Эрдэмтэд шинэ гариг илрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2018.11.15-нд нийтлэгдсэн

Эрдэмтэд шинэ гариг илрүүлжээ

Эрдэмтэд шинэ гариг илрүүлжээ

Манай дэлхийгээс зургаан гэрлийн жилийн зайд нэгэн шинэ гариг байгааг эрдэмтэд олж нээсэн тухай лхагва гаригт мэдээлжээ.  “Barnard’s Star” хэмээн нэрлээд байгаа уг гариг нь манай дэлхийгээс гурав дахин хүнд, 30 их наяд миллийн зайд байрлаж байгаа юм байна. Тус гариг нь маш хүйтэн буюу температур нь ойролцоогоор -170 градус гэнэ. Нарны системээс гадна орших наранд хамгийн ойр орших хоёр дахь гариг болж буй “Barnard’s Star” гариг нь тойрог замаа 233 хоногт эргэж дуусгадаг аж. 2016 онд дэлхийгээс ердөө дөрвөн гэрлийн жилийн зайд орших “Proxima b” гаригийг нээсэн нь нарны системийн гаднах наранд хамгийн ойр орших хамгийн анхны гариг болж байв.

Одон орончид хэдэн арван жилийн турш нарны аймгаас гадна шинэ гариг байдаг гэдгийг илрүүлэхээр ажиллаж байсан нь ийн биеллээ олсон байна.

“Barnard’s Star” гаригийг илрүүлэхэд ашигласан гол төхөөрөмж нь оддоос ирж буй гэрлийн давтамжийг хэмждэг төхөөрөмж юм байна. Тус төхөөрөмж нь ямар нэгэн гариг дэлхий рүү ойртон ирж байвал түүнээс ирж буй гэрлийн долгионыг мэдрэн цэнхэр өнгөтэй болж, харин цаашлан холдоход улаан өнгөтэй болдог гэнэ. Энэ төхөөрөмжийг “Barnard’s Star” гаригийг илрүүлэхэд анх удаа ашигласан нь амжилттай болжээ.

Судалгааны багийн ахлагч Испанийн Сансар судлалын институтын эрдэмтэн Игнаси Рибас “20 жилийн турш долоон өөр төрлийн тоног төхөөрөмжийг ашиглан хийсэн ажиглалтын үр дүнд бид энэхүү гаригийг нээлээ. Энэ нь хамгийн өргөн цар хүрээтэй судалгааны ажил болж байна. Бид дүгнэлтэндээ 99 хувь итгэлтэй байгаа. “Barnard’s Star” бол хамгийн алдартай гариг ” хэмээн хэлжээ.

Эх сурвалж: phys.org

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж