"Бүлгийн гишүүдийнхээ эв нэгдлийг хангаж ажиллана"

Хуучирсан мэдээ: 2018.11.15-нд нийтлэгдсэн

Live"Бүлгийн гишүүдийнхээ эв нэгдлийг хангаж ажиллана"

"Бүлгийн гишүүдийнхээ эв нэгдлийг хангаж ажиллана"
15 : 01
2018-11-15

Д.Тогтохсүрэн: Бүлгийн гишүүдийнхээ эв нэгдлийг хангаж ажиллана

Д.Тогтохсүрэн гишүүн бүлгийн хурлын дараа сэтгүүлчдэд анхны мэдээллээ хийлээ.

Тэрбээр “Бүлгийн гишүүд маань намайг бүлгийн даргаар сонголоо. Улс төрийн амаргүй цаг үед бүлгийн даргын ажлыг хүлээн авч байна. Би цаашид гурван чиглэлд гол анхаарч ажиллана. МАН өнгөрсөн УИХ-ын сонгуулиар 65 суудал авч мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн. Тийм учраас мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтэд бүлгийн үүрэг хамгийн чухал. Энэ асуудалд бүлгийн даргын хувьд онцгой анхаарна. Хоёрдугаарт, бүлгийн гишүүдийн нэр хүндийг дээшлүүлэх, хариуцлагыг сайжруулах чиглэлд анхаарал хандуулах шаардлагатай байна. Ялангуяа бүлгийн гишүүдийн эв нэгдлийн асуудал бий. Энэ чиглэлд шинээр сонгогдсон бүлгийн даргын хувьд мөн анхаарч ажиллана. Хоорондоо ярилцах, хэлэлцэх , шүүмжлэх олон асуудал бий. Энэ талаар хурлын үеэр бүлгийн гишүүд ч хэлж байна. Бүлгийн эв нэгдлийг хангаж ажиллах нь хамгаас чухал гэдэгтэй миний бие санал нэг байгаа” гэлээ.

14 : 26
2018-11-15

МАН-ын бүлгийн гишүүд Д.Тогтохсүрэнг 100 хувь дэмжлээ

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан өндөрлөж байна. Тус хурлаар УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнг УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар сонгох эсэх асуудлаар санал хураасан юм. 

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн бүлгийн гишүүдийн 90.7 хувийн саналаар МАН-ын бүлгийн даргаар сонгогдов.

13 : 25
2018-11-15

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан эхэллээ

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан эхэллээ. Уг хурлаар бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнг сонгох эсэхийг хэлэлцэх юм. Хурлын дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ гэлээ.

10 : 02
2018-11-15

МАН-ын бүлгийн хурлаар Д.Тогтохсүрэнг томилох эсэхийг хэлэлцэнэ

УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар  УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнг дэвшүүлэхээр Удирдах зөвлөлийн гишүүд санал нэгдсэн.  Уг саналаа  бүлгийн хуралдаанаар хэлэлцэн, эцэслэх ёстой. Тэгвэл УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан өнөөдөр  /2018.11.15/13.00 цагт  товлогджээ.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнгийн хувьд,

  • 1991-1996 онд-Арвайхээр сумын Засаг даргын Тамгын газрын ажилтан, Тамгын газрын дарга
  • 1996-2000 онд-Өвөрхангай аймгийн Монгол ардын намын хороонд улс төрийн ажилтан, дэд дарга
  • 2000-2008 онд-Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга
  • 2008-2016 онд-Өвөрхангай аймгийн Засаг дарга
  • 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр ажиллаж байгаа билээ.
 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж