МАН-ын Удирдах зөвлөлийн хурал яг одоо Төрийн ордонд болж байна. Тус хуралдаанаар УИХ дахь МАН-ын бүлгийн даргын асуудлыг хэлэлцээд УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнг дэвшүүлэн, дэмжлээ. Хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн дэмжлэг хүлээсэн байна. Энэ асуудлыг бүлгийн хуралдаанаар хэлэлцэн, эцэслэх ёстой. УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан маргааш чуулганы нэгдсэн хуралдаан болохын өмнө зарлагдаж, эл асуудлыг хэлэлцэхээр болжээ.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярвааг бүлгийн гишүүдийнхээ эв нэгдлийг хангаж чадаагүй гэсэн үндэслэлээр өчигдөр Удирдах зөвлөл болон бүлгийн хурлаар огцруулсан билээ.