Тавин настай эрийн залуу харагдах нууц | News.MN

Тавин настай эрийн залуу харагдах нууц

Тавин настай эрийн залуу харагдах нууц

Тавин настай эрийн залуу харагдах нууц

Сингапурын зурагчин, загвар өмсөгч Чуандо Чан нь 1967 онд төрсөн, өдгөө 51 настай боловч яг л хорин настай мэт харагддаг байна. Мөнхийн ус уусан мэт, наснаасаа залуу харагддаг хүмүүсийн төлөөлөл болох түүнийг хэрхэн залуу төрхөө хадгалдаг тухай нууцыг энэхүү нийтлэлдээ хүргэх болно.

Чуандо Чан нь 1980-аад онд загвар өмсөгчөөр ажиллаж эхэлсэн ба 1990 онд дуучин болохоор оролдож байв. Гэсэн ч дуу хөгжмийн салбарт одгүй байсан тэрбээр чиглэлээ өөрчилж, фото зурагчны ажилдаа эргэлт буцалтгүй орсон ажээ. Өөрийн авсан зургуудаа бусдад хүргэж, мэргэжлийнхээ үүднээс илүү танигдахын тулд өөртөө инстаграмм хуудас нээн, зургуудаа нийтэлж эхэлсэн нь хүмүүс түүний дарсан зургуудын тухай бус өөрийнх нь тухай сонирхож эхлэхэд хүргэсэн байна.

50 нас гарсан ч хорьтой мэт харагдах түүний нууцыг хүмүүс удамшлын нөлөө, эсвэл Сингапурын цэвэр агаар, эрүүл мэндийн сайн үйлчилгээ, эрүүл хоол хүнстэй холбоотой хэмээн таамагладаг. Тэгвэл түүний өдөр тутамдаа хийдэг зүйлсийг харвал залуу харагдах нууцыг нь мэдэх болно.

Өглөөний цайндаа зургаан өндөг иддэг

Хүний гадаад төрх болоод эрүүл мэнд идэж байгаа хоол хүнснээс далан хувь, дасгал хөдөлгөөнөөс гучин хувь хамаардаг гэж тэр үздэг. Тэрбээр өглөөний цайндаа зургаан чанасан өндөгний цагаан болон хоёр өндөгний шар болон авокадо идэж, сүү уудаг. Эдгээр нь өдрийг эхлүүлэх хамгийн тохиромжтой уургийг өгдөг байна.

Харин өдрийн хоолонд ихэвчлэн цагаан будаа, тахианы мах, хүнсний ногоо болон загасны шөл уудаг. Түүний хооллох дэглэмийн хамгийн том сул тал нь зайрмаг бөгөөд үнэхээр тэвчихгүй, идмээр санагдсан үедээ зөвхөн үдээс өмнө иддэг аж. Оройн хоолонд шинэ ногооны салатыг тогтмол иддэг байна. Уух юмны хувьд цай, кофе бараг уудаггүй боловч усыг маш их хэмжээгээр уудаг. Мөн алкоголь огт хэрэглэдэггүй, тамхи татдаггүй.

Өдөрт гурван цагийг дасгал хийхэд зарцуулдаг

Булчин хөгжүүлэх дасгалыг долоо хоногт дөрвөн удаа, доод тал нь гурван цаг хийдэг байна. Харин өвдөгний гэмтлээсээ болоод гүйж чаддаггүй боловч аль болох их алхахыг хичээдэг. Түүнчлэн өдөр бүр усанд сэлдэг бөгөөд гэрийнхээ ойролцоох усан санд орой бүр очиж, доод тал нь нэг цаг сэлдэг аж.

Тэр өөрийн хийхийг хүссэн зүйлсээ л хийдэг

 

Хүсэл мөрөөдлөөрөө амьдрахыг хүн бүр хүсдэг ч биелүүлдэг хүн цөөн билээ. Харин Чуандо Чаны хувьд хүссэн зүйлээ хийж амьдрах нь түүний залуу харагддаг нууц байж болох юм. Учир нь хүний хийж, бодож байгаа зүйл бие махбод, гадаад төрхөд гүн нөлөө үзүүлдэг.

“Би олон янзын ажил хийж үзсэн боловч эцсийн эцэст юу хүсэж байгаагаа ойлгосон. Би хүмүүстэй харилцан ярилцах, зураг авах дуртай. Хэрвээ дургүй зүйлээ хийгээд байвал сэтгэл санаагаар унаж, эрүүл мэндэд ч муугаар нөлөөлөх болно” хэмээн тэрээр бичжээ.

 

Арьс арчилгааны бүтээгдэхүүн хэрэглэдэггүй

Зарим хүмүүс түүний залуу харагдах нууцыг гоо сайхны хагалгаа, эсвэл сайн чанарын арьс арчилгааны бүтээгдэхүүнтэй холбоотой гэж боддог. Харин Чуандо Чан маш эмзэг арьстай тул нүүр угаагч гелэн саван, чийгшүүлэх тос хоёроос өөр юу ч хэрэглэдэггүй байна. Гэхдээ буурал үс их ургаж байгаа болохоор үсний будаг хэрэглэдэг ажээ.

Сайн унтаж амардаг

Оройд 11 цагаас өмнө орондоо орж, өглөө бүр эрт сэрдэг байна. Учир нь шөнө орой ажиллах, кино үзэх зэрэг нь эрүүл мэнд муугаар нөлөөлдөг гэдгийг тэрбээр сайн мэддэг. Мөн сайн нойр авахын тулд унтахаасаа таваас зургаан цагийн өмнө юу ч иддэггүй байна.

Олон жилийн турш амьдралын энэ хэв маягаа хадгалсаар ирсэн нь түүний залуу сайхан харагдах нууц ажээ.

 Эх сурвалж: Brightside.me

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ok 2018-11-15 64.119.26.161

заавал мөнгөтэй хүний зугаа гэж хэлэх ч хаашаа юм, хүн ингэж шүүмжлэхийн оронд , мөнгөгүй ч гэсэн эрүүл мэнддээ сайн хэрэгжүүлэх зүйлс юу байна гэдэг талаас нь харж болно шдээ, би нээх мөнгөтэй биш, ядаж байхад 11 цагт орондоо ороод өглөө эрт босч болох л юм байна, дээр нь манай монголчууд мөнгөгүй л гэдэг яг үнэндээ утаатай гэртээ ногоортлоо унтаад хашааныхаа зэрлэгийг зулгаагаад янзалчихгүй л 30н жил заваарч амьдардаг биздээ, өндөгний мөнгө байхгүй гэчээд гар нь шарлачаад л тамхи татдаг шдээ

Avatar

Зочин 2018-11-15 2.136.17.240

Хичнээн залуу юм шиг харагдавч нүдний нь гал нь насыг хэлээд өгдөг шүү дээ

Avatar

Зочин 2018-11-15 202.72.245.204

ФЭЙК НЬЮС БНА

Avatar

Зочин 2018-11-15 103.57.94.75

wtf Мөнгөтэй хүний зугаа л байна шд. Энийг хүмүүс хэрэгжүүлж чадлаа юу. Ялангуяа манайх шиг ядуу оронд... Ийм хэрэггүй зүйл орчуулж яадаг байнаа....

Avatar

http://StartWeeklyJob.com/?userid=97543 2018-11-15 182.160.34.68

http://StartWeeklyJob.com/?userid=97543

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж