Богд хан уулан дахь зэрлэгшсэн нохдыг устгана

Хуучирсан мэдээ: 2018.11.14-нд нийтлэгдсэн

Богд хан уулан дахь зэрлэгшсэн нохдыг устгана

Богд хан уулан дахь зэрлэгшсэн нохдыг устгана

Зэрлэгшсэн ноход  Богд хан ууланд  зугаалж яваа иргэд рүү дайрч, амьтдыг барих болжээ.

Иймээс Богд хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, нийслэлийн Байгаль орчны газар, нийслэлийн Тохижилт үйлчилгээний газар, Зоонозын өвчин судлалын үндэсний төв хамтран арваннэгдүгээр сарын  19-өөс эхлэн нэг сарын хугацаатай зэрлэгшсэн нохойг устгах аян зохион байгуулахаар болжээ. Зэрлэгшсэн нохой нь  халдварт өвчний халдвар авсан амьтныг барих, сэг зэмээр хооллосон тохиолдолд гэрийн тэжээвэр нохойнд халдварыг тархааж, улмаар энэ нь хүнд халдварлах эрсдэлтэй аж.  Богд хан ууланд нутагладаг амьтдын тоо толгойд ч нөлөөлөх эрсдэлтэй. Иймээс дээрх арга хэмжээг зохион байгуулахаар болжээ. Өнгөрсөн жил мөн тус аяныг зохион байгуулж байсан аж.

Аян зохион байгуулах нэг сарын хугацаанд иргэдийг гэрийн тэжээвэр нохойгоо хамгаалж, хашаа хорооноос нь гаргахгүй байхыг зөвлөж байна.

Зэрлэг нохойг нийслэлийн Тохижилт үйлчилгээний компанийн анчид агнах бол Богд хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааныхан тархалтыг нь зааж өгч туслах аж.

Богд хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас энэ жил хийсэн томоохон судалгааны ажил нь Богд хан ууланд байгаа зэрлэг нохдын тархалт, тоо толгойг судалж тогтоожээ.  Олон улсын аргачлалаар тоолоход 73 орчим зэрлэгшсэн нохой байна гэсэн дүн гарсан аж. Жаргалантын ам, Арцатын ам зэрэг газруудад түлхүү тархсан байна.

 Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж