УЗ: МАН-ын бүлгийн даргад Д.Тогтохсүрэнг дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2018.11.14-нд нийтлэгдсэн

УЗ: МАН-ын бүлгийн даргад Д.Тогтохсүрэнг дэмжлээ

УЗ: МАН-ын бүлгийн даргад Д.Тогтохсүрэнг дэмжлээ

МАН-ын Удирдах зөвлөлийн хурал  яг одоо Төрийн ордонд болж байна. Тус хуралдаанаар УИХ дахь МАН-ын бүлгийн даргын асуудлыг хэлэлцээд УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнг дэвшүүлэн, дэмжлээ. Хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн дэмжлэг хүлээсэн байна.  Энэ асуудлыг бүлгийн хуралдаанаар хэлэлцэн, эцэслэх ёстой.  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан маргааш чуулганы нэгдсэн хуралдаан болохын өмнө зарлагдаж, эл асуудлыг хэлэлцэхээр болжээ.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярвааг бүлгийн гишүүдийнхээ эв нэгдлийг хангаж чадаагүй гэсэн үндэслэлээр өчигдөр Удирдах зөвлөл болон бүлгийн хурлаар огцруулсан билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж