ОХУ-ын Засгийн газрын шийдвэр, баримт бичгийг нийтэлдэг цахим сайтын мэдээлснээр Гадаад дахь активыг татваргүйгээр оруулж ирэх хуулийн үйлчлэх хугацааг 2019 оны нэгдүгээр сарын нэгэн болгон сунгах хуульд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин арваннэгдүгээр сарын 12-ны өдөр гарын үсэг зурсан байна.
Ингэснээр Оросын компаниуд болон хувь хүн гадаад улс оронд байгаа хөрөнгөө татвар төлөхгүйгээр энэ оны дуустал Орост бүртгэлтэй компани руу шилжүүлэх юм.
Эх сурвалж: РИА НОВОСТИ