XVII жарны Модон хонь жилийн хаврын Тэргүүн сарын шинийн нэгнийг угтан УИХ-ын гишүүн Ж.Батзандан Налайх, Баянзүрх дүүргийнхээ 2500 гаруй настан буурлуудад хүндэтгэл үзүүллээ.
Хүндэтгэлийн арга хэмжээг нээж Ж.Батзандан гишүүн “"Эрхэм хүндэт настан буурлууддаа энэ өдрийн амар амгаланг айлтгахын ялдамд угтан золгож буй Модон хонь жилийн сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье. Цагаан сар бол Та бидний хувьд Монголоороо бахархах, удам судар, ураг төрлөө мэдэлцэх, төрт ёс, уламжлал, зан заншлаа хүндэтгэж эв эеийг эрхэмлэсэн баяр билээ. Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлээрэй. ” хэмээж гарын бэлгээ гардуулсан юм.