Иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу зөрчлийг арилгав | News.MN

Иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу зөрчлийг арилгав

Хуучирсан мэдээ: 2018.11.15-нд нийтлэгдсэн

Иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу зөрчлийг арилгав

Иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу зөрчлийг арилгав

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт барилгын ажил хийж байгаа “Эко констракшн” компанийнхан олон зуух галлаж утаа гаргаж байна гэсэн гомдол иргэнээс иржээ. Энэ дагуу Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газартай хамтран өнөөдөр хяналт шалгалт хийсэн байна.

Шалгалтаар Хан-Уул дүүргийн 15-р хороо, Их Монгол Улсын гудамж, “Deluxe Marshall Village”, 104-р байранд байрлах “Эко констракшн” ХХК нь тус хорооны нутаг дэвсгэр “Хүннү 2222” хорооллын чанх урд барилгын талбайд ажилчдын цайны газар, автомашины гарааш, харуулын байр зэргийг дулаанаар хангах зориулалтаар том оврын усан халаалтын зуух 1, энгийн жижиг зуух 7 ашиглан галлаж байсан аж. Энэ нь Агаарын тухай хуулийн 16-р зүйлийн 16.1.5. дахь /түүхийн нүүрс болон агаар бохирдуулах бусад хаягдал зүйлс шатаах/ заалт, Байгаль орчны сайд, Нийслэлийн Засаг даргын хамтарсан тушаал/захирамжаар батлагдсан Агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх журмын 2.4.3.1 дэх /Түүхий нүүрс түлэх, бүх төрлийн шатаах зуух ашиглахыг хориглох/ заалтыг тус тус зөрчсөн тул Прокурорын зөвшөөрлийн дагуу халаалтын зуухны үйл ажиллагааг зогсоон лацдаж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна гэж Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газраас мэдээлэв.  

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Эмгэн 2018-11-15 59.153.115.124

ХУД-ийн 2-р хорооны нутаг дэвсгэрт орших 3-р цахилгаан станцын яг урд 3 том байрны 300-400-гаад айлын оршин суугчид бид ний яг дэргэд ажилладаг Эдмэний группын Тэдмент бетон зуурмагийн үйлдвэр өдөр шөнөгүй цемент, элс шороогоор булж байх юм. Үүнийг анхаарах газар бна уу? Энэ талаар тухайн барилгын компанид хэлдэг боловч авсан арга хэмжээ байдаггүй. яах вэ?

Avatar

Зочин 2018-11-15 202.55.191.130

shal hachin gazart uhsenee hiij bair avsiin

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж