч сүрийг үзүүлдэг нь энэ удаа ч бас давтагдсан.Айргийн морьдын хөлсөнд хүрч аз хийморь дамжуулдаг бизнес ч алдагдсангүй. Айраг түрүүний соёолонгийн тааварт яригдаж, гарцаагүй юм дуулгана хэмээн хүлээгдэж байсан Тод манлай уяач, “Макс” группын ерөнхийлөгч Д.Ганбаатарын хүрэн үрээг морины комиссынхон шүдлэхдээ авч үлдсэн нь багагүй дуулиан тарьсан бөгөөд өнгөрсөн жил хязааландаа уралдсан адуу яагаад хасагдах болсоныг гайхаж байсан юм.

Энэ жилийн баян ходоод ирэх жилийн түрүү магнай

Сүүний нь үнэр гүйцэд арилаагүй сөөм дааганууд эх рүүгээ тэмцэх нь хамгийн өхөөрдөм энхрий байдаг. Энэ жил уралдахаар бүртгүүлсэн 148 даага бараг тэр чигээрээ эрлийз цустай байлаа. Дааганы уралдаанд Дундговь аймгийн Луус сумын уугуул Сэрээгийн Шинэбаатарын сартай хээр даага түрүү магнайлж, Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, Монгол Улсын даян аварга А.Сүхбатын хонгор халзан аман хүзүүлж, Өвөрхангай аймгийн Уянга сумын уугуул Баатарын Даваадоржийн хар, Архангай аймгийн уугуул "Эрдэнэт" үйлдвэрийн уяач Цагаанбандийн Буянбаатарын хул, Говь Алтай аймгийн Шарга сумын уугуул “Алтай” констракшн компаний захирал Хадбаасангийн Бат-Эрдэнийн ширээтэй зуузай тамгатай хээр даага тус тус удаалсан. Харин Энэ жилийн баян ходоод ирэх жилийн түрүү магнайгаар 978 дугаартай унаач хүүхэдтэй хээр даага тодорсон бөгөөд, шарлахсан бяцхан хүү цоллогоо руу явахгүй хэмээн комиссыхныг нэлээдгүй сандаргана билээ.

Ийнхүү гурван өдрийн турш Хүй долоон худгийн дэнжийг хотолзтол наадсан АХ-ын 89 жилийн ойн баяр наадмын хурдан морьдын уралдаан өндөрлөж, уяачид хэдхэн хоногийн дараа болох морины их олимп буюу шигшмэл морьдын “Их хурд” уралдааны бэлтгэлдээ оров.

А.Тэлмэн

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2010-07-14 182.160.6.215

tegyyl ter hustain nuruunii hulangiin azarguudtai erliijyyleed davhiulaad yzehgyi yuu

Avatar

hm 2010-07-14 182.160.6.215

odoo ch udam ni Англи азарга эцэг нь араб халзан азарга 148 даага бараг тэр чигээрээ э****з цустай байлаа geh meteer yarih boljdee

Avatar

Zochin 2010-07-14 202.126.91.42

e****z hurliiz baagiinuudiin uyasan e****z hurliiz aduunuudiin uraldaaniig uzej yahiin Ternii orond jildee sumiin naadam uzej setgelee sergeedeg bolbol deerdee Tegeed ch ulsiin naadamd hesee 200 hurehgui mori uralddag baisan yum be Negendee hurunguu gaihuulah gesen hedhen teneg baagiinuudiin naadam bolson yum baina lee

Avatar

Зочин 2010-07-14 202.131.233.178

baga zereg holitstoi mori bol yaahav mongol l gene sh dee harin ene baga nasnii moridiig ulsiin naadmaas hasmaar yum azarga ih nas soyolon uraldahad l hangalttai

Avatar

BI Mongol 2010-07-14 203.201.181.77

SHine Mongol Aduu gej ih yaridag bolj Eej mongol aav ni hujaa bol SHine mongol geh uu Yahuu Tamin ee

Avatar

Зочин 2010-07-14 58.97.10.38

Arabtai erlizjuulexed Mohgol sduunii udam ulam l saijirna uu gehees muudaxgui Deer ued Xar Del Bees mongol aduug arabaar tsus selbej saijruulsanii ur udam ni odoogiin bidnii magtaad baidag Gal shariin aduu gedeg shuu dee Xarin erliizjuuleltiig zambaraagui xiivel yostoi zavaan yum bolno shuu Shinjlex uxaanii undestei xiix ni chuxal shuu

Avatar

Зочин 2010-07-14 58.97.10.38

Xarin erliizjuuleltiig zambaraagui xiivel yostoi zavaan yum bolno shuu Shinjlex uxaanii undestei xiix ni chuxal

Avatar

Зочин 2010-07-14 58.97.10.38

Arabtai erlizjuulexed Mohgol sduunii udam ulam l saijirna uu gehees muudaxgui Deer ued Xar Del Bees mongol aduug arabaar tsus selbej saijruulsanii ur udam ni odoogiin bidnii magtaad baidag Gal shariin aduu gedeg shuu dee

Avatar

Зочин 2010-07-14 108.56.164.206

za za tegvel odoo bugdeeree gadnii baahan olon undestnuudiig mongold suurishuulaad shine mongolchuud gej nerleh uu haha

Avatar

Tsuuvur chono shig 2010-07-14 202.55.182.10

Tsuuvur chono shig zavaan tsogiotoi yumnuudaa avaad zailaarai

Avatar

Зочин 2010-07-14 137.92.97.114

ymar Mongol morior doctor hamgaalah gej baigaa bish tegej aimar gvn sudlaj yaadgiin medeh heden yumaa l medej bval boloo sh dee morinii tuhai gvnzgii meddeggui gedeer morin d hairgui Mongol boloh uu

Avatar

Зочин 2010-07-14 203.106.60.254

odoo nogoo mori meddeggui tuuhiin tuhai ymarch medleggui garuud orj ireed neg l surhii mongol mori mongol mori geed bicheed unanadaa onoodor ta nar zugeer ongotson talaas ni harj bichij baina mongol morinii tuuhen zamnaliig ni sudalj medeed ene tuhai yribal yasan ym be olon jiliin tuuhen hugatsaand tsusiig ni selbej irsen bolood odoogiin mongol mori orshin togtoj ulam ilvv bolj baigaa ym mongolchuud mini ehleed mongol mori gej yrixaasaa omno sudalj med ta nar bol zvgeer l neg haya l mori hardag humuus morind durtai mongol hun bol bish morind hairtai hun hezeech ta nar shig iim ym yrihguiuchir ted bugdiig medej bgaa ym

Avatar

www.Freecall.mn 2010-07-14 202.170.67.217

Hizgaargui yarih erh chelee

Avatar

Зочин 2010-07-14 203.106.60.254

Aldart sharga chine xvrtel tegbel e****z shvv dee medehgui humuusd bvr tobchoor xelbel sharga azargiin oboo ni aldart togoruu haltar azargaetseg ni gadaad ex ni mongol ym

Avatar

Зочин 2010-07-14 203.106.60.254

ym medexgui teneg garuud baix ymaa ta nar hudlaa ingej mongol mori gej yrixaasaa ichixgvi yu bna uu ta nar bol zvgeer l naanaas ni xardag tm l ulsuud shuu dee onoodor mongol mori yg xaanaas xeden jiliin omno uusej xogjij irseniig medex vv vgvi l bizdee tuux shasdar unshij medej abtegbel ta nar ydaj ingej e****z moriig muulax vg garaxgvi mongol moriig ert deer vuees garshuulj irsen ym Modun shaniun xaanaas exleed l Bvr tegej yribal ezen chinggis xaan gadaad orniig dailax bolgondoo buyu ylanguya ter baruun zvgiin uls gurnees urt xoltei shigshmel aduu bolon vzesgelent xuuxnuudiig ni shilj abdag baisan ym Shigshij absan aduugaa ezen chinggis mongold abchran tusgai bvr tusad ni mallaj baigaad mongoliinxoo aduu nartai garshuulan tsusiig ni selbej baisan tuhai tuux bichigden vldsen baidag ym Ene bol zvgeer l neg ehlel shvv dee Vvnees xoish oor olon baigaa ta nar ym unshtegej bj yri texgvi neg setgegdel bichij bgaa xumuus ymarch morinii setgel baihgvi zvgeer l neg dongosxoos oor yuch medexgvi

Avatar

Зочин 2010-07-14 202.131.233.29

Одоо ингээд цэвэр монгол адуу дууёах юм байна л даа

Avatar

монгол адуу 2010-07-14 202.55.191.22

цэвэр монгол адуу ч сайхан шүү дээ
э****з хурлийз юмнууд цаанаа л нэг буянгүй

Avatar

s** 2010-07-14 108.56.164.206

zavaaraad mongol aduunii ugshiliig ugui hiih gej baigaa yum Em taria sergeesheer huchindchihsen gadnii aduunuudaaraa turee barichihaad mongol aduu mongol naadam gej hutsaarai ta nar Huneer bodyo l doo jishee n Li ovogt hyatadaas mongol huuhen huuhedtei bolvol shine mongol hun geed yariad baij baih uu erguunuudee Mungu Ner aldaraas oor yum setgel zurhend n bagtahaa baisan shaarnuud l geye Dayarshil gedeg zuiliig bitgii undestnii uv soyoltoi hutgaad bai Dangaarshih yostoi unet zuiluud gej baidag yum

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж