Хэрвээ та ургамал амьтнаас авахуулаад өөрийн эргэн тойрноо сайн ажиглавал тэд бүгд нар мандахад сэрж, нар жаргахад нойрсдог. Зарим амьтад өдөрт хэд хэдэн удаа унтана. Үүнээс харахад нойр амьд амьтанд асар их чухал үүрэгтэй нь тодорхой. Харин хүмүүс бүтэн нойртой байх, унтахын ач холбоглыг бүрэн мэддэггүй учираас унтахыг хэрэггүй зүйл мэт үзэж тэр цагаа найзуудтайгаа юм ярьж суух, телевиз үзэх гэх мэт зүйлд зарцуулж өөрийнхөө гоо үзэмж, оюун ухааны чадамж, эрүүл мэндээ эрсдэлд оруулдаг. Нэгэнт хүн амьдралынхаа 3ны 2т нь сэрүүн өнгөрүүлдэг учираас энэ хугацаанд та хүссэн зүйлээ хийж, амжилтанд хүрэх боломжтой байдаг. Нойроо багасгах нь таны ажил амьдралд ашиг тус болохгүй харин асуудлыг үүсгэх болно.
Яагаад, ямар учираас бидний амьдралд асуудал болж болохыг танилцуулъя.
1. Таргалалт. 6-аас бага цаг унтдаг хүмүүс 8 цаг унтдаг хүмүүсээс 7,5 дахин таргалах магадлалтай. Хангалттай унтаагүй үед идэх дуршилийг зохижуулдаг гормоны хэмжээ буурч (leptin), өлсгөлөн мэдрэмж төрүүлдэг гормоны хэмжээ өсдөг (ghrelin). Чикаго хотын Northwestern их сургуульд 20 хоногын турш туршилт хийсэн бөгөөд оролцогчидоо ердөө 4хөн цаг унтуулж байсан байна. Үүний үр дүнд оролцогчид бүгд жин нэмсэн бөгөөд ойрлцоогоор өдөрт иддэг хэмжээнээсээ 500 калори илүү идэж байсан байна.
2. Сурах болон цээжлэх чадамж буурна. 2013 оны судалгаагаар 8-аас эрт хичээл нь эхлэдэг сургуулийн хүүхдүүдийн сургалтын түвшин 8-9 цагт эхлэдэг сургуулийн хүүхдүүдийн түвшинээс доогуур гарсан байна. Америкийн том хотуудад сурагчидаа цагт нь сургуульд хүргэж өгөхийн тулд өглөөний 5:40-6:00 хооронд гэрээс нь очиж авдаг. Тэдгэээр сурагчид хамаг анхаарлаа хичээлийн дундуур унтахгүй байхад зориулдаг бөгөөд багшийн зааж байгааг бүрэн ойлгох чадваргүй байдаг. Эцэг эхчүүдийн зөвлөл болон Америкийн хүүхдүүдийн эрүүл мэндийн төв бүх сургуулиудыг 8с хойш эхлэдэг болгох асуудал үүсгэж ажиллаж байгаа юм байна. Эрдэмтэд үүнийг тайлбарлахдаа хүний сурах болон цээжлэх процесийг хариуцдаг хиппокампус хэмээх тархины хэсэг нойр багатай үед бүрэн үйл ажиллагаагаа явуулж чаддаггүйтай холбон тайлбарласан. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр та нойроо хагаслан сууж хичээлээ хийх гэж байгаа бол энэ нь аль хэдийн үр дүн багатай нь батласан байх нь. Харин та хэсэг ч болтугай унтаж сэрээд хичээлээ уншихад, уншсан болгоныг чинь хипокампус хадгалж авахад бэлэн болдог байх нь.
3. Ажлын чадамж буурах. Ямарч төрлийн ажилчид хангалттай нойргүй үедээ бүтээмж нь буурдаг бөгөөд алдаа эндэгдэл гаргах нь элбэг байдаг. Урт цагаар ажилласан сувилагч нар зүүнд хатгуулах болон алдаа гаргадаг, эмч нар буруу оношилох зэрэг алдааг гаргах нь ихсэдэг учираас хариуцлагатай ажил мэргэжилтэнгүүдийг шөнийн ээлжийн хувиар хуулиар зохицуулагддаг. Нойр багатай ажилчид энгийн хүний харах алдааг олж харж чаддаггүй. НАСАгийн судалгаагаар өдөр унтсан нисгэгчиийн чадамж 34 хувь, сэрэмж нь 100 хувь сайжирсан байдгыг илэрүүлсэн. Ямар хүн нүд нь анилдаж, чих нь шуугиж байхад жижиг алдааг олж илрүүлж эсвэл шинэ санаа бодож олох вэ дээ.
4. Осол аваар их үүсдэг. Архи уусан жолоочийн анхаарал, самбаа сулардаг учираас олон осол аваарын шалтгаан болдог. Тийм ч учираас архи согтууруулах ундааг хэрэглэсний дараа машин барих нь хуулиар хороотой. Гэтэл нойргүй удаан явах нь архи ууснаас дутахааргүй анхаарал самбааг сулруулдаг хэдий ч хүмүүс тэр болгон тоодоггүй. Үүний үр дүн, зөвхөн Америкт л гэхэд хэн нэгний аминд хүрсэн 6000н тээврийн ослыг зүүрмэглэсэн жолооч нар хийдэг байна. Хамгийн харамсалтай нь хүмүүс осол аваарын аюул, хагацалыг өөр дээр нь ирэх эсвэл өөрөө тэр үйл явдалын хажууд байж хэн нэгэн амиа алдаж байгааг харахаас нааш бүрэн ойлгож ухаардаггүй нь харамсалтай.
5. Сэтгэл зүйн хувьд тэнцвэргүй болно. Нойргүй явж байгаа хүмүүс энгийн үеээсээ илүү ууртай, огцом сэтгэл хөдлөлтэй болдог. Ямар нэгэн асуудалд тэвчээргүй хандах бөгөөд энгийн жижиг асуудлууд хүртэл бухимдуулдаг. Үүний учир нь сэтгэл хөдлөлийг хариуцдаг тархин дахь төвийн (амигдала) үйл ажиллагаа суларсан байдгаар тайлбарлагддаг байна. Үүнээс гадна асар олон сэтгэцийн өвчин нойргүйдэлтэй холбогддог гэдгийг батлах судалгаанууд хийгдэж эхлэж байгаа юм байна.
6. Чихрийн шижин өвчин. 2005 оны судалгаагаар 8 цагаас бага унтдаг хүмүүс чихрийн шижинтэй болох магадлал 1,7 дахин их, шөнө 5 цаг унтдаг хүмүүс 2,5 дахин өндөр байдаг.
7. Зүрх судасны өвчин. Америкийн Зурх Судасны Холбооны 2011 онд хийсэн судалгаараар архаг нойрны дутагдалтай хүмүүс зүрхний шигдээс болох магадлал 27-45% ихэсдэг гэж дүгнэжээ. Мөн 2013 онд Европыг Зүрх Судасны Төв, нойрны дутагдалтай хүмүүс зүрхний дутагдалд орох магадлал 3 дахих өсдөг гэж үзжээ.
8. Алзхеймэр тусах өндөр эрсдэлд орно. Алзхэймэр өвчтэй хүний тархинд амилойд бетта уураг хэвийн хүмүүст байх хэмжээнээс хэд дахин их байдаг бөгөөд энэ нь тархиний эсийн үхэлд хүргэдэг. Гэхдээ амилойд бетта уураг эрүүл хүнд сэрүүн байх үед байнга үүсч байдаг ч бөгөөд унтах үед асар хурдтай шимэгддэг байна. Та биднийг яг одоо сэрүүн байх энэ хугацаанд амилойд бетта бага багаар үүссээр л байдаг байна. Харин унтах үед сэрүүн байснаас хэд дахин илүү өнөөх уурагнууд шимэгддэг байх нь.
9. Дархлаа буурна. Нойр багатай үед хүмүүсийг элдэв янзын халдвар болон үрэвслээс хамгаалдаг (Ситокин) уурагын ялгарал буурдаг гэж МАҮО эмнэлэг мэдэгджээ. Тэдний судалгаагаар 8-аас бага цаг унтдаг хүмүүст Хепатит Б вакцины идвэхи 11,5 дахин буурдаг нь батлагджээ. Үүнийг батлахын тулд хулгана дээр туршилт хийсэн байна. Нэг хэсэг хулганыг унтуулж, нөгөө хэсэг бүлэг хулганыг унтуулахгүй зовоосон байна. Хэсэг хугацааны явцад хангалттай нойргүй байсан группийн хулганууд хавдартай болж эхэлсэн. Хавдартай болсон хулгануудыг ахин 2 хуваасан бөгөөд нэг групыг унтуулахгүй саатуулсаар байсан. Бүрэн унтахгүй байсан группын хулгануудын хавдар унтаж байсан группын хулгануудаасаа 2 дахин их өссөн байж.
Бүтэн нойртой байх үнэхээр чухал бөгөөд энэ үед бүхий л эд эсүүд сэргэж, өөрсдийгөө засварлаг. Өдөр хэдхээн минут унтаж сэрсний дараа арьс хүртэл сэргэж сайхан болсон байдгыг санаж байгаа биздээ. Эдгээрээс харахад өдөрт 8 цаг унтах нь бидний бие махбодь болоод сэтгэцийн эрүүл мэнд мөн ажил сургууль дээрээ амжилттай суралцаж, ахиж дэвшихэд чухал нөлөөтэйг амархан харж болно.
Хэрвээ та эрт орондоо орсон ч унтаж чаддаггүй асуудалтай байдаг бол дараах зөвлөгөөг Америкийн Эрүүл Мэндийн Үндэсний төв, Харвардийн Анагаахын Сургууль зөвлөж байна.
1. Тодорхой нэг цагт унтаж, нэг цагт босох.
2. Унтах гээгүй бол орон дээрээ хэвтэх хэрэггүй.
3. Зөвхөн унтах үедээ ороо хэрэглэ.
· Унтлагын өрөө сэрүүн байх тусмаа сайн нойртой хонодог. 18-23 C унтлагын өрөөний хамгийн тохиромжой градус.
· Унтлагын өрөөгөө харанхуй байлга.
· Унтлагын өрөөгөө чимээгүй байлга
· Унтахаасаа өмнө утас болон технолигиос хол бай. Харин оронд нь ном унших юмуу, уйтгартай зүйл хийх. Ихэнх хүмүүс орой унтахаасаа өмнө өөрийнхөө хамгийн дуртай зүйлүүдийг хийж, орондоо гар утсаа авч ордог нь нойрыг сэргээдэг.
· Унтахын өмнө архи, тамхи, каффейн хэрэглэвэл нойронд сөрөг нөлөөтэй тул унтахын өмнө 4н цагийн өмнөөс хэрэглэхгүй байх. Хүмүүс каффейнийг кофенд агуулагддгийг нь мэдэх авч цай, шоколад, кола, өвчин намдаах эмэнд агуулагддаг гэдгийг тэр бүр мэддэггүй.
· Нурууны өвчинтэй хүмүүс унтахад бэршээлтэй байдаг. Хэрвээ таны нуруу хөшиж өвддөг бол хөлнийхөө завсар дэр хавчуулвал нуруун дахь ачаалал буурж унтахад амар болно.
· Нойр чинь хүрэхгүй байгаа бол орондоо хөрвөөх хэрэггүй . Шууд босоод, гэрэл багатай өрөөнд орж нойроо хүртлээ сонирхолгүй зүйл хий.
Олон жил хангалттай унтаж чаддаггүй гэх зовиуртай хүмүүс эдгээр зөвлөгөөг дагасны дараа хэдхэн долоо хоногийн дотор үр дүнг нь үзсэн байна. Нэгэн өвчтөн “Анх сонсоод хэрэгжүүлэхэд амархан энгийн юм байна гэж бодсон. Харин хэрэгжүүлж эхэлтэл үнэхээр хэцүү хязгаарлалтууд болохыг нь ойлгосон. Надад бүр энэ зөвлөмжийг дагаж чадахгүй юм байна, болъё гэж бодох үе зөндөө байсан. Гэхдээ туушдаа байсны үр дүнд ойрын хэдэн жил унтаж үзээгүйгээрээ унтдаг болсон. Эдгээр энгийн зөвлөгөө миний амьдралыг аварсан гэж хэлэхэд болно. Шөнө унтаж чаддаггүйгээсээ болоод үргэлж ядарж, сульдаж, бухимддаг байсан үе ард хоцорсон.” гэж ярьжээ.
Эдгээр зөвлөгөө нь элдэв нойрны эмнээс илүү үр дүнтэй. Учир нь нойрсуулах эм уусны дараа үр дүн нь хурдан хэдий ч уухгүй л бол үйлчилдэггүй түр зуурын арга.
Эцэст нь дүгнэхэд бид хангалттай нойр авч чадахгүй бол илүүдэл жинтэй болж, сурах, цээжлэх, ажиллах чадвар буурдаг. Мөн цухалдангуй, тэвчээргүй ууртай болох бол наад захын жишээ. Эдгээр үр дүнгүүд нь бидний өөртөө итгэх итгэл, сурах чадварыг бууруулаад зогсохгүй бусадтай харьцах харилцааг асуудалд оруулдаг. Цаашдаа нойроо зохицуулж чадахгүй бол дархлааны идвэхи буурч улмаар бүхий л төрлийн өвчинд өртөмхий болно. Хүмүүс өвдөхөөрөө сайн чанартай эм ууж, эмнэлэгт хэвтэхийг илүүд үздэг ч үнэндээ бидний бие өөрөн өөрийгөө сэргээн засах чадвар өөрт нь байдаг бөгөөд биднийг унтах үед хамгийн эрчимтэй явагддаг.
Өдөрт 8 цаг унтаж өөртөө хамгийн энгийн хирнээ үр дүнтэй хөрөнгө оруулалт хийгээрэй.
Эх сурвалж: eruulmendgoosaihan.blogspot.com