Өвчнөө үл хайхран амжилтад хүрсэн алдартнууд

Хуучирсан мэдээ: 2018.11.15-нд нийтлэгдсэн

Өвчнөө үл хайхран амжилтад хүрсэн алдартнууд

Алдартнуудын амьдрал жирийн хүмүүсийнхээс огт өөр боловч өвчин, зовлон гэдэг хэнийг ч ялгадаггүй нь үнэн юм. Алсаас харахад аз жаргалтай, эрүүл саруул мэт гэрэлтэж байгаа одууд ч бас хэцүү амьдралыг, өвчин зовлонгийн хамт даван туулж, уй гунигаа сайхан инээмсэглэлийнхээ ард нуух нь бий. Бид энэхүү нийтлэлдээ хүнд өвчин туссан ч ажил мэргэжилдээ бууж өгөөгүй, хүчирхэг алдартнуудын тухай өгүүлэх болно.

Лэди Гага

Тэрбээр фибромалги буюу булчингийн өвчинтэй гэдгээ 2017 онд зарласан байна. Өмнө нь нэг удаа бүх бие нь өвдөж, амархан ядардаг болсон тухайгаа ярьж байсан ч фибромалги хэмээх хүнд өвчин туссан тухайгаа сүүлд мэджээ. “Би фибромалги хэмээх түгээмэл биш өвчний тухай мэдээллийг илүү олон хүмүүст хүргэж, анхаарал, болгоомжтой байх хэрэгтэйг хэлэхийг хүсэж байна. Тэгж гэмээнэ л бид бие биеэ дэмжиж, туслах болно” хэмээн өөрийн Твиттер хуудаснаа бичиж байжээ.

Фибромалги туссан хүмүүст нойр хулжих, бүх биеийн булчин өвдөх, амархан ядарч, сульдах, ой санамж нь муудах, анхаарал төвлөрөхгүй байх зэрэг шинж тэмдэг илэрдэг.

Мэрилин Монро

Мэрилин Монрогийн хөл нь урт богино байжээ. Хүмүүс энэ эмгэг нь түүнийг гайхалтай бүжгийн хөдөлгөөнөө амилуулахад нь, бас илүү “хөөрхөн” алхахад нь тусалдаг гэдэг. Ямартай ч Мэрилин Монро үүнийгээ нуухын тулд нэг хөлөө байнга нөгөө хөлийнхөө ард хийж зогсдог байв. Түүнчлэн тэрбээр сэтгэл зүйн асуудалтай байсан бөгөөд “сэтгэцийн хүнд эмгэгтэй” хэмээн оношлогдож байжээ. Үүнээс үүдэлтэйгээр түүнд нойр хулжих, сэтгэлийн огцом хөдөлгөөн буюу гэнэт баярлах, уурлах зэрэг шинж тэмдэг илэрдэг байсан гэнэ.

Сиа

Дуучин Сиа өөрийн хувийн амьдралаа тэр бүр яриад байдаггүй билээ. Түүнийг дуучин болохын тулд Лондон руу нүүх үед найз залуу нь машины ослоор өөд болсон байна. Уй гунигт гүн гүнзгий автсан түүний хөгжмийн карьер ч энэ үед сайнгүй байлаа. Тиймээс тэрбээр энэ үеэс хар тамхи болон алкогольд донтох болсон төдийгүй Грейвсийн өвчинтэй хэмээн оношлогдсон байна. Тус өвчний шинж тэмдэг нь ядарч сульдах, уур цухал ихтэй болох, үхширсэн байдалтай болох зэрэг юм. Нэр алдартай болсон хойноо ч тэрээр биеийнхээ байдлаас болоод олон тоглолтоо цуцалж байжээ.

Жерард Батлер

Жүжигчин Жерард Батлер арван настай байхдаа халдварт өвчин нь хүндэрснээс үүдэн хагалгаанд орж байжээ. Үр дүнд нь түүний баруун чихний сонсгол муудаж, чих шуугих шинж тэмдэг үе үе илэрдэг болсон байна.

Жижи Хадид

Тэрбээр “Хашимотогийн өвчин” буюу дархлааны архаг үрэвсэл хэмээх эмчилгээгүй өвчин туссан ажээ. Өвчний үйл явцад бамбай булчирхай бага багаар устдаг байна.  Загвар өмсөгч бүсгүй сүүлийн жилүүдэд маш ихээр турж байгааг хүмүүс анорексиа /хоолны дуршил буурах өвчин/ болон хар тамхи хэрэглэснээс үүдэлтэй хэмээн гүтгэж байлаа. Харин тэрбээр өөрийн Твиттер хуудаснаа, “Ядарч сульдах, бодисын солилцоо муудах зэрэг шинж тэмдгээс үүдэлтэйгээр сүүлийн жилүүдэд эрчимтэй эмчилгээ хийлгэж байгаа. Миний бие цаашид үүнээс ч илүү өөрчлөгдөх байх. Гэхдээ гоо сайхан байхад биеийн галбираас гадна өөр олон чухал зүйл нөлөөлдөг гэж би боддог” хэмээн бичжээ.

Эх сурвалж: Brightside.me

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж