Хамраа янзлуулах гэж байгаад комд оржээ | News.MN

Хамраа янзлуулах гэж байгаад комд оржээ

Хамраа янзлуулах гэж байгаад комд оржээ

Хамраа янзлуулах гэж байгаад комд оржээ

АНУ-ын Даллас хотын иргэн Лаура Авила өөрийн хамартаа сэтгэл дундуур байсан  бөгөөд гоо сайхны мэс засалд орохоор Мексик улсыг зорьжээ. Үл хөдлөх хөрөнгийн агент ажилтай бүсгүй нэг сарын өмнөөс Мексик рүү явж гоо сайхны мэс засалд орохоор мөнгөө цуглуулж эхэлсэн байна. Учир нь гоо сайхны мэс засал Мексикт илүү хямд байдаг гэнэ. Түүний өмгөөлөгчийн хэлж байгаагаар мэдээ алдуулалтыг буруу хийснээс ийм харамсалтай зүйл болжээ.

Бүсгүйг Мексикт найм хоног комд орсон байдалтай байсны дараа гэр бүлийнхэн нь эх орондоо авчирч Техасын “El Paso” эмнэлэгт шилжүүлсэн байна.   Лаура Авила эрүүл мэндийн даатгалгүй байсан учир гэрийнхэн нь түүний эмчилгээний зардлыг төлөх чадваргүй байгаа ба “GoFundMe” хэмээх хандивын санг нээжээ. Бүсгүйн өмгөөлөгч Фрайдмэн “Бид энэ хэрэгт хэн нэгнийг буруутгахыг хүсэхгүй байгаа. Одоо зөвхөн эмчилгээг нь хийлгэж түүний биед эерэг үр дүн гарахыг л хүлээж байна” гэв.

Эх сурвалж:TMZ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж