Европын арми байгуулах Макроны мөрөөдөл талаар болов | News.MN

Европын арми байгуулах Макроны мөрөөдөл талаар болов

Европын арми байгуулах Макроны мөрөөдөл талаар болов

Дэлхийн I дайн дууссаны 100 жилийн ой арваннэгдүгээр сарын 11-ний өдөр тохиож АНУ тэргүүтэй дэлхийн 60 гаруй улсын төрийн тэргүүн нар Францын нийслэл Парис хотноо чуулсан билээ. Уг чуулганы үеэр яригдсан гол сэдэв нь Дэлхийн I дайн бус харин Франц улсын Ерөнхийлөгч Эммануэль Макрон байлаа. Дэлхийн хамгийн залуу удирдагчдын нэгээр тодроод байгаа Макрон чуулганы өмнөхөн Европын холбоог /ЕХ/ Орос, Хятад болон бусад улсуудын болзошгүй аюулаас хамгаалахын тулд АНУ-аас хараат бус “Жинхэнэ Европын арми”-ийг байгуулахыг уриалсан байна. Түүний үзэж байгаагаар, ЕХ-ны дотоодод өрнөж буй ардчилсан үйл явц ба кибер орон зайд хөндлөнгөөс оролцох гэсэн оролдлого ихэсч байгаа учраас энэ бүхнээс хамгаалахын тулд европчуудын хувьд нэгдсэн арми байгуулах шаардлага тулгарч байгаа аж.

Үүнээс гадна 1980-аад онд Европын цөмийн зэвсгийн хямралын дараа хийгдсэн зэвсэггүйжүүлэх гэрээнээс АНУ гарах гэж байгаа нь ЕХ-ны аюулгүй байдалд аюул занал учруулж байгааг ч дурдсан байна. Францын төрийн тэргүүн "Бид Хятад, Оросоос төдийгүй магадгүй АНУ-аас өөрийгөө хамгаалах ёстой байж мэднэ. Илүү бие даасан, АНУ-аас хараат бус батлан хамгаалахын тогтолцоотой байх нь бидний хувьд маш чухал асуудал” гэж хэлсэн нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын эгдүүцлийг ихэд хүргэж, хоёр орны харилцаанд ан цав үүсгэж мэдэхээр мэдэгдэл байв. Дэлхийн I дайн дуусч, Францын Компьен хотод гал зогсоох гэрээ байгуулсны 100 жилийн ойд зориулсан арга хэмжээний өмнө Э.Макрон шинээр арми байгуулах тухай ярьсан нь цагаа олоогүй үйлдэл бөгөөд Европын Холбоон дотор улс төрийн манлайлагч болох гэсэн эрмэлзэлтэй байгаагийн нэг илрэл байлаа гэж гадны ажиглагчид дүгнэжээ.

Д.ТРАМП: ЭНЭ БОЛ ДОРОМЖЛОЛ

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Европын арми байгуулах Макроны уриалгад ихэд бухимдан өөрийн твиттер хуудаснаа "Францын Ерөнхийлөгч Макрон Хятад, Орос тэр ч байтугай АНУ-аас ЕХ-г хамгаалахын тулд Европын нэгдсэн зэвсэгт хүчнийг байгуулах санал дэвшүүлж байна. Энэ бол доромжлол. НАТО-г санхүүжүүлэхэд өөрсдийн өгөх хувиа цаг тухайд нь өгчихөөд дараа нь ийм зүйл ярих хэрэгтэй” гэсэн утгатай зүйл бичжээ.

 

НАТО-гийн цэргийн зардлын 70 орчим хувийг АНУ дангаараа бүрдүүлдэг. Тиймээс Европчууд өөрсдийнхөө аюулгүй байдлын төлөө санаа тавьж, НАТО-г санхүүжүүлэхэд ДНБ-нийхээ хоёр хувийг зарцуулах ёстой гэж НАТО шаардаж байгаа. Гэтэл өнгөрсөн жил НАТО-ийн гишүүн 29 орноос дөрөвхөн орон л уг шаардлагыг биелүүлсэн бол энэ онд Их Британи, Грек, Эстони, Румын, Польш, Латви, Литва гэсэн долоон улс дээрх шаардлагыг биелүүлэхээр болжээ. Хамтын аюулгүй байдлын тал дээр АНУ-д найдах хэрэггүй гэж НАТО-гийн холбоотнууддаа сануулж байсан Д.Трамп өнөөдөр Макроны хэлсэн үгэнд ийн эмзэглэсэн нь цаанаа учиртай аж. Ясны бизнесмэн Трампын хувьд туйлын зорилго нь НАТО-гийн гишүүн Европын орнууд АНУ-ын зэвсгийг аль болох их хэмжээгээр худалдан авах юм. Ийм учраас Европын Холбоо тусдаа арми байгуулах тухай санаа түүнд таалагдахгүй байх нь мэдээж шүү дээ.  Одоогийн байдлааар НАТО-гийн зэвсэг техникийн 65 хувийг АНУ хангаж байна.

Харин Э.Макрон CNN агентлагт өгсөн ярилцлагадаа "АНУ болон бусад орнуудаас зэвсэг худалдан авахын тулд Европын орнууд илүү зардал гаргахыг би хүсэхгүй байна” гэжээ. Өөрөөр хэлбэл, европчуудын мөнгө америкчуудын халаасанд орох бус харин Европтоо үлдэх ёстой гэсэн санаа юм. Франц бол зэвсгийн худалдаагаар Европ тивд нэгдүгээрт, дэлхийд гуравдугаарт ордог том улс билээ.

