Кисэносато дахин ялагдаж, Точинозан дөрвөн ялалттай явна

Хуучирсан мэдээ: 2018.11.15-нд нийтлэгдсэн

Кисэносато дахин ялагдаж, Точинозан дөрвөн ялалттай явна

Кисэносато дахин ялагдаж, Точинозан дөрвөн ялалттай явна

Японы мэргэжлийн сүмо бөхийн Кюүшюү башё Фүкүкока хотод болж байна. Өчигдрийн барилдаанд Кисэносато аварга Точинозанд уналаа. Энэ башёд аваргуудаас ганцаараа барилдаж буй Кисэносато дөрвөн унаатай болсон бол маэгаширагийн 2-с барилдаж буй Точинозан дөрвөн даваатай боллоо. Өндөр цолтой бөхчүүдээс озэки Гоэйдо Тамаваши Б.Мөнх-Оргилоор хоёр дахь даваагаа авсан бол озэки Такаясү нэг ч унаагүй башёг үргэлжлүүлж байна.

Башёг дөрвөн өдрийн дараах байдлаар озэки Такаясү, комүсүби Такакэйшёо, маэгашира Точинозан дөрвөн даваатай тэргүүлж байгаа бол 10 бөх гурван даваа, нэг унаатай нэхэж явна.

Манай бөхчүүдээс Тамаваши Б.Мөнх-Оргил, Чиёошёома Г.Мөнхсайхан нар хоёр даваатай болсон бол Ичиножёо А.Ичинноров, Таканинова А.Баасандорж нар дөрвөн барилдаанаас нэг л даваа авлаа. Тэгвэл Араваши Э.Дөлгөөн нэг ч даваагүй башёг үргэлжлүүлж байна.

Фүкүкока хотод болж буй Кюүшюү башё өнөөдөр тав дахь өдрөө үргэлжилнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж