ЖДҮ-ийн хуулийн төслийн асуудлаар Ерөнхийлөгчтэй уулзаж, ярилцав

Хуучирсан мэдээ: 2018.11.15-нд нийтлэгдсэн

ЖДҮ-ийн хуулийн төслийн асуудлаар Ерөнхийлөгчтэй уулзаж, ярилцав

ЖДҮ-ийн хуулийн төслийн асуудлаар Ерөнхийлөгчтэй уулзаж, ярилцав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны хүсэлтийн дагуу тус холбооны гишүүд болох жижиг, дунд үйлдвэр эрхлэгч иргэдийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд хүлээн авч уулзав.

Тус холбооны гүйцэтгэх захирал Б.Батдэлгэр уулзалтын эхэнд “…Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга өргөн баригдсан ч хуулийн төсөлд жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах болоод дэмжлэг болохуйц заалт тун цөөн орсон…” талаар хэлж, хуулийн төслийн асуудлаар болон бизнес эрхлэгчид дуу, хоолойгоо хүргэх завшаан олгосонд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад талархал илэрхийлсэн юм.

Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо 2015 онд байгуулагдсан бөгөөд 21 аймаг, 7 дүүрэгт салбартай, одоогоор 100 мянга гаруй гишүүнтэй үйл ажиллагаа явуулж байгаа юм байна. Мөн Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга өргөн баригдахаас өмнө Монгол Улсыг бүтэн хоёр тойрч жижиг, дунд үйлдвэр эрхлэгчидтэй уулзаж, санал бодлоо солилцон, түүнийгээ боловсруулан санал өгсөн ч хуулийн төсөлд огт тусгагдаагүй гэсэн юм.

Улмаар саналаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад уламжилж, бүрэн эрхийнхээ хүрээнд хуулийн төсөлд жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн дуу хоолой, хүсэлт зорилгыг тусгаж өгөхийг хүслээ.

Тухайлбал, Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны гүйцэтгэх захирал Б.Батдэлгэр:

  1. Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төслөөс “бичил бизнес” гэх нэр томьёог хассан байна.

Тиймээс бичил бизнес эрхлэгч буюу 1-9 ажилтантай, жилийн 250 сая төгрөгийн борлуулалтын орлоготой иргэдийг хуулийн төсөлд “бичил бизнес эрхлэгч” хэмээн хамруулан оруулах ёстой гэх санал гаргаж байгаа.

  1. Жижиг, дунд үйлдвэрийг жилийн 2.5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой, 200 ажилтантай гэж томьёолсон.

Хэрвээ шударгаар ажилладаг бол ийм аж, ахуйн нэгж яагаад ч жижиг, дунд үйлдвэрийн ангилалд багтахгүй. Жишээ нь, нэг хүний сарын цалинг 700 мянган төгрөгөөр тооцоход, 200 хүнийх 140 сая, нэг жилийн хугацаанд цалингийн зардалд 1.7 тэрбум төгрөг зарцуулна. Гэтэл үүний цаана татвар, нийгмийн даатгал, үйл ажиллагааны зардал гээд олон зүйл бий. Тиймээс энэ борлуулалтын орлого амьдралд нийцэхгүй. Энэ орлогыг зургаан тэрбум төгрөг хүртэл өсгөх шаардлагатай.

  1. УИХ-ын гишүүн, төрийн өндөр дээд албан тушаалтнууд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан асуудал гарсан. Гэвч, хуулийн төслийн 5.3 дугаар заалтыг өөрсдөдөө зориулсан мэт болгосон.

Учир нь, жижиг, дунд үйлдвэр борлуулалтын орлого болон ажилтны тоогоороо хязгаарлагддаг. Гэтэл борлуулалтын орлого нь хангагдахгүй байгаа тохиолдолд ажилтны тоог харгалзан үзэж жижиг, дунд үйлдвэр эрхлэгч хэмээн тооцно гэж заасан. Ингэснээр 200 ажилтантай 50, 60 тэрбумын орлоготой компаниуд жижиг, дунд гэсэн ангилалд орж ирээд дахиад зээл авах боломжтой. Тиймээс заавал ажилтны тоо болон үйлдвэрийн орлого гэсэн хоёр зүйлийг харгалзан үзэх шаардлагатай” зэрэг олон саналаа хэллээ.

Мөн Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нь сүүлийн 10 жилд 5 яам дамжиж удирдлага, тогтолцоо нь байнга өөрчлөгдөж байдаг тул байнгын удирдлагаар хангах асуудлыг мөн хуулийн төсөлд багтаах шаардлагатай  гэж үзэж байгаа юм байна.

Эдгээр асуудлын хүрээнд 30 гаруй баялаг бүтээгч санаа, бодлоо биечлэн илэрхийлж, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэхэд ямар бэрхшээл тулгарч байгаа болоод хууль эрхзүйн орчинг сайжруулах асуудлаар санал, бодлоо хэлсэн юм.

Уулзалтад оролцсон 10 гаруй аймаг, долоон дүүргийн баялаг бүтээгч, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн төсөлд оруулах шаардлагатай гэж үзсэн төслөө Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад албан ёсоор гардуулж өгөв.

Эх сурвалж: PRESIDENT.MN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж