Гэрэлт цох шиг гэрэлтдэг бактери Vibrio fischeri. Тэд Hawaiian bobtail squid (нэгэн төрөл далайн нялцгай биет) гээч амьтаны биен дотор амьдрана. Тэднийг гэрлээ цацруулахад squid яг л далай дотор ассан дэнлүү болж харагдана.
Өдрийн цагаар элсэнд шургалан унтах squid шөнө болмогц анд гарна. Тэд ангаа од сарны гэрэл нэвтрэх гүехэн хэсэгт хийнэ. Далайн мандлаар хөвөнгөө, нуруундаа байх мэдрэгчээ ашиглан од сарны гэрлийн эрчмийг мэдэрч, түүнтэй яг ижил төвшиний гэрлийг өөрөөсөө цацруулна (гэрэлтдэг бактериуд амьдрах 2 товгорт нь нээж хаадаг хавхлага байдаг тул, гэрлийн хэмжээг чөлөөтэй тохируулах боломжтой).
Од сарны гэрлийн эрчимтэй ив ижил тул түүний дор сүүдэр тогтохгүй. Өөрөөр хэлбэл доогуур нь явах олзнууд түүнийг дээрээс нь дөхөж ирэхийг анзаарахгүй.
Гэрэлтдэг бактери Vibrio fischeri цөөхүүлээ байх үедээ өөрөөсөө гэрэл гаргахгүй. Тодорхой хэмжээнээс дээш болж олширохоороо л сая гэрэлтэж эхэлнэ.
Тиймээс өглөө болмогц squid ихэнх бактерийг (95%) биеэсээ туулгаж орхиход гэрэл унтарч, унтахад бэлэн болно. Харин түүнийг элсэн дотор унтаж байх хооронд Vibrio fischeri тасралтгүй эсийн хуваагдлаар үржсээр, нар шингэх үест гэрэлтэхэд хангалттай хэмжээнд хүртэлээ олширсон байна.
– Энд хамгийн сонирхол татаж буй нь бактериуд “хэрхэн гэрэлтдэг вэ?” бус, харин “хэзээ гэрэлтдэг вэ?” юм. Бактериуд ганцаараа буюу сийрэг байх үедээ гэрэлтэхгүй. Хуваагдаж үржсээр тодорхой хэмжээнээс давмагц, бүх бактериуд нэгэн зэрэг гэрэлтэж эхэлдэг.
Гэтэл бактери гэх энгийн болхи амьтан хэрхэн яаж өөрийгөө ганцаараа байна уу, сүрэгтэйгээ байна уу гэдгийг мэдэж чаддаг юм бол?
Профессор Bonnie Bassier-ийн хэлж буйгаар бол
– Тэд гэрэлтэх үедээ өөр хоорондоо химийн хэл (a chemical language) ашиглан ярилцдаг юм.
Бактери болгон өөрөөсөө гормонорхуу молекул ялгаруулж, тэр молекул нь өөрийнх нь ойр хавьд олон байх үед гэрэлтдэг гэнэ.
үргэлжлэл: tomyo-bodyo.blogspot.com