 ПУТИН, МЕРКЕЛЬ НАР МАКРОНЫ САНААГ ДЭМЖИВ

Одоогоор Макроны дэвшүүлсэн санааг Германы Канцлер А.Меркель, Европын Комиссын дарга Жан Клод Юнкер нар дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Хамгийн сонирхолтой нь ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин мөн Макроны уриалгыг дэмжжээ. "Европ бол эдийн засгийн хүчирхэг холбоо учраас тус холбооны гишүүн орнууд аюулгүй байдал, батлан хамгаалахын салбарт бие даасан байхыг хүсэх нь зүйн хэрэг” хэмээн ОХУ-ын төрийн тэргүүн хэлсэн байна. Европын арми байгуулах тухай санааг ОХУ дэмжсэн нь НАТО-гийн эвсэл дотор хагарал үүсгэх гэсэн тэдний санаархалтай холбоотой гэж  улс төрийн томоохон шинжээчид дүгнэжээ.

ЕВРОПЫН АРМИ БОЛ ШИНЭ САНААЧИЛГА БИШ

Европын арми гэдэг нь тус тивийн орнуудын дээд түвшний уулзалтуудын үеэр хэсэг байж байгаад яригддаг сэдэв юм. Мөн уг санааг өмнө нь Францын Ерөнхийлөгч асан Жак Ширак дэвшүүлж байсныг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин сануулсан байна. Бүр цаашилбал Европын армийг байгуулах тухай сэдэв нь  дэлхийн II дайны дараагаас л хөндөгдөж эхэлжээ. 1950 оны наймдугаар сард Уинстон Черчилль Европын Зөвлөлийн Ассамблейн үеэр ийм санааг анх дэвшүүлж байв. "Европын ардчилалд захирагддаг Европын арми”-ийг байгуулахыг тэрбээр санал болгосон бөгөөд уг армийн бүрэлдэхүүнд Германы цэргийн анги нэгтгэлүүдийг оруулах боломжтойг дурдсан аж. Үүнээс хойш Э.Макроны санаатай төстэй ЕХ-ны хэд хэдэн байгууллага байгуулагдаж байв.

Э.МАКРОН ЗОРИЛГООСОО НЯЦАВ

Дэлхийн I дайн дууссаны 100 жилийн ойн уулзалтын үеэр Э.Макрон Д.Трампын өвдөг дээр гараа тавиад "найз минь” гэж түүнд хандан хэлэхдээ “НАТО-гийн зардлыг ихэнх хэсгийг Европ даах ёстой гэдэгтэй санал нэг байна. Ачааны хүндийг АНУ үүрч байгаа нь шударга бус явдал, тийм учраас бид шинээр Европын армийг байгуулах хэрэгтэй байгаа юм” хэмээн өөрийн тарьсан дуулианыг намжааж Трампын хилэнг дарсан байна. НАТО-гийн цэргийн зардлын 70 хувийг АНУ дангаараа хариуцдаг билээ.

 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-11-15 66.181.161.59

France bol amerik, angliin buunii nohoi bolson shivshigt ard tumen.

Avatar

Мөрөөдлийн театр 2018-11-15 202.179.26.182

Толгой нүүр нь Батаа Шагай хоёр Монгол оркоос арай жижиг шиг л байх юм.Орилохын хувьд харин дутахгүй бололтой.

Avatar

Зочин 2018-11-15 202.131.245.243

Наадхиа дотоод мэдээний талбар дээр очиж бич, баньд аа.

Avatar

Зочин 2018-11-15 203.217.139.225

Нөхөн сэргээлтийн эрхтэй компани зарна. Утас:94183255

Avatar

Зочин 2018-11-15 202.131.245.243

1945 оноос хойш европ АНУ-ын колони хэвээр байгаа нь үнэн л дээ. Харин Франц улс генерал Шарль дө Голийг ерөнхийлөгч байх үед долларын бүсээс ч, НАТО-гоос ч тусгаар тогтносон байсан нь үнэн шүү.

Avatar

Зочин 2018-11-15 202.131.245.243

Мөрөөдөл талаар болоогүй. Сэтгүүлч хаанаас юу орчуулаад тавьчихаа вэ? Хамгийн сүүлд Макрон ТВ-д ярилцлага өгөхдөө Франц улс АНУ-тай холбоотны олон жилийн түүхэн харилцаатай боловч холбоотон гэдэг чинь вассал гэсэн үг биш гэж хэлсэн дээ.

Avatar

Зочин 2018-11-15 202.21.106.128

Трампад нэг загнуулаад л гөлөг болвоо хөөрхий. АМЕРИКА юу л гэж хамгийн том колони ЕВРОПЫГ тийм амархан тавиад туучихав л гэж дээ.

Avatar

Зочин 2018-11-15 122.201.21.118

Europe odoo colone uu te? Erguu malaa America chin harin colone baih shuu. Usan teneg uhsen aalz

Avatar

Зочин 2018-11-15 202.21.106.128

122.201.21.118 Чи дэмий түлээ, эргүү орк болхоороо ойлгохгүй л дээ хаха.

Avatar

Зочин 2018-11-15 202.131.245.243

122.201.21.118 Бас нэг монгол ялна гуай юу?

Avatar

Зочин 2018-11-15 139.5.216.123

Колони ш дээ. Мэдээгүй юм уу. Зайлуул ПР-т итгээд үлгэртээ итгээд явж байсан уу. Европ даяар Америкийн цэргийн бааз, цөмийн пуужингуудтайгаа байж байдаг юм.

Avatar

Зочин 2018-11-15 66.181.160.47

Үнэн

Avatar

Зочин 2018-11-15 202.126.89.8

Мал минь өөрийн улсаа хамгаалж чадахгүй Америкаар хамгаалуулдаг, улс төр эдийн засгийн хараат Европ колони биш өөр юу юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж