Ньюс хөтөч: “Цэгцрэх хөдөлгөөн”-с мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2018.11.15-нд нийтлэгдсэн

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: “Цэгцрэх хөдөлгөөн”-с мэдээлэл хийнэ

Ньюс хөтөч:  “Цэгцрэх хөдөлгөөн”-с мэдээлэл хийнэ

УЛААНБААТАР ХОТЫН ЦАГ АГААР 

Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 7-9 градус хүйтэн байна.

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

09.00

  • "Чанар итгэлийг бий болгоно" уриан дор "Дэлхийн чанарын өдөр-2018" арга хэмжээ МҮХАҮТ-ын их танхимд болно
  • Хэвлэлийн хүрээлэнд Зөрчлийн тухай хуулийн талаарх сэтгүүлч, хуульчдын уулзалт болно.
  • Дэлхийн философийн өдөрт зориулсан "Мэргэжлийн ёс зүй" сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно

09.30

  • МУБИС-д “Монгол Улсын Ерөнхий Боловсролын сургалтын хэрэглэгдэхүүнийг хөгжүүлэх” төслийн хүрээнд Япон улсын Засгийн газрын санхүүжилтээр сургалтын багаж төхөөрөмж, гарын авлага хүлээлгэн өгөх ёслол болно. Холбоо барих утас:99182726

10.00

  •  Хан-Уул дүүргийн Гэр бүл хүүхэд залуучуудын дэргэдэх хүчирхийлэлд ѳртсѳн хүүхэд эмэгтэйчүүдийг түр хамгаалах байр ѳргѳжин НҮБ-ын дэмжлэгээр "Нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх тѳв"-ийн нээлт Яармагт 7 дугаар хорооны байрны хойно болно. Холбоо барих утас:88108410
  • ШУА-ийн Философийн хүрээлэн, Олон улс судлалын хүрээлэнгийн Нээлттэй хаалганы өдөрлөг болно.
  • НМХГ-т нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр мэргэжлийн хяналтын байгууллагаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл хийнэ.  Холбоо барих утас:99070909

11.00

  • Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2018 оны эхний 10 сарын байдлаарх хэвлэлийн бага хурал  ЗГ-ын 3-р байрны B1 давхрын мэдээллийн танхимд болно.

11.30

  • Монгол Ардын намын гишүүд дэмжигчдийн “Цэгцрэх хөдөлгөөн”-с Үндэсний аудитын газрын тайланд үндэслэн хямарсан царайтай ядарсан ард түмнээ гудамнаас нууж хөөж хийсэн АСЕМ ба түүнтэй холбогдох Санхүү, Эдийн засгийн гэмт хэргийг холбогдох Цагдаа, Прокурор, Авилгатай тэмцэх газарт хэргийг нээлттэй үнэн зөв шалгаж яаралтай олон нийтэд мэдээлэх шаардлагыг хүргүүлж байгаатай холбогдуулан олон нийтэд мэдээлэл хүргэх хэвлэлийн бага хурлыг үндэсний мэдээллийн төвд зарлалаа.

12.00

  • Монгол ньюс” мэдээллийн төвд ИЗНН-аас төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүлэх талаар мэдээлэл хийнэ.

13.00

  • Үндэсний мэдээллий төвд “Очир” төвд амиа алдсан 13 настай охины хэргийг үнэн зөвөөр, шуурхай шийдвэрлэхийг шаардаж Монголын эмэгтэйчүүдийн холбооноос жагсаал зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж