Монголын эрэгтэйчүүдийн 3х3 сагсан бөмбөгийн баг Оюутны дэлхийн лигийн финалын (FISU 3×3 World University League Finals) шалгаруулалтын өрсөлдөөнөө өнөөдөр /2018.11.15/ эхлүүлнэ. БНХАУ-ын Шиамень хотод болж буй уг тэмцээнд Монголын баг Мексик, Герман, Коста Рикагийн багуудтай нэг хэсэгт багтсан. Манай залуус өнөөдөр Мексик, Германы багтай тоглоно. Харин хэсгийн сүүлийн тоглолтоо маргааш Коста Рикагийн багтай хийх юм.
FISU 3×3 World University League Finals тэмцээнд 32 баг (эрэгтэй 16, эмэгтэй 16) өрсөлдөж байгаа бөгөөд энэ сарын 18-ны өдөр өндөрлөнө.
Монголын багийг энэ удаа өнгөрөгч аравдугаар сард Аргентиний Буэнос Аэрост болсон залуучуудын олимпийн наадамд оролцсон тамирчдаар бүрдүүлжээ.
Тэмцээний талаарх мэдээллийг: https://www.fisu.net-с аваарай
Холбоотой мэдээ