Оросын улаан түрсний экспорт нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2018.11.15-нд нийтлэгдсэн

Оросын улаан түрсний экспорт нэмэгджээ

Оросын улаан түрсний экспорт нэмэгджээ

ОХУ-ын Алс Дорнодын Приморийн хязгаарынхан энэ онд улаан түрсний экспортоо 1,5 дахин нэмэгдүүлжээ. Ингэснээр энэ оны улаан түрсний экспорт 4,200 тонн хүрсэн хэмээн Примор болон Сахалины хязгаарын Хөдөө аж ахуйн хяналтын алба мэдээллээ.

“2018 оны арваннэгдүгээр сарын 13-ны байдлаар Приморийн хязгаар 4244,9 тонн улаан түрс экспортолжээ. Өнгөрсөн жил 2951 тонныг экспортолж байжээ” хэмээн Примор болон Сахалины хязгаарын Хөдөө аж ахуйн хяналтын албаны мэдээнд дурджээ.

Улаан түрсийг импортлогч улсууд нь Өмнөд Солонгос /3192,5 тонн/, Япон /1007 тонн/, Хятад /44,7 тонн/ юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж