ТӨРИЙН АЛБАНЫ УРГИЙН МОД /ЦУВРАЛ II/

Хуучирсан мэдээ: 2018.11.15-нд нийтлэгдсэн

ТӨРИЙН АЛБАНЫ УРГИЙН МОД /ЦУВРАЛ II/

ТӨРИЙН АЛБАНЫ УРГИЙН МОД /ЦУВРАЛ II/

МАН-ын Засгийн эрх авснаас хойших хоёр жилийн хугацаанд хийсэн томилгоог эргэн нягталбал төрийн чухал албанд зөвхөн улстөрчдийн хүүхэд, хүргэн, бэр, хамаатан садан залардаг систем бий болж бүрэлджээ. Төрийн албанд мерит зарчим тогтоож, танил, тал, арын хаалгаар ажилд авдаг тогтолцоог хална гэх амлалт хоосон лоозон болж хувирсан нь эндээс харагдана. Засгийн газрын хэрэг эрхлэх газраас Төрийн албаныханд үнэлэлт дүгнэлт хийхээр болсон энэ үед төрийн алба төрлийн болж хувирсан ШИНЭ БАРИМТыг дэлгэж байна. Энэ удаад NEWS  агентлаг Гадаад харилцааны яам болон Монгол Улсаас хилийн чанадад суугаа Элчин сайдын яамдын мэдээллийг хүргэж байна.

  • МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГЫН ЭГЧ Х.ЦЭНДБАЯРЫН ОХИН М.ЗОЛЖАРГАЛЫН НӨХӨР Т.ЛХАГВАДОРЖ Монгол Улсаас Сингапур улсад суугаа Элчин сайд
  • МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГЫН ДҮҮ Х.БАТТУУЛЫН ЭХНЭР Н.АЛТАНЦЭЦЭГ Швейцарт суугаа Элчин сайдын яаманд ажилладаг
  • БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.БАЯРСАЙХАНЫ НӨХӨР П.БАЯРМАГНАЙ ГХЯ-ны Гадаад сурталчилгааны газрын дэд захирал
  • УИХ-ЫН ГИШҮҮН Н.ОЮУНДАРИЙН ДҮҮ Н.ЧИМГҮҮНДАРЬ ГХЯ-ны тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд
  • УИХ-ЫН ГИШҮҮН Ц.НЯМДОРЖИЙН ХҮҮ Н.АНХБАЯР ГХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга. Үүнээс өмнө Монгол Улсаас АНУ-ын Сан-Франциско хотод суугаа Ерөнхий консулаар ажиллаж байв.
  • УИХ-ЫН ГИШҮҮН Н.ЭНХБОЛДЫН ХҮҮ Э.ОДМӨНХ ГХЯ-ны Дипломат ёслолын газрын дэд захирал
  • СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА Х.БОЛОРМААГИЙН ХҮҮ Л.МӨНХТҮШИГ ГХЯ-ны Консулын хэлтсийн захирал
  • УИХ-ЫН ГИШҮҮН Д.ТЭРБИШДАГВЫН ОХИН Т.ОДСҮРЭН ГХЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын мэргэжилтэн 
  • АШУҮИС-Н ЗАХИРАЛ Ж.ЦОЛМОНГИЙН НӨХӨР О.ОЧ Бельгийн хаант улсад суугаа Элчин сайд
  • УИХ-ЫН ГИШҮҮН Д.ЛҮНДЭЭЖАНЦАНЫ ХҮҮ МӨНХДЭМБЭРЭЛ Монгол Улсаас Их Британид суугаа Элчин сайдын яамны Консул
  • МОНГОЛ УЛСЫН СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН, АХМАД ДИПЛОМАТЧ, НЭРТ ОРЧУУЛАГЧ, ТҮҮХИЙН УХААНЫ ДОКТОР, ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН Т.ТӨМӨРХҮЛЭГИЙН ХҮҮ ТӨГСБИЛГҮҮН Тайландын хаант улсад суугаа Элчин сайд
  • ГАДААД ХЭРГИЙН САЙД АСАН, АХМАД ДИПЛОМАТЧ, ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД Ц.ГОМБОСҮРЭНГИЙН ХҮҮ АМАРТҮВШИН Гадаад харилцааны яамны тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин  сайд
  • ГАДААД ХЭРГИЙН САЙД АСАН, АХМАД ДИПЛОМАТЧ, ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД Л.ЭРДЭНЭЧУЛУУНЫ ТӨРСӨН ДҮҮ Л.БАТТУЛГА Казахстан улсад суугаа Элчин сайд

Үргэлжлэл бий. NEWS. MN

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
БурууБуруу
7
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